Амнаас эвгүй үнэр гарч байгаа эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Дэлхийн нийт хүн амын 25-30 хувь нь амны эвгүй үнэртэй байдаг гэдгийг та мэдэх үү? Арай таны амнаас ч мөн таагүй үнэр гарч, эргэн тойрон дахь хүмүүстээ эвгүй сэтгэгдэл төрүүлж байгаа юм биш биз?. Ихэнх хүмүүс өөрийн амнаас гарч байгаа үнэрийг анзаардаггүй бөгөөд үүнээсээ болж, өөрийгөө таагүй байдалд оруулах нь бий. Тэгвэл хамтдаа ердөө 5 секундын дотор амнаас гарч байгаа эвгүй үнэрийг мэдэх аргуудтай танилцъя. Хэрвээ таны амнаас эвгүй үнэр гарч байвал, яаралтай арга хэмжээ авч, бусдад тухгүй байдал үүсгэхгүй байхыг хичээх хэрэгтэй. 

Амнаас эвгүй үнэр гарч байгаа эсэхийг хэрхэн мэдэх вэ?
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Гарын шууны дотор талыг долоох

Та хэлээрээ гарын шууныхаа дотор талыг долоож, 5-10 секундын дараа үнэртээд үзээрэй. Гарын шууны дотор талын арьс маш нимгэн байдаг тул үнэрийг өөртөө амархан шингээж, дамжуулдаг байна. Хэрвээ эвгүй үнэр гарч байвал, амаа сайтар угааж, ам зайлагч, эвгүй үнэр дарагч цацлага зэргийг ашиглаж болно. 

Гарын шууны дотор талыг долоох

2 Марль ашиглах

Жижиг хэмжээтэй марлиар хэлээ арчиарай. Дараа нь үүнийгээ үнэртэж, эвгүй үнэр гарч байгаа эсэхийг мэдэх хэрэгтэй. Мөн тухайн марлийн өнгө хэр их шар байгаагаас хамаараад таны шүлс сульфид ихтэй байгааг илтгэж байгаа бөгөөд энэ нь таагүй үнэртэй байна гэж ойлгож болно.

Марль ашиглах

3 Халбагаар хэлний өнгөрийг хусах

Нэг жижиг халбага сонгож, хэлнийхээ өнгөрийг хусаарай. Хэрэв таны халбага шарлаж, харлан өнгөртсөн бол, амны хөндий тань төдий чинээ бохир, эвгүй үнэртэй байна гэсэн үг юм. 

Халбагаар хэлний өнгөрийг хусах

4 Цэвэрхэн шилэн аяга үнэртэх

Та амнаасаа эвгүй үнэр гарч байгаа эсэхийг шалгахын тулд шилэн аяга ашиглаж болно. Хоосон шилэн аягыг амандаа барьж, амьсгалаа гаргаарай. Дараа нь үүнийгээ үнэртэж, амны хөндий тань цэвэрхэн байгаа эсэхийг мэдэж болох юм. 

Цэвэрхэн шилэн аяга үнэртэх

5 Долоовор хуруугаараа арчих

Та хэлээ долоовор хуруугаараа арчиж, шүлсээ хаттал түр хүлээгээрэй. Харин дараа нь хуруугаа үнэртэж, таагүй үнэр үнэртэж байгаа эсэхийг мэдэж болно. Та энэхүү аргыг туршиж үзэхээс өмнө гараа угаах ёстойг мартуузай.

Долоовор хуруугаараа арчих

6 Шүдний утас ашиглах

Шүдний утсаар шүдээ цэвэрлэснийхээ дараа үнэрлээд үзээрэй. Хэрвээ эвгүй үнэртэй байвал шүдээ сайтар угаах хэрэгтэй.

Шүдний утас ашиглах

7 Толинд харах

Толиныхоо өмнө очоод амаа том ангайж, хэлээ гаргаад хараарай. Хэрвээ хэлэн дээр өнгөр байвал эвгүй үнэр байна гэсэн үг юм. Тиймээс хэлээ сайн угааж байх хэрэгтэй.

Толинд харах

8 Найзаасаа асуух

Өөрийнхөө хамгийн итгэлтэй, хамгийн шударга найзаасаа асуугаад үзээрэй. Мөн байнга эвгүй үнэр гараад байвал эмчид хандахыг зөвлөж байна.

Найзаасаа асуух

9 Идсэн зүйлээ бодож үзэх

Хурц амт, үнэртэй хоол хүнс хэрэглэсэний дараа амнаас эвгүй үнэр гарах магадлал өндөр байдаг. Жишээ нь, Хэрвээ та халуун ногоотой хоол идсэн бол дараа бохь зажилж хэвшээрэй.

Идсэн зүйлээ бодож үзэх

Танд эрүүл энхийг хүсье!

 

52
таалагдаж байна

10
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()