Эрүүл мэндэд тустай 9 төрлийн хүнсний бүтээгдэхүүн

Та урьд өмнө "Чи бол идэж байгаа зүйлийнхээ тусгал нь" хэмээх үгийг сонсож байсан уу? Хүмүүс өнөөдөр л тэрхүү үгийн гүн учрыг мэдэж, түүнийгээ амьдралдаа хэрэгжүүлж байна. Ходоод хогийн сав биш учраас бид юу таарсан болгоноо идээд байж болохгүй. Иймд бид та бүхэндээ бидний идэж байгаа хүнсний бүтээгдэхүүн ямар эрхтэнд хэрхэн нөлөөлдөг болохыг танилцуулъя.

Эрүүл мэндэд тустай 9 төрлийн хүнсний бүтээгдэхүүн
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 Хясаа - Түрүү булчирхай

Хясаа нь эрчүүдийн түрүү булчирхайнд онцгой тустай далайн бүтээгдэхүүн юм. Мөн үр тогтоох чадварыг ч сайжруулдаг байна.

Хясаа - Түрүү булчирхай

2 Бэрсүүт жүрж - Хөх

Бэрсүүт жүрж нь бүсгүйчүүдийг хөхний хорт хавдар тусах эрсдлээс хамгаалж байдаг. 

Бэрсүүт жүрж - Хөх

3 Лууван - Нүд

Хэрвээ та лууванг нарийн хэрчээд сайтар харах юм бол, энэ нь бидний нүдний цөцгийтэй тун адилхан байгааг олж харах болно. Хамгийн гайхалтай нь энэхүү хүнсний ногоо нь нүдний хараанд сайнаар нөлөөлдөг аж.

Лууван - Нүд

4 Улаан лооль - Зүрх

Харин улаан лоолийн хувьд цус төлжүүлэхээс гадна, зүрхний өвчлөлөөс сэргийлдэг.

Улаан лооль - Зүрх

5 Хушга - Тархи

Та урьд өмнө хушгыг хүний тархитай ижилхэн болохыг нь харж байсан уу? Сонирхолтой нь хушга ч мөн тархинд онцгой нөлөөг үзүүлдэг. Үүний тусламжтай бид аливааг түргэн мартах, зөнөх эрсдлээс өөрсдийгөө хамгаалдаг юм.

Хушга - Тархи

6 Цагаан гаа - Ходоод

Цагаан гаа нь ходоодонд тустай бөгөөд ходоодны шарх, болон бусад эмгэгээс таныг хамгаалах болно.

Цагаан гаа - Ходоод

7 Авокадо - Сав, өндгөвч

Халуун оронд ургадаг энэхүү жимс нь бүсгүйчүүдийн сав, өндгөвчинд онцгой тустай байдаг. Тиймээс ч энэхүү жимсийг идсэн бүсгүйчүүд савны элдэв өвчлөл, зулбалт, ургийн эндэгдлээс хол байдаг аж.

Авокадо - Сав, өндгөвч

8 Амтат төмс - Нойр булчирхай

Амтат төмс нь бета-каротин, хүчирхэг антиоксидантуудыг өөртөө агуулдаг. Иймд өдөр тутмын хоол хүнсэндээ идэж хэвшсэнээр, эрүүл мэндийн төрөл бүрийн асуудлаас таныг хамгаалах болно.

Амтат төмс - Нойр булчирхай

9 Цоохор майлз - Яс

Цоохор майлзын найрлагад ясыг бэхжүүлэхэд тустай натри ихээр агуулагдсан байдаг. Тиймээс ч энэхүү ногоог хүнсэндээ хэрэглэдэг хүмүүс ясны сийрэгжилт өвчнөөр өвчлөх нь бага байна.

Цоохор майлз - Яс

Танд эрүүл энхийг хүсье!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()