Целлюлитыг ор мөргүй арилгах шалгарсан аргууд

Өнөөдөр маш олон охид бүсгүйчүүд целлюлитээс болж дуртай хувцсаа өмсөж чадахгүй, сэтгэлээ чилээн суугаа билээ. Хэдий тийм боловч, үүнийг хэрхэн арилгах, ямар арга хэмжээ авах ёстойгоо төдийлөн мэддэггүй шүү дээ. Тиймээс ч бид нийт охид бүсгүйчдээ зориулан целлюлитыг хэрхэн үр дүнтэй арилгах тухай маш хэрэгтэй мэдээллийг хүргэж байна.

Целлюлитыг ор мөргүй арилгах шалгарсан аргууд
Эрчим хүчээр баталгаажсан койн!
Хаах
Сурталчилгаа

Ялангуяа бүсгүйчүүдийн хувьд, эрчүүдээс илүүтэй целлюлит сэтгэлийг нь чилээж зовоодог. Энэ нь тэдний биеийн онцлог, хооллох хэв маяг, бодисын солилцоо удаашрах, гормонийн өөрчлөлт, элдэв тураах дэглэм, физиолигийн үйл ажиллагаа, илүүдэл жин зэрэгтэй холбоотой байна. Үүнийг бүрэн эмчилж, ор мөргүй арилгах боломжтой тул та битгий эрт шантарч, сэтгэлээ чилээгээрэй!

 

1 Биеийн аль хэсгээр түгээмэл тохиолддог вэ?

Целлюлит нь цусны эргэлт удааширсан, тэрчлэн илүүдэл жинтэй хэсгүүдээр түлхүү үүсдэг. Тэдгээр хэсгүүдэд өгзөг, гуя, гарын унжсан мах, хэвлий зэргүүд болно. Иймд та илүү их хөдөлгөөнтэй байснаар, илүүдэл жингээсээ салж, целлюлитыг ч мөн арилгах боломжтой. Хэдийгээр илүүдэл жингүй ч гэсэн, целлюлиттэй хүмүүс байдаг. Энэ нь богино хугацаанд хэт их жин хассан, болон дээр дурдсан тухайн хүний эрүүл мэнд, өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой байдаг. Түүнчлэн энэ нь зөвхөн нэг төрөл бус, нэлээд олон төрөлтэй байдаг нь хоорондоо харилцан адилгүй бөгөөд эмчлэх аргууд нь ч мөн өөр байдаг.

Биеийн аль хэсгээр түгээмэл тохиолддог вэ?

2 Целлюлитыг хэрхэн арилгах вэ?

Юун түрүүнд энэхүү асуудлаас таныг салгах зориулалтын тосыг түрхэх хэрэгтэй. Энэ нь хэдийгээр үр дүн муутай мэт боловч, таныг зорилгодоо хүрэхэд туслах болно. Тус төрлийн тосыг дасгал хийхээс өмнө асуудалтай хэсгүүдэд түрхэх хэрэгтэй бөгөөд ингэснээр дасгалын явцад үзүүлэх нөлөө нь сайжирна.

Целлюлитыг хэрхэн арилгах вэ?

3 Тосны орц, найрлагыг харах

Целлюлитын эсрэг үйлчилгээтэй ихэнхи тосонд "Sentulu Asiatica" хэмээх найрлага багтсан байдаг. Энэ нь арьсны уян хатан байдлыг сайжруулж, арьсыг нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй юм. Мөн хамгийн хүчтэй орц бол, "Ginkgo Biloba" юм. Энэ нь арьсны доор хуралдсан өөхөн давхаргыг хайлуулах, цусны эргэлтийг сайжруулан, целлюлитыг хөөх үйлчилгээг дэмждэг.

Тосны орц, найрлагыг харах

4 Гэртээ скраб бэлтгэн целлюлитээс салах

Үрлэн кофег буталж, хэрэглэсний дараа гарах шаараар биеийн асуудалтай хэсгүүдээ үрж, иллэг хийгээрэй. Энэ нь мөн л цусны эргэлтийг сайжруулан, целлюлитыг арилгахад өндөр тустай юм. Түүнээс гадна арьсыг торгомсог зөөлөн, чийглэг болох болно. Та ЭНД дарж гэртээ хэрхэн целлюлитийг арилгах аргыг мэдэж аваарай!

Гэртээ скраб бэлтгэн целлюлитээс салах

5 Иллэг хийх

Биеийн таргалалтай хэсгүүдээр сайтар иллэг хийж өгснөөр, арьсны доорх өөхөн давхаргууд задарч, целлюлит арилдаг.

Иллэг хийх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()