Цэвэрлэхэд бэрх зүйлсийг цэмцийлгэх хялбар аргууд

Гэрийн эзэгтэй байна гэдэг нэг талаар маш хүнд зүйлстэй нүүр тулгардаг, хариуцлагатай зүйл юм. Үргэлж л гэр орны ажил, цэвэрлэгээтэй зууралдсаар өдрийг бардаг шүү дээ. Тэгвэл хийгээд л байдаг хэрнээ дуусдаггүй гэрийн ажлыг хэрхэн хялбарчлах тухай хэрэгтэй зөвлөгөөг хүргэж байна. Ердөө сода, цагаан цуу, нимбэг байхад л тэдгээр ажлууд маш амархан болох юм гэдгийг та доорх мэдээллээс хараарай.

Цэвэрлэхэд бэрх зүйлсийг цэмцийлгэх хялбар аргууд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Шарах шүүгээгээ цэвэрлэх

Мөн л хүнсний сода, багахан ургамлын тос байхад таны шарах шүүгээ шинэ мэт гялалзах болно. 1 цайны халбага ургамлын тос, 2 цайны халбага хүнсний содыг хольж, үүгээрээ шарах шүүгээний хаалгыг үрж, цэвэрлэнэ.

Шарах шүүгээгээ цэвэрлэх

2 Богино долгионы зуухаа цэвэрлэх

Богино долгионы зуухныхаа дотор талыг гялалзтал өнгө оруулъя гэвэл 400 мл усанд, 3 цайны халбага нимбэгний шүүс хийж, үүнийгээ богино долгионы зуухан дотроо хийж, 10 минут эргүүлээрэй. Ингээд гаргасныхаа дараа цэвэр алчуураар арчихад хангалттай.

Богино долгионы зуухаа цэвэрлэх

3 Түлэгдсэн плиткаг шинэ мэт болгох

1/4 аяга ус төрөгчийн хэт исэл, 1 цайны халбага аяга таваг угаагч, 1/2 аяга хүнсний содыг хольж, бэлтгэнэ. Үүнийгээ пролонд түрхэж, түлэгдсэн плиткаа сайтар үрж, арчаарай. Хэрэв толбо арилахгүй бол, пролоноор сайтар үрэн, 10 минут байлгаад, ахин арчих хэрэгтэй. 

Түлэгдсэн плиткаг шинэ мэт болгох

4 Угаалтуур өнгөлөх

Гал тогооны угаалтуур нь амархан бохирдож, эвгүй үнэр гарч эхэлдэг. Харин үүнийг та хүнсний сода, нимбэг зэргийг ашиглан цэвэрлэх боломжтой юм. Эхлээд хүнсний содоор үрж, угаах бөгөөд эцэст нь нимбэгээр үрээрэй. Ингэснээр угаалтуур шинэ мэт гялалзахаас гадна сайхан үнэртэй болох байна. 

Угаалтуур өнгөлөх

5 Төмөр савыг цэвэрлэх

Түлэгдсэн төмөр савыг цэвэрлэхдээ давсыг ашиглаарай. Савандаа давс хийж тараан, 15 минут байлгах хэрэгтэй. Дараа нь саваа угаахад бүх толбо нь арилж, шинэ мэт гялалзах болно. 

Төмөр савыг цэвэрлэх

6 Усны толбыг арилгах

Угаалгын өрөөнд байрлах төмөр эдлэлүүд бүгд л усны толботой болсон байдаг. Иймд та үүнийг нимбэгээр арчиж, хормын төдийд арилгах боломжтой.

Усны толбыг арилгах

7 Шүршүүрийн толгойг цэвэрлэх

Шүршүүрийн толгойг цэвэрлэхийн тулд цагаан цуутай гялгар уутаар боогоорой. 20 минут байлгаад, уутаа авах үед танай шүршүүрийн толгой бүрэн цэвэрлэгдэж, бүх бохирдол, бактер нь арилах аж.

Шүршүүрийн толгойг цэвэрлэх

8 Шарласан ванныг угаах

4 цайны халбага хүнсний содыг шарласан хэсэг рүү цацаж, пролоноор сайтар үрээрэй. Дараа нь 50 гр цагаан цуу болон 50 гр цайруулагчийг хольж, ваннаа арчиж, 30 минут орхих бөгөөд эцэст нь усаар зайлж цэвэрлэх хэрэгтэй. 

Шарласан ванныг угаах

9 Хивсэнд наалдсан бохийг салгах

Хивсэнд наалдсан бохийг салгахдаа ууттай мөсийг ашиглаарай. Мөсийг бохин дээр байрлуулж, хэсэг хугацаанд байлгасны дараа, бохио салгаж авна. 

Хивсэнд наалдсан бохийг салгах

10 Бохирдсон аягыг цэвэрлэх

Та өнгөр тогтож, бохирдсон аягыг нимбэгний хүчлийн тусламжтайгаар цэвэрлэж болно. Аягандаа хүчлээс хийж, сайтар үрж угаах бөгөөд эцэст нь усаар зайлахад, аяга тань шинэ мэт гялалзах аж.  

Бохирдсон аягыг цэвэрлэх

Та эдгээр аргыг хэрэглэж үзээд, үр дүнгээсээ бидэнтэй хуваалцаарай!

30
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()