Үүнээс өдөр бүр 2 халбагыг уугаад, хэвлийн өөхлөлтөнд баяртай гэж хэлээрэй!

Kокосын тос буюу (coconut oil)-ыг бид бүхэн гоо сайхан, үс арчилгаа, эрүүл мэнддээ түгээмэл ашигладаг. Тэгвэл энэхүү шидэт тос нь биднийг олон төрлийн өвчнөөс хамгаалахаас гадна, давхар тураах үйлчилгээг үзүүлдэг байна. Та ердөө өдөрт 2 халбага кокосын тосыг хэрэглэснээр доор дурдсан өвчин эмгэгүүдээс, өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж чадах юм.

Үүнээс өдөр бүр 2 халбагыг уугаад, хэвлийн өөхлөлтөнд баяртай гэж хэлээрэй!
ХҮРД ЭРГҮҮЛЭЕ!
Хаах
Сурталчилгаа

1 Жин хасах

Байгалийн гаралтай цэвэр кокосын тосыг өдөр тутамдаа хэрэглэснээр, биеэс хэрэгцээгүй бодисыг гадагшлуулж, жинг бууруулдаг. Үүний тулд та тус тосноос өдөр бүр хооллохоос 30 минутын өмнө 2 цайны халбагыг идэж хэвшээрэй!

Жин хасах

2 Цусан дахь сахарын хэмжээ багасах, инсулины хэмжээ бууруулах

Кокосын тос нь цусан дахь сахарын түвшинг бууруулж, таныг чихрийн шижин өвчин тусахаас урьдчилан сэргийлэх болно. Энэхүү тос нь цорын ганц биед ямар нэгэн хорт нөлөөг үзүүлдэггүй бүтээгдэхүүн тул хориглох заалт байдаггүй. Тиймээс та хоолоо хийхдээ, ургамлын тосны оронд хэрэглэх, эсвэл цайны халбагаар өглөө, оройдоо өдөрт 2 удаа хэрэглэж болно.

Цусан дахь сахарын хэмжээ багасах, инсулины хэмжээ бууруулах

3 Зүрхний шигдээс өвчнөөс урьдчилан сэргийлнэ

Хэрэв та өдөр тутамдаа тус тосыг хэрэглэдэг бол зүрхний шигдээс өвчнөөр өвчлөх магадлал харьцангуй бага юм. Учир нь энэхүү тос нь зүрхийг хамгаалдаг, "HDL" хэмээх цусан дахь хэрэгцээтэй холестринийг ялгаруулдаг аж. Иймд та өглөө бүр кокосын тосыг хоол хүнсэндээ хэрэглэх, эсвэл талх, нарийн боовонд түрхээд идэж болно.

Зүрхний шигдээс өвчнөөс урьдчилан сэргийлнэ

4 Бамбай булчирхайн үйл ажиллагааг дэмжинэ

Тал бүрийн ашигтай кокосын тосыг үргэлж хэрэглэдэг ард түмэн бамбай булчирхайн өвчнөөр өвчилдөггүй ажээ. Учир нь тус бүтээгдэхүүн нь бодисын солилцоог сайжруулж, эрч хүчийг нэмэгдүүлдэг төдийгүй жирэмсэн, хөхүүл ээжүүдийн дааврын тэнцвэрт байдлыг хадгалж, хөхөнд сүү оруулдаг нь батлагдсан байна. Тиймээс та хооллох бүртээ зохих хэмжээгээр хэрэглэж байх нь зүйтэй. Ингэхдээ хоолондоо хийх, талханд түрхэж идэх, аль эсвэл цайны халбагаар идэж болно. Өдрийн хэмжээ 2-5 халбага байхад тохиромжтой.

Бамбай булчирхайн үйл ажиллагааг дэмжинэ

5 Мөөгөнцрийг эмчилнэ

Мөөгөнцрийг эмчлэхэд хамгийн тустай бүтээгдэхүүн бол кокосын тос юм. Та өдөрт 2 цайны халбага кокосын тосыг хоол хүнсэндээ хэрэглэснээр, бидний толгойн өвчин болсон мөөгөнцрөөс сэргийлж болно. Мөн мөөгөнцөртэй хэсэг дээрээ түрхвэл, үр нөлөөг нь сайжруулах болно. Та үтрээний мөөгөнцрийг, кокосын тосоор эмчлэх тухай мэдээллийг ЭНД дарж үзээрэй. 

Мөөгөнцрийг эмчилнэ

6 Альцгеймер өвчинөөс сэргийлнэ

Сэтгэцийн олдмол өвчнүүдийн нэг хэмээгддэг Альцгеймер өвчнөөс сэргийлэхийг хүсвэл, кокосын тосыг хэрэглээрэй. Өдөрт 2 цайны халбага кокосын тосыг хэрэглэж хэвших нь тархины үйл ажиллагааг дэмжиж, ой тогтоолтыг сайжруулдаг. Тиймээс та энэхүү тосноос өдөрт 2-3 удаа цайны халбагаар дангаар нь идэх эсвэл, хоолондоо холиод идэж болно.

Альцгеймер өвчинөөс сэргийлнэ

Кокосын тос (Coconut oil)-ыг томоохон супермаркет, худалдааны төвүүдээр худалдаалдаг билээ. 

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()