Таны арьсыг эрүүл, гэрэлтсэн болгох 11 жимс

Жимс болон хүнсний ногоог тогтмол хэрэглэх нь, бие махбодид сайнаар нөлөөлөөд зогсохгүй арьсыг сайхан харагдуулахад тусладаг билээ. Ялангуяа зарим нэр төрлийн жимс нь таны арьсыг эрүүл, гэрэлтсэн, толигор байлгахад онцгой нөлөө үзүүлдэг. Эдгээр жимс, жимсгэний тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуула уу.

Таны арьсыг эрүүл, гэрэлтсэн болгох 11 жимс
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Нэрс

Энэ бяцхан жимс нь өөртөө маш их шим тэжээлийг агуулдаг бөгөөд антиоксидант, эслэг, A, C витаминаар баялаг тул өдөр тутамдаа хэрэглэж хэвшвэл, арьсыг тань залуу, сайхан харагдуулах болно. 

Нэрс

2 Алим

Арьсыг сайхан харагдуулахад алим сайнаар нөлөөлдөг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Ялангуяа улаан алим нь коллаген (биод)-ын агууламж өндөртэй тул арьсыг залуу, чанга харагдуулахад тусладаг. 

Алим

3 Тарвас

90%-ийн усны агууламжтай шинэхэн, амттай тарвас нь арьсыг чийгшүүлж, хуурайшихаас хамгаалдаг.

Тарвас

4 Гадил

Гадил жимс нь арьсны чийгийг тогтвортой хадгалахад нөлөөлөх эрдэс болон калийн агууламжаар баялаг юм. Хэрвээ таны арьс хуурайшиж, чийгээ алдсан бол өдөр тутамдаа гадил жимсийг хэрэглээд үзээрэй. 

Гадил

5 Хан боргоцой

Хан боргоцойны анагаах чадварыг хүн төрөлхтөн үнэлсээр ирсэн билээ. Хан боргоцой нь бие организмын ферментийн идэвхжлийг нэмэгдүүлдэг "бромелайн" хэмээх ферментээр баялаг тул арьсны үрэвсэлт өвчнөөс хамгаалдаг байна.

Хан боргоцой

6 Гүзээлзгэнэ

Амттай, байгалийн цэвэр гүзээлзгэнээс татгалзах хүн үгүй л болов уу. Энэ жимс нь амттайгаас гадна салицилийн хүчил буюу батгатай тэмцэгч бодисыг агуулдаг бөгөөд үрчлээнээс хамгаалдаг байна. 

Гүзээлзгэнэ

7 Папаяа

Папаяа нь А витамин болон папаин хэмээх ферментээр баялаг бөгөөд арьсыг гуужуулж, идэвхгүй бодисуудыг гадагшлуулдаг байна. 

Папаяа

8 Киви

Киви бол С витанминыг хамгийн ихээр агуулдаг жимснүүдийн нэг билээ. Кивиг тогтмол идэх нь танд эрч хүч өгч, арьсыг гэрэлтсэн, сайхан харагдуулахад тусладаг байна. 

Киви

9 Анар

Нэрсний нэгэн адил анар жимс нь, харагддагаасаа ч илүү их шим тэжээлийг өөртөө агуулдаг бөгөөд "шим тэжээлийн эх үүсвэр" ч гэж нэрлэгддэг. Анар нь арьсны эдүүдийг нөхөн сэргээж, арьсыг хөгшрөлтөөс хамгаалдаг байна. 

Анар

10 Интоор

Амтат интоор нь антиоксидант шинж чанараараа хамгийн баялаг жимс юм. Интоор нь хорт бодисуудтай тэмцэж, арьсыг хөгшрөлтөөс хамгаалдаг. 

Интоор

11 Төмс

Суганы хар толбыг арилгахын тулд нэг хэрчим төмсийг асуудалтай хэсэг дээрээ 10 минут  орчим байлгаад, бүлээн усаар угаагаарай. Төмс нь бага зэрэг хүчиллэг шинж чанартай бөгөөд арьс цайруулах үйлчилгээтэй байна. 

Төмс

Та эдгээр жимсийг өдөр тутамдаа хэрэглэж хэвшээрэй, танд амжилт хүсье!

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()