Солонгос бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнгийн нууц

Зуны халуун өдрүүдэд хөлөрч, нүүрний будаг арилах нь эмэгтэй хүн бүрт тулгардаг төвөгтэй асуудлуудын нэг билээ. Харин Солонгос бүсгүйчүүд үүнээс сэргийлэх хялбархан аргыг ашигладаг бөгөөд үүний тусламжтайгаар улам бүр гоо үзэсгэлэнгээ тодотгож, дур булаам харагдаж чаддаг байна. Тэгвэл бид та бүхэндээ Солонгос бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнгийн нууцыг дэлгэж, зуны халуун өдрүүдийг асуудалгүй давах аргыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Солонгос бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнгийн нууц
БЭЛЭГ АВАХ УУ?
Хаах
Сурталчилгаа

1

Солонгос улсад зундаа маш их халж, бүгчим болдог. Харин энэхүү хүнд үеийг охид бүсгүйчүүд нь хялбархан аргаар давж, гоо үзэсгэлэнгээ тодотгодог байна. Харин тэд өөрсдийн нууцаа цахим сүлжээнд дэлгэснээр, маш олон хүн үүнийг туршиж үзэн, ам сайтай байгаа юм. Европын нэрт артист бүсгүй тус аргыг туршиж үзэн, хүмүүст үр дүнгээ хуваалцсан байна. Энэхүү аргыг туршихын тулд танд савтай ус, хүүхдийн цацлага хэрэг болно. 

2

Эхлээд өдөр тутамд хэрэглэдэг крем, энгэсэг болон өө дарагчаа нүүрэндээ түрхэж, тараагаарай. Дараа нь хүүхдийн цацлага буюу талькийг том багсаар тараан, нүүрэндээ түрхэх хэрэгтэй. Толинд хараад өөрөөсөө бага зэрэг цочиж магадгүй тул болгоомжтой байгаарай. 

3

Үүний дараа нүүрээ савтай хүйтэн усанд дүрж, 15-30 секунд байлгах хэрэгтэй. Нүүрээ тэр чигээр нь буюу гар хүргэлгүй хатаана. 

4

Энэхүү аргын тусламжтайгаар та зуны халуунд хөлөрч, нүүрний будаг буух вий хэмээн сэтгэлээ чилээж, айх шаардлагагүй болж байгаа юм. 

Бүсгүй танд амжилт хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()