Онгоцоор нисэхэд бидний биед болдог итгэмээргүй зүйлс

Аялал зугаалгын улирал эхэлсэн энэ үед шинэ адал явдал хайж, гадаадын улс орнуудаар аялахад таатай байдаг шүү дээ. Харин та ийнхүү явахдаа бидний биед үл мэдэг гардаг өөрчлөлтүүдийг анзаарч байсан уу? Энэ удаагийн нийтлэлээр бид та бүхэнд агаарт хөөрөх үед хүний биед чухам ямар өөрчлөлт гардгийг танилцуулахын сацуу таныг нислэгийн үеэр аюулгүй байлгах зарим зөвлөмжүүдийг хүргье.

Онгоцоор нисэхэд бидний биед болдог итгэмээргүй зүйлс

1 Амтлах мэдрэхүй өөрчлөгдөнө

Хүний тархины амтлах мэдрэмжийг хүлээн авдаг хэсэг өндөрт хөөрөх үед өөрчлөгддөг байна. Ялангуяа амттан идэх дур хүсэл буурахад нөлөөлдөг.

Амтлах мэдрэхүй өөрчлөгдөнө

2 Таны хөл хөөж, хавдана

Агаарт хөөрөх үед бие дэх цусны эргэлт багассанаас болж чөлөөтэй алхаж, хөлөө сунгаж чадахгүй болдог. Хэрвээ та хавдсан хөлтэй онгоцноос буухыг хүсэхгүй байвал хөлөө ойр ойрхон хөдөлгөж байх хэрэгтэй.

Таны хөл хөөж, хавдана

3 Амнаас эвгүй үнэр гарна

Нисэх үед хүний биед шингэний дутагдал бий болж, шүлс ялгаруулалтын хэмжээ багасдаг. Ингэснээр амны хөндийн нянгийн хэмжээг нэмэгдүүлж, эвгүй үнэр гарахад нөлөөлдөг байна. Үүнээс зайлсхийхийн тулд та онгоцонд суухаас өмнө эрүүл хооллож, гаатай бохь зажиллах хэрэгтэй. 

Амнаас эвгүй үнэр гарна

4 Арьсны асуудлууд бий болох

Онгоцны агаар маш хуурай байдгаас болж арьсны шим тэжээл багасч, нөсөө толбо, батга гарахад нөлөөлдөг байна. Тиймээс онгоцонд суухаас өмнө чийгшүүлэгч тос түрхэхийг зөвлөж байна. 

Арьсны асуудлууд бий болох

5 Толгой эргэх

Нислэгийн үед толгой эргэх, дотор муухайрах, бөөлжих гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг учраас та аль болох цонхон талын суудалд суухыг хичээгээрэй.  

Толгой эргэх

6 Өтгөн хатна

Удаан хугацаанд ниссэнээс болж бодисын солилцоо удаашрах, гэдсэнд хий хуримтлагдах, өтгөн хатах гэх мэт зовиур илэрдэг. Тиймээс онгоцонд суухын өмнө илчлэг багатай хоол хүнс хэрэглэж, онгоцонд суух үедээ аль болох сунгалтын дасгал хийхийг хичээгээрэй. 

Өтгөн хатна

7 Сонсгол муудах

Нисэх үед агаарын даралт өөрчлөгддөгөөс болж, сонсголын эрхтэнд хүндрэл учирч, чихэнд хэт даралт ирснээр өвдөж эхэлдэг. Үүнээс ангижрахын тулд бохь зажилж, хатуу чихэр идэх хэрэгтэй.

Сонсгол муудах

8 Шүд өвдөх

Мөн л агаарын даралтын нөлөөнөөс болж шүдэнд өвдөлт мэдрэгддэг байна. Тиймээс онгоцонд суухаасаа өмнө шүдний эмч дээр очихыг зөвлөж байна. 

Шүд өвдөх

9 Нянгийн хэмжээ ихэснэ

Онгоцонд буй шингэн зүйлд нян амархан үрждэг тул усыг ил тавилгүй, зөвхөн савтай ус уухыг зөвлөж байна. 

Нянгийн хэмжээ ихэснэ

10 Цухалдах

Онгоцонд суухаас айдаггүй хүмүүст хүртэл заримдаа цухалдах үе гардаг шүү дээ. Энэ нь та өөрийнхөө аюулгүй байдлыг хянаж чадахгүй байх гэсэн айдсаас үүддэг байна. Ийм үед сонирхолтой ном унших, эсвэл дуу сонсвол анхаарал сарниж, тайвширдаг. 

Цухалдах

Онгоц хөөрөх болон газардах үед яагаад цонхны хаалтыг нээх ёстой байдаг вэ?

  • Газардах, хөөрөх үе бол онгоц осолдох хамгийн өндөр магадлалтай үе байдаг. Тиймээс зорчигчид болон үйлчилгээний ажилчид болж буй үйл явцыг тодорхой харж, осол гарсан тохиолдолд түргэн хугацаанд мэдэгдэх ёстой байдаг.
  • Онгоц хөөрөх, газардах үедээ холын гэрлээ унтраадаг учраас, байдал эвгүйтвэл онгорхой байгаа цонхны хаалтууд цорын ганц тэмдэг болдог байна. Мөн зорчигчид цонхоороо харж, гэрэлд нүдээ дасгаж явах нь ослын үед аврах ажиллагааг түргэн явуулахад нөлөөлдөг байна. 
  • Мөн цонхны хаалтыг нээснээр аврах албаны ажилчид нөхцөл байдлыг харж, зөв шийдвэр гаргахад тусладаг.
  • Онгоцны цонхны хаалт нь маш хатуу материалаар хийгдсэн учраас хүмүүс хүчтэй татахдаа өөрийгөө гэмтээх тохиолдол гардаг байна. 

Аливаа ослын үед аврах ажиллагааг дунджаар 90 секундэд багтаан гүйцэтгэх ёстой байдаг учраас та нисэх онгоцоор зорчихдоо аюулгүй ажиллагааны дүрмийг чандлан мөрдөөрэй. 

Онгоц хөөрөх болон газардах үед яагаад цонхны хаалтыг нээх ёстой байдаг вэ?

Танд аялал зугаалгын улирлыг эрүүл, аюулгүй өнгөрүүлэхийг хүсье!

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()