Богино хугацаанд унтаад, хурдан эрч хүчээ нөхөж авах арга

Өөрсдийн хүсэл мөрөөдөл, ирээдүйн төлөө өдөр шөнөгүй зүтгэж, хөдөлмөрлөж яваа олон залуус байдаг. Харин тэдэнд хоногийн 24 цаг багадаж, хийх бүтээх арвин үйлсэд нь саад болох нь бий. Ядрахаа ч үл мэдэн ажиллах тэдний хувьд, унтах гэдэг утгагүй зүйл мэт санагдаж, хайран цаг хугацаагаа барж байгаадаа сэтгэл гонсгор байх нь бий. Тэгвэл бид та бүхэндээ ердөө 2 цаг унтаад л бүхий л эрч хүчээ нөхөж, нойр авах хялбархан аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Богино хугацаанд унтаад, хурдан эрч хүчээ нөхөж авах арга
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 Бидний өвөг дээдэс 6 цаг унтдаг байсан

Унтлагын томъёо: 4 цаг (эхний үе шат) + 2 цаг (хоёр дахь үе шат) = 6 цаг

Бидний өвөг дээдэс 2 үе шатанд унтаж, эрч хүчээ нөхдөг байжээ. Эхний шатанд тэд бүрэн гүйцэт амарч, үзэл бодлоо цэгцлэн, тайван байх бол, дараагийн үе шатанд эрч хүчээ цэнэглэж, сэргэх байдалд шилждэг аж. 

Бидний өвөг дээдэс 6 цаг унтдаг байсан

2 "Dymaxion" - 2 цаг

Унтлагын томъёо: 6 цаг тутамд 30 минут унтана = 2 болно.

Нэрт архитектор Бакминстер Фуллер (Buckminster Fuller) нь 6 цаг тутамд 30 минут унтаж, нойроо авдаг бөгөөд өдөрт ердөө 2 цагийг унтахад зарцуулдаг байжээ. Энэ маягаар 2 жил амьдарсны дараа, тэрээр эмчид үзүүлэхэд, цоо эрүүл байсан бөгөөд архитектор эрийн тус арга нь хүмүүст түгэн дэлгэрч эхэлсэн юм. 

"Dymaxion" - 2 цаг

3 Супер хүн - 2 цаг

Унтлагын томъёо: 4 цаг тутамд 20 минут унтана = 2 цаг

Энэхүү аргыг нэрт зураач Леонардо Да Винчи (Leonardo da Vinci) болон уран бүтээлч Сальвадор Дали (Salvador Dali) нар санаачилж байсан бөгөөд унтах зав үл гарах тэдэнд гайхалтай зохицож байсан гэдэг. Дали унтахдаа гартаа төмөр халбага барьж, доор нь сав тавьдаг байжээ. Халбага түүний гараас унаж, саванд ойчиж чимээ гарахад тэрээр сэрж, ажилдаа ордог байсан гэнэ. Харин тус арга нь түүнд шинэ санаа өгч, урам зоригийг нь бадраадаг байсан болохыг Дали дурдсан удаатай. 

Супер хүн - 2 цаг

4 "Siesta" - 6.5 цаг

Унтлагын томъёо: Оройдоо 5 цаг + өдөр 1.5 цаг = 6.5 цаг

Британи улсын ерөнхий сайд асан Винстон Черчилль (Winston Churchill) нь шөнийн 3 цагт орондоо орж, өглөө 8 цагт босдог байсан бөгөөд үд дунд 1.5 цаг унтаж, эрч хүчээ хуримтлуулдаг байжээ. Тэрээр нэгэнтээ "Унтахаас илүүтэй ажиллах хэрэгтэй. Гэхдээ ажиллана гээд унтахаас татгалзаж болохгүй. Яг л тогтсон цагтаа орондоо орж, тогтсон цагтаа босч байх хэрэгтэй. Энэ миний амьдралдаа мөрддөг нэгээхэн дүрэм" хэмээн хэлж байсан аж. 

"Siesta" - 6.5 цаг

5 "Tesla" - 2 цаг 20 минут

Унтлагын томъёо: Оройдоо 2 цаг + өдөр 20 минут = 2 цаг 20 минут

Гайхалтай авьяас чадвар, ухаан хосолсон нэрт зохион бүтээгч Никола Тесла (Nikola Tesla) нь өдөрт ердөө 2-3 цаг унтдаг байжээ. Түүний энэхүү унтлагын дэглэм нь эрүүл мэндэд нь ямар нэгэн хохирол үзүүлж байгаагүй бөгөөд сүүлд тус унтлагын томъёог "Тесла" хэмээн нэрлэх болжээ. 

"Tesla" - 2 цаг 20 минут

6 Хүн бүхэн - 2.5 цаг

Унтлагын томъёо: Оройдоо 2.5 цаг + өдөр 3-4 удаа 20 минут унтах

Судлаачид, мал амьтан, хүн нь ойр ойрхон бага хугацаагаар унтсанаар, эрүүл мэнддээ ямар ч хохирол учруулалгүйгээр тайван амарч чаддаг гэж үзжээ. Жишээлбэл заан гэх амьтан нь оройдоо 1 цаг унтаж, өдөр нь 20 минутын хугацаатайгаар 2-3 удаа унтсанаар, тухайн өдрийн нойроо гүйцэт авч чаддаг байна. Үүнтэй адилаар, хүн ч мөн адил ойр ойрхон 20 минут унтсанаар, биеэ гүйцэт амрааж, эрч хүчээ хуримтлуулж чадах юм.

Хүн бүхэн - 2.5 цаг

7 Хэдэн цагт босч, хэдэн цагт унтах вэ?

Та өглөө хэдэн цагт босох ёстойгоос хамаарч, тухайн хүснэгтэнд үзүүлсэн цагт унтах хэрэгтэй. Мөн та өглөө босохын тулд хэдэн цагт унтах ёстой болохоо мэдэхийг хүсвэл ЭНД дараарай. 

Хэдэн цагт босч, хэдэн цагт унтах вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()