Таны идсэн хоол шингэхгүй байна уу? Тэгвэл ийм учиртай...

"Хоолны шингэц муудах" хэмээх өвчин нь ноцтой зүйл биш мэт санагдах ч, энэ нь эрүүл мэнд болон гоо сайханд ноцтой нөлөөг үзүүлж болно. Хоол шингэхгүй байх үед гэдэс хөөж, хэхрэх, батга гарах, жин нэмэх гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Хоолны шингэцийг сайжруулах тухай мэдэж авснаар та маш олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтойгоос гадна арьсыг эрүүл байлгахад ч мөн нөлөөлдөг. Иймд эрүүл мэнд, гоо сайхандаа хайртай хүн бүрийг энэхүү мэдээлэлд анхаарлаа хандуулахыг хүсч байна.

Таны идсэн хоол шингэхгүй байна уу? Тэгвэл ийм учиртай...
Эрчим хүчээр баталгаажсан койн!
Хаах
Сурталчилгаа

1 Хоолны шингэц муудсан үед илрэх шинж тэмдгүүд:

Ихэнхдээ маш нийтлэг бөгөөд, үл анзаарагдам шинжүүдээр илэрдэг. Гэхдээ доор дурдсан шинжүүд илэрсэн тохиолдолд аль болох яаралтай арга хэмжээнүүдыг авах нь зүйтэй. Таны хайхрахгүй байж болохгүй шинж тэмдгүүд нь:

  • Гэдэс дүүрэх, хөөх
  • Цээж хорсох
  • Амнаас эвгүй үнэр гарах
  • Маханд дургүй болох
  • Хоол, амттаны үнэрт эмзэг болох
  • Дотор муухайрах
  • Хумс хугарах
  • Гүйлгэх, өтгөн хатах
  • Исгэлэн зүйлд дуртай болох
  • Батга гарах
  • Төмрийн дутагдалд орох
  • Арьсны үрэвслүүд илрэх
  • Витамин В12 дутагдах гэх мэт.

Хоол идэх үед ямар нэгэн таагүй мэдрэмж төрж байвал, хоол боловсруулах эрхтэн тогтолцоо асуудалтай байгаагийн шинж юм. Гэхдээ үүнийг эмчлэхэд маш хялбар тул санаа зовох хэрэггүй.

Хоолны шингэц муудсан үед илрэх шинж тэмдгүүд:

2 Хоолны шингэц яагаад мууддаг вэ?

Ихэнх тохиолдолд ходоодон дахь хүчлийн хэмжээ багассанаар, хоолны шингэц удааширдаг байна. Ходоодны хүчил нь шүдний зажилж, шүлсээр залгигдаж орж ирсэн хоолыг бүрэн задлах үүрэгтэй шингэн юм. Мөн гэдэсний элдэв нян, халдвараас ходоод, гэдсийг хамгаалдаг бөгөөд уургийг бусад хоол боловсруулах системийн эрхтнүүдэд түгээдэг байна. Энэ хүчил нь хивсийг ч цоолох хэмжээний маш хүчтэй юм. Хоолны шингэц муудаж, түгжрэл үүсч эхэлснээр гэдэс өвдөж эхэлнэ.

Хоолны шингэц яагаад мууддаг вэ?

3 Ходоодны хүчил яагаад багасдаг вэ?

Ходоод хангалттай хүчил ялгаруулахгүй байх хэд хэдэн шалтгаан бий. Тэдгээрийн нэг нь таны идэж байгаа хоол хүнс юм. Өөх тос ихтэй болон түргэн хоол идэх нь гэдэс, ходоодны олон өвчлөлийг бий болгодог. Таны биед шим тэжээлтэй хоол хэрэгтэй болохоос их хэмжээний нүүрс ус, өөх тос агуулсан хоол хэрэггүй шүү дээ.

Ходоодны хүчил яагаад багасдаг вэ?

Ходоодны хүчил багасах өөр нэг шалтгаан нь цөс томрох юм. Ходоод хоол боловсруулах үүрэг гүйцэтгэж байх үед цөсний хүүдий дэх цөс нь гэдэс рүү орж, өөх тосыг задлах үүрэгтэй байдаг байна. Хэрвээ цөс хэтэрхий томорвол, ходоодны хүчлийг саармагжуулж эхэлдэг. Залуу хүмүүс хоолыг илүү сайн шингээдэг учир нь цөс нас ахих тусам томордог байна. 

Ходоодны хүчил бага байх нь маш хөнөөлтэй учраас, хэрвээ та өөрөө л арга хэмжээ авахгүй бол ходоод өөрийнхөө хүчлийн хэмжээг нэмэхгүй. Хүчил бага байвал таны ходоод илүү бага хоол боловсруулж, таны бие махбодь илүү бага хэмжээний шим тэжээлийг олж авна гэсэн үг юм.

4 Хоолны шингэцийг сайжруулах аргууд

Хоолны шингэцийг сайжруулахын тулд таны хийх ёстой хамгийн чухал зүйл бол ус уух юм. Шингэн зүйл сайн ууснаар цөс шингэрч, ходоодны хүчлийг саармагжуулах үйл явцыг багасгадаг байна. Мөн цөсийг шингэлж, ходоодны хүчлийг ихэсгэхийн тулд хүрэн манжинг нимбэгний шүүстэй хольж идэх хэрэгтэй. Хэрвээ цөс тань маш өтгөн бол та элгийг тэтгэх эрчимтэй арга хэмжээ авч эхлэх нь дээр юм.

Мэдээж ходоодны хүчлийг бий болгоход амин дэм ихтэй, ялангуяа В витамин, кальциар баялаг  хүнс хэрэглэх нь чухал. Мөн бодисын солилцоогоо сайжруулахын тулд шим тэжээлтэй, эрүүл хүнс голлосон хоолны дэглэм барих нь чухал юм.

Хоолны шингэцийг сайжруулах аргууд

Та хоолныхоо шингэцийг сайжруулахын тулд эрүүл, шим тэжээлтэй хүнс сонгож хэрэглэхийн сацуу шингэн зүйл сайн ууж байх хэрэгтэйг санаарай!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()