Харийнхан байдаг гэдгийг нотлох 15 түүхэн баримт

Бидний амьдарч буй дэлхий ертөнцийг хүн төрөлхтөн үүсэхээс хэдэн сая жилийн өмнө өөр соёл иргэншил бий болгосон байх магадлалтай юм. Энэхүү нийтлэлд бид хүн төрөлхтний овгийн зохион байгуулалт үүссэн үеэс эхлээд, орчин үеийг хүртэл бүх цаг үеийн түүхээс харь гарагийнхантай холбоотой байж болох баримтуудыг толилуулах болно. Иргэншил бүхэн өөрийн гэсэн шинэ үзэл санаа, философи, нээлтүүдийг бий болгодог. Харин тэд энэ бүхнийг хаанаас сурсан бэ? Түүхэн дэх аугаа соёл иргэншлүүд хэрхэн бий болсон бэ?

Харийнхан байдаг гэдгийг нотлох 15 түүхэн баримт
Их ярихыг хүсвэл Smart Talk!
Хаах
Сурталчилгаа

Түүхийн үе бүхэнд хүний санаанд багтамгүй, нисдэг машин, шинжлэх ухааны үсрэнгүй хөгжил гэх мэт хачирхалтай зүйлсийг үл ойлгогдом байдлаар тэмдэглэн үлдээжээ. Тэд бараг 1000 жилийн дараа л бий болсон сансар огторгуй, хот байгуулалтын технологи зэргийг сайн мэддэг байсан. Жирийн хүний өнцгөөс харахад, эртний хүмүүс хэдэн зуун мянган жилийн дараа бий болох өөрчлөлтүүдийг хэрхэн мэдсэн байх билээ? Ингээд та бүхэнд харь гарагийнхнаас өөр хэний ч бүтээж чадахгүй 15 түүхэн баримтыг танилцуулж байна. 

 

1 Эрний Египетийн бурхан "Тоод" ба "Олмек"

1869 онд Төв Америкийн нутгаас эртний иргэншсэн, соёл иргэншлийг илтгэх аварга чулуун хөшөөний толгой олджээ. Археологичид түүнийг "Олмек" гэж нэрлэсэн бөгөөд 5000 орчим жилийн настай хөшөө хэмээн тодорхойлсон байна. Олмекчууд буюу одоогийн Мексикийн өмнөд хэсэгт байсан соёл иргэншлийн үед жилийн 365 болон 260 өдөртэй цаг тооны бичиг бий болжээ. Энэхүү цаг тооны бичгүүд нь 52 жилд нэг удаа давхцах зүй тогтлоор явагддаг байна.

Харин "52" тооны хувьд "нисдэг могой" хэмээх  амьтныг илтгэх ариун тоо юм. Тус амьтныг Маяачууд "кукулкан", Ацтекууд "Кецалькоатль" гэж нэрлэдэг. Төв Америкаас гадна эртний Египетэд ч мөн 52 хэмээх тоог "Тоод" буюу шинжлэх ухаан, цаг тооны бичгийн бурхны ариун тоо гэж үздэг байжээ. Домогт өгүүлснээр, "Тоод" бурхныг НТӨ 3100 онд Египетийг орхин явсан гэдэг бол энэхүү археологийн олдвороос үзвэл тэрээр Египетээс гараад өмнөд Америкт ирсэн болж таарах нь...

Эрний Египетийн бурхан "Тоод" ба "Олмек"

2 Гэгээн Гермаины тоо

Энэ дэлхий дээр мөнх амьдардаг хүн гэж байдаг болов уу? Гэгээн Гермаин гэгч энэ хүний гарал үүсэл нь тодорхойгүй, зарим хүмүүс түүнийг хэдэн мянган жилийн өмнө төрсөн ч гэж үздэг. Тэр саяхныг хүртэл түүхэнд маш олон удаа тэмдэглэгдэн үлдсэн бөгөөд хамгийн сүүлд 1970 онд үзэгдсэн гэдэг. Хачирхалтай нь тэрээр үргэлж 45 насандаа гарч ирдэг байна.

Түүхээс үзвэл, тэр 1690 онд Трансилванийн хаан Фрэнсис Ракоцийн хүү болон төрсөн. Гэгээн Гермаин нь 20 янзын хэлээр чөлөөтэй ярьдаг байсан бөгөөд судлаачид түүнийг Испани, эсвэл Итали гаралтай хүн байсан гэдэг ч энэ нь эргэлзээтэй юм. Тэрээр зохион бүтээгч, судлаач, адал явдал хайгч, алхимич гэх мэт маш олон мэргэжилтэй байсан.

Түүнийг чулууг алт болгон хувиргаж чаддаг хэмээн түүхэнд тэмдэглэжээ. Тэрээр маш чинээлэг байсан боловч, хэн ч түүнийг юм идэж байхыг хараагүй. Түүнийг 1784 онд нас барсан хэмээн тэмдэглэсэн байдаг бол Германд 1785, Францад 1789 онд 45 настай төрхөөрөө үзэгдсэн байна. 

Гэгээн Гермаины тоо

3 Шидтэн "Абэ но Сэмэй"

"Абэ но Сэмэй" бол Японы 6 эзэн хааны засаглалын турш төрд зүтгэж байсан шидтэн юм. Түүний амьдралын тухай түүхэнд маш тодорхой тэмдэглэгдсэн байдаг. Тухайлбал тэрээр тусгай бясалгал хийснийхээ ачаар далд ухамсраа сэргээн, өвчнөөс үүрд ангижирсан гэдэг.

Зарим хүмүүс түүнийг хүн биш гэж үздэг байв. Тэрээр өнөөгийн Японы Нара мужийн Сакураи хотын дуганд НТ 921 онд төржээ. Нэгэн домогт өгүүлснээр "Ватанабэ но Цуна" хэмээх самурай чөтгөртэй тулалдан ялагдаад, гараа тайруулсныхаа дараа Сэмэй дээр ирж ор мөргүй эдгэж байсан ажээ. Үүний дараа чөтгөр түүний гарыг дахин авахаар ирсэн боловч Сэмэйд ялагдаж, устсан гэдэг. Үүнээс гадна өөр олон домогт Сеймейг онцгой хүч чадлынхаа тусламжтайгаар буг, чөтгөрийг дийлдэг байсан тухай дурджээ. 

Шидтэн "Абэ но Сэмэй"

4 Эх оронгүй залуу

1954 оны 6 сард нэгэн цагаан арьстай, сахалтай залуу Токиогийн нисэх онгоцны буудал дээр иржээ. Түүний эх хэл нь Франц гэх боловч тэрээр Япон хэлээр чөлөөтэй ярьж байсан төдийгүй гадаад пасспорт дээр нь түүнийг "Таурид" улсын иргэн гэж бичсэн байжээ. Түүний гадаад пасспорт нь яахын аргагүй жинхэнэ байсан боловч "Таурид" гэх улсын талаар хэн ч өмнө нь сонсож байгаагүй ажээ. Нисэх буудлын ажилчид түүнийг эх орноо газрын зураг дээр заахыг хүсэхэд тэрээр газрын зураг дээр өөрийнх нь улс байхгүй болсныг мэдээд маш их уурласан гэдэг.

Уг хүнийг Японд саатуулж, 2 хүнээр хамгаалуулан зочид буудалд байрлуулсан байна. Хүмүүс түүний гарал үүслийг тогтоохын тулд маш их материал цуглуулж, шүүж үзсэн боловч ямар ч мэдээлэл олж чадаагүй юм. Харин өөрийгөө "Таурид" улсын иргэн хэмээсэн энэ залуу хаалга нь цоожтой, 2 хамгаалагчтай өрөөнөөс хэнд ч мэдэгдэлгүй зугтсан аж. Мөн түүний гадаад пасспорт, бүртгэлийн мэдээлэл нь ч нисэх буудлын албанаас ор мөргүй алга болжээ. 

Эх оронгүй залуу

5 Аварга хүмүүс буюу Анакимчүүд

Эртний Жүүдийн домогт өгүүлснээр, Анакимчүүд бол "Эллс" хэмээх эртний овгийн хүмүүс бөгөөд жирийн хүмүүсээс асар их ялгаатай байсны улмаас соёл иргэншлээс тасарчээ. Тэдний дундаж өндөр нь 3-3.5 метр байсан гэдэг. Тэд өөрсдийн молекулыг конденсацлах, тэлэх чадвартай байсныхаа ачаар жирийн хүмүүсийн дунд ч заримдаа амьдардаг байв.

Мөн тэднийг од, эрхэсээр аялаж чаддаг байсан гэлцдэг. Анакимчүүдийн тухай үлгэрт "Нефли", "Титан" гэх мэтээр гардаг. Жүүдийн сөнөсөн далайн хуйлмал үлгэрт бичсэнээр, Анаким эрэгтэй, жирийн эмэгтэй хүнтэй гэрлэвэл, тэдний дундаас асар том биетэй хүүхэд гардаг байна. Зарим домогт тэднийг Египетийн пирамидыг барьсан гэдэг. Мөн тэднийг өнөөг хүртэл бидний мэдэхгүй дэлхийн доод хэсэгт агуй, хонгилуудад амьдарсаар байгаа гэх таамаг байдаг. 

Аварга хүмүүс буюу Анакимчүүд

6 "Фулканелли"

Фулканелли бол 19-р зууны сүүл үед Францад амьдарч байсан гарал үүсэл нь тодорхойгүй нэгэн алхимичийн нэр юм. Тэрээр ид шид, чулууг алт болгон хувиргах гэх мэт гайхамшигтай зүйлсийг хими, физикийн хуулийг ашиглан гүйцэтгэж болно гэж үздэг байв. Түүний хийсэн судалгааны ажил нь 20-р зууны эхээр хэвлэгдэж байжээ.

Фулканеллийг 1839 онд төрсөн хэмээн таамагладаг бөгөөд тэрээр Франц, Латин, Грек хэлээр чөлөөтэй ярьдаг байжээ. Түүнтэй уулзаж үзсэн ердөө гуравхан хүн байдаг нь бүгд оюутнууд байв. 1926 онд тэрээр ор сураггүй алга болохынхоо өмнө Евгене Канселит гэх оюутантай 1953 онд Испаний цайзад уулзхаар тохирчээ. Тохирсон ёсоор тэрээр 1953 онд буюу 114 насандаа Евгенетэй уулзсан бөгөөд энэ үед огтхон ч хөгширсөн шинжгүй, 50 настай мэт л харагдаж байсан гэдэг. 

"Фулканелли"

7 Убаидын хаад

Бидний мэдэж буйгаар хамгийн эртний иргэншил нь Месопотами буюу өнөөгийн Иракд үүссэн билээ. Гэвч Месопотамийн Шумер хэмээх анхны иргэншлээс өмнөх цаг үеийг илтгэх олдворууд олдсоор байна. Тэдний нэг болох Ал-Убаидын хөндийгөөс олдсон эдгээр хөшөөнүүд нь 7000 жилийн өмнөх цаг үед хамаарах бөгөөд хүнийг хэвлээр явагчидтай төстэй байдлаар дүрсэлжээ.

Убаидын соёл иргэншил нь НТӨ 4000-5500 жилийн өмнө оршин тогтнож байсан бөгөөд археологичид тэднийг том шавар байшинд амьдарч, архитектур, газар тариалан, усжуулалтын технологийг хэрэглэж байсныг тогтоосон байна. Археологичидийн илрүүлсэн уг олдворт эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг дүрсэлсэн байх бөгөөд зарим нь гартаа очир таяг болон нялх хүүхэд барьсан байх аж. Хамгийн хачирхалтай нь тэдний гартаа барьсан хүүхэд нь мөн л хэвлээр явагчтай төстэй бөгөөд сүүгээр угжиж байгааг нь дүрсэлсэн байна. Баримлуудын толгой нь гүрвэлийнхтэй төстэй, бүйлсний хэлбэртэй нүдтэй, жижиг, нарийн хамартай байв. Хэрвээ эдгээр баримлуудыг зүгээр л зан үйлд ашиглах гэж байсан бол яг юуны тулд хүнийг гүрвэлтэй төстэй болгох учиртай байв?

Убаидын хаад

8 "Шеннон"

Шеннонийг Хятадад газар тариалангийн бурхан эсвэл 5 тарианы хаан хэмээдэг бөгөөд түүхэнд "агуу эзэн хаан" хэмээн тэмдэглэгдэн үлджээ. Тэрээр Хятадын газар тариалан эрхлэлт, анагаах ухааны үндсийг тавьсан бөгөөд "365 төрлийн эмийн ургамал" ном нь маш алдартай. Түүнийг жинхэнэ хүн байсан эсэхэд эргэлздэг бөгөөд домогт түүнийг НТӨ 2800 онд агуу лууны үр хүүхэд болон мэндэлсэн гэдэг.

Тэрээр агуу хүчтэн байсан бөгөөд Хятад хүмүүст анжис, зээтүү, газар тариалангийн усжуулалтын систем, худалдаа наймаа болон зүү тавих тухай сургажээ. Тэр өөрийн хүмүүстээ хэрхэн газар тариалан эрхлэх талаар болон хортой, хоргүй ургамлыг ялгах тухай заасан. Хятадын түүхэнд хамгийн алдартай 3 хаан байдаг бөгөөд Шеннон нь тэдний дундаас онцгой хүч чадалтай нэгэн байсан гэдэг. Тэр үнэхээр 5000 жилийн өмнө Хятад хүмүүст илгээсэн бурхны бэлэг байв уу?

"Шеннон"

9 Инд мөрний хөндий дэх соёл иргэншил

Инд мөрний хөндийгөөс Хараппа, Мохенжо-Дароа гэх мэт эртний хотуудын олдвор олдож байв. Эдгээр хотуудын бүтэц нь маш нарийн, сайн төлөвлөгдсөн, гайхмаар технологийн шийдлүүдтэй. Египет, Шумер гэх мэт түүхэн дэх ямар ч томоохон иргэншлийн үед хот төлөвлөлтийг үүнээс сайн хийж байгаагүй. Мөн Хараппа хотын оршин суугчид нь маш хачин жигтэй байж.

Энэ хотын гарал үүсэл, сүйрэл мөхөл нь тодорхойгүй, ямар хэлээр ярьж байсан нь мэдэгдэхгүй, хэрэглэж байсан бичиг нь тайлахын аргагүй байв. 5000 жилийн өмнө оршин тогтнож байсан Хойд Энэтхэгийн Рамын эзэнт гүрний үед байсан хотууд нь маш боловсронгуй, том хэмжээтэй байсан бөгөөд тэнд ямар ч сүм, хийд байгаагүй. Хамгийн сонирхолтой нь тэд "Вимана" гэх 2 тавцантай, дугуй хэлбэртэй, бөмбөгөр оройтой нисдэг машиныг зохион бүтээж байжээ.

Инд мөрний хөндий дэх соёл иргэншил

10 "Анасази"

Анасази бол Хойд Америкт хэдэн мянган жилийн өмнө оршин тогтнож байсан эртний соёл иргэншлийн нэр юм. Уугуул Америкийн бүх овог аймгууд эдгээр хүмүүсийг ододтой харьцдаг байсан хэмээдэг домог, үлгэрүүдтэй. Зарим нь тэднийг маш олон жилийн өмнө харь гарагаас ирсэн гэж үздэг. Эртний хэлүүдэд "анасази" гэдэг үг нь маш олон утгатай бөгөөд тэдгээрийн дотор "эртний харь гарагийнхан" хэмээх утга байдаг байна.

Эдгээр хүмүүсийг анх НТӨ 1200 онд завиар ирсэн гэж үздэг бөгөөд  археологичид тэдний ул мөрийг төв Америкаас ч мөн олсон байна. Тэд өөрсдийн гэсэн маш боловсронгуй архитектур, одон орон судалгааны төв, зам, дэд бүтцийн системтэй байсан байна. Тэднийг маш сүсэг бишрэлтэй байсныг хадны сүг зурагнууд болон чулуун баримлуудаас нь харж болно. Харин НТ 13-р зуунд тэд гэнэт ор мөргүй алга болсон байна. Тэнд өвчний ямар ч ул мөр байгаагүй бөгөөд тэд зүгээр л бүх эд зүйлсээ аваад өөрсдийн гэр рүүгээ явсан мэт байжээ...

"Анасази"

11 Цинь Шихуанди

Алдарт шавар армиар нь бидний мэдэх Хуанди буюу "шар хаан" нь Хятадын анхны хаан билээ. Эрдэмтэд түүнийг бодит хүн үү?, эсвэл домогт гардаг зохиомол хүн үү? гэдэг дээр өнөөг хүртэл маргалддаг. Тэр "Шеннон"-ий адил Хятадын 3 домогт хаадын нэг юм. Тэрээр НТӨ 2697 онд төрсөн байх магадлалтай бөгөөд түүнийг "Тэнгэрийн хүү" хэмээн хүндэтгэн авч үздэг юм. Орчин үед түүнийг бурхан биш хүн гэдэг дээр илүү санал нийлэх болсон.

Домогт өгүүлснээр Хятадын эртний хаад нь өөр соёл иргэншил буюу тэнгэрээс ирсэн гэгддэг бөгөөд Хуанди ч тэдний нэгэн адил од гялбуулж, аянга цахиулан дэлхий  дээр бууж ирсэн ажээ. Тэрээр бүх Хятадыг нэгдсэн удирдлагад оруулсан бөгөөд "Бая зэ Ту" хэмээх 11,520 янзын мангас болон элдэв дүрсэд хувирагчидтай тэмцэх тухай ном бичжээ. Зарим домогт түүнийг тэнгэрээс аварга төмөр луу ирж, авч явсан хэмээн бичжээ. 

Цинь Шихуанди

12 "Виракоча"

Өмнөд Америкийн Инкүүдийн домогт гардгаар "Виракоча" нь огторгуй ертөнц, од, нар, сар, цаг хугацааг бүтээсэн агуу бурхан юм. Мөн домогт "Виракоча"-г өөрийн бүтээсэн газартаа амьдарч, гэрэл гэгээг бий болгохын тулд Титикака нуурнаас гарч ирсэн гэжээ. Тэрээр эртний Америкаар аялж эмх журмыг тогтоож, соёл иргэншлийг бий болгосон ажээ. Домогт өгүүлснээр бол тэр дэлхий ертөнцөд дахин гарч ирэх учиртай юм.

Түүнийг Төв Америкийн Кукулкан гэх мэт соёл иргэншилд ч бас могойгоор дүрсэлдэг байна. "Тиахуанако" хэмээх эртний хотод "Виракоча"-г сахалтай, жирийн нэг эрэгтэй хүнээр дүрсэлсэн дүрсэлсэн хөшөө байжээ. Хамгийн хачирхалтай нь, Испанийн эзлэн түрэмгийлэгчид 16-р зууны үед Инкчүүдийг эзлэх үед тэд Испанчуудын цагаан царай, сахлыг нь хараад "Виракоча"-г ирж байгаа мэт мэндчилжээ. 

"Виракоча"

13 "Пакал" хаан

Кийнич Жанааб Пакал бол Маяагийн эзэнт гүрнийг байгуулж, 70 жилийн турш удирдсан хаан юм. Маяачууд маш өндөр хөгжилтэй байсан бгөөд Планк хэмээх хот нь архитектурын гайхамшгийг төгс харуулдаг юм. Пакал хааны нууцлаг бунхныг олох хүртэл олон жилийн турш хүмүүс түүнийг домог гэж бодож байсан.

Пакал хаан нь НТ 683 онд 80 насандаа өөд болсон бөгөөд булшны бичээсээс нь харвал тэр гарцаагүй хүн мөн юм. Домогт бичсэнээр Пакал хаан нь 3 метр өндөр бөгөөд урт, гонзгой толгойтой хүн байжээ. Түүнийг оршуулахдаа бунхан дээр суулгаж, нүүрэн дээр нь маск тавьсан байдлаар дүрсэлсэн бөгөөд түүний суусан бунхныг 2 талаас нь галын дөлөөр үлээж байдаг байна 

"Пакал" хаан

14 "Аннунаки"

НТӨ 3300 жилийн өмнө Шумерийн иргэншил бий болохын өмнө хүмүүс өөрийн гэсэн соёлыг бий болгон, газар тариалан эрхэлж байсан боловч иргэншсэн нийгмийг бий болгож чадаагүй. Шумерууд өөрийн гэсэн хэл, бичигтэй, математик, одон орон судлалыг хөгжүүлж байсан гэх боловч эдгээрийг хэрхэн бий болгосон нь тун нууцлаг. Шумерийн бичгээс үзвэл одноос ирсэн "Аннунаки" бурхан тэдэнд энэ бүгдийг өгчээ.

Шумерын үед бидний өнөөгийн хэрэглэдэг цаг тооны бичиг, нар сарны тоолол, од эрхсийг судлан, хөгжүүлж байжээ. Тэд л хамгийн анх жилд 12 сар, өдөрт 24 цаг, цагт 60 минут байдгийг тогтоожээ. Тэднийг ийн цаг хугацааг хэмжихэд "Хааны жагсаалт" хэмээх нууцлаг бичээс туслажээ. Тэнд бичсэнээр "Аннунаки" бурхан нь 1200 жилийн турш Шумерийг удирдсан аж.

"Аннунаки"

15 "Ахенатен"

Тут буюу Тутанхамун хааныг хамгийн алдартай Фараон гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ. Түүний эцэг Ахенатен алдартай байгаагүй ч Египетийн түүхэн дэх хамгийн нууцлаг хүмүүсийн нэг юм. Египетийг эрт үед бурхад удирдаж байсан гэх бөгөөд Египедийн эртний хаад нь тэдний үр хүүхдүүд юм.

Ахенатен нь монотейст буюу нэг бурхан шүтдэг анхны хаан юм. Египетэд политейст буюу олон бурхан шүтэх үзэгдэл ноёлж байсан үед түүний энэхүү шүтлэг нь өөрийг нь бурхны хүү хэмээн итгүүлэхэд хүргэсэн юм. Олдворуудаас үзвэл түүний толгой маш сонин хэлбэртэй, урт хүзүүтэй, хүнхэр нүдтэй, нарийн гуятай, урт хуруутай, өвдөгний нүд нь эсрэг талдаа, жирэмсэн хүн шиг урагш түрсэн гэдэстэй байжээ. Түүнээс өөр ямар ч хаан өөрийгөө ийм байдлаар дүрслээгүй төдийгүй түүний бунхан өнөөг хүртэл олдоогүй байна. 

"Ахенатен"

109
таалагдаж байна

22
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()