Чихэн дэх хулхины өнгөөрөө эрүүл мэндээ шинжээрэй!

Хүний биеэс ялгардаг бодисуудаас чихний хулхи нь эрүүл мэндийн тухай хамгийн олон зүйлийг хэлж чаддаг байна. Хачин сонсогдох хэдий ч, та чихээ ухсаныхаа дараа хулхиа шинжсэнээр маш олон зүйлийг мэдэж авах боломжтой. Чихэн дэх хулхи бол хүний биед маш хэрэгтэй бодисуудын нэг юм. Учир нь хулхи нь чихний хөндийд бохир, тоос шороо орохоос хамгаалж, бидний сонсголыг хэвийн ажиллуулахад тусладаг байна. Хэрвээ та чихэн дэх хулхиа цэвэрлэхээр шийдсэн бол, чийгтэй даавуу ашиглахыг зөвлөж байна. Харин чих ухагч хөвөн хэрэглэх гэж байгаа бол чихнийхээ хэнгэргийг гэмтээхээс сэргийлээрэй. 

Чихэн дэх хулхины өнгөөрөө эрүүл мэндээ шинжээрэй!

1 Шар өнгөтэй, чийгтэй, наалдамхай

Насанд хүрсэн хүмүүст ихэнхдээ иймэрхүү хулхи байдаг. Нойтон бөгөөд наалдамхай байх нь, чих загатнах мэдрэмж төрүүлнэ. 

Шар өнгөтэй, чийгтэй, наалдамхай

2 Саарал

Саарал өнгийн хулхи нь, хачин харагдах хэдий ч та санаа зовох хэрэггүй. Чих нь өөрийгөө цэвэрлэх үедээ саарал хулхийг ялгаруулдаг. Гэхдээ саарал хулхи нь хуурай, хэврэг, мөн таны чихийг загатнуулж байвал энэ нь экзем буюу толбот үлд өвчний шинж тэмдэг байж болно. Хэрвээ саарал хулхи нь эдгээр шинжтэй байвал та эмчид хандаарай. 

Саарал

3 Цайвар шаргал

Хүүхдийн хулхи ихэвчлэн ийм өнгөтэй байдаг. Хүүхдийн чих том хүнийхээс илүү хулхи ялгаруулдаг бөгөөд том болох тусам хэмжээ нь багасч, бараан өнгөтэй болдог байна. 

Цайвар шаргал

4 Наалдамхай, бараан өнгөтэй

Хулхи нь жирийн үеийнхээс илүү бараан өнгөтэй байвал, та маш их хөлөрдөг гэсэн үг юм. Бараан бол хүхрийн өнгө бөгөөд энэ нь таны биеэс хулмас гэх мэт элдэв үнэр гарах магадлал өндөр байгааг илтгэнэ. 

Наалдамхай, бараан өнгөтэй

5 Бараан, зузаан байх

Айдас түгшүүртэй болон сэтгэлийн дарамттай байх үед бидний чихнээс жирийн үеийнхээс илүү хулхи ялгардаг. Мөн зузаан хулхи ихээр хуримтлагдах нь сонсголын асуудал үүсгэж болох талтай. Иймд чихнээс тань зузаан хулхи гарч байвал стресээс ангижирч, өөрийгөө тайван байлгахыг зөвлөж байна. 

Бараан, зузаан байх

6 Хуурай, цагаан өнгөтэй

Цагаан хулхи гарах нь хамгийн сайн бөгөөд таны бие эрүүл буйн шинж тэмдэг юм.

Хуурай, цагаан өнгөтэй

7 Тод бор эсвэл хар өнгөтэй

Бараан, хар өнгийн хулхи нь эвгүй харагдаж байж болох ч та санаагаа зовоох хэрэггүй. Энэ нь бага зэрэг ядарснаас болж, эсвэл чихээ цэвэрлэхгүй удах үед хулхи нь исэлд орж бараан өнгөтэй болдог байна. 

Тод бор эсвэл хар өнгөтэй

8 Шингэн байвал

Хулхи нь удах тусам таны чихнээс урсаж гардаг бөгөөд энэ нь таны чих өөрийгөө цэвэрлэж байгаа хэвийн үзэгдэл юм. Гэхдээ их хэмжээгээр гоожих, ялангуяа цустай гоожиж байвал, чихний хэнгэрэг гэмтсэн байх магадлалтай юм. Энэ тохиолдолд яаралтай эмчийн зөвлөгөөг авах хэрэгтэй. 

Шингэн байвал

9 Цустай хулхи

Мөн л удсан хулхи нь цустай гарч ирж болно. Гэхдээ чихний элдэв өвчин үүссэн байх магадлалтай тул яаралтай арга хэмжээ аваарай. 

Цустай хулхи

Дурдсанчлан хулхи нь олон янзын өнгөтэй байдаг бөгөөд ихэнх өнгөнүүд нь таныг эрүүл байгааг илэрхийлж байна. Дараагийн удаа та чихээ цэвэрлэхдээ хулхиа шинжиж үзээд чихэнд тань ямар асуудал тулгарсныг мэдээрэй. 

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()