Аялахад хамгийн тохиромжтой 10 улс

2017-07-20, 16:26
20,451

Урин дулаан цаг хаяанд ирж, хүн бүр л үүргэвчээ үүрээд, мөрөөдлийнхөө аялалд гарахыг хүсэж суугаа болов уу? Тэр ч үүднээс бид та бүхэндээ гайхалтай түүх соёл, үзэсгэлэнт байгаль, үзэж харах зүйлс дуусашгуй арвинтай хэрнээ хямд төсөр зардлаар аялж болох 10 орныг танилцуулж байна. Дашрамд дуулгахад, та эдгээр газрууд руу хамгийн хямд тийзээр, басхүү хэмнэлттэй аяллыг хийж чадах юм. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Аялахад хамгийн тохиромжтой 10 улс
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

1 Австрали

Авлига, хээл хахууль болон гэмт хэргийн гаралтаараа харьцангуй тайванд тооцогддог, түүнчлэн ард иргэд нь аюулгүй орчинд аж төрөх, боломжтой орнуудын нэг юм. Иргэдийнхээ эрүүл мэнд, бие организмд дээд зэргээр анхаарахаас гадна Австралийн боловсролын систем, төгсөгчдийн ажлын байрны олдоц, их, дээд сургуулиудын чанар чансаа зэргүүд нь дэлхийд тэргүүлдэг. Тиймээс ч олон орны жуулчид тус газрын эмнэлгийн үйлчилгээг авч, боловсрол эзэмшихийг хүсдэг байна. Түүнээс гадна хэрвээ та нэн ховордсон ан амьтан болон онгон зэрлэг байгалийг үзэж сонирхохыг хүсвэл, тус газар танд яг тохирно.

Австрали

2 Япон

Олон зуун жилийн арвин түүхтэй Япон улсыг энэ жагсаалтанд орсон явдалд гайхаад байх хэрэггүй биз ээ. Гарч буй гэмт хэрэг болон амиа хорлолтын тоогоор дэлхийд хамгийн сүүлд бичигддэг төдийгүй техник технологийн хөгжлөөрөө тэргүүлэгч байр суурьтай байдаг билээ. Япон улсын өв соёл, ёс заншил, үүх түүхийг харуулсан дурсгалт газрууд олон байх бөгөөд жилд олон сая жуулчид Их наран улсыг зорьдог байна. Та ЭНД дарж Хонконг руу хамгийн хямд үнээр нислэг хийх боломжтой.

Япон

3 Швейцарь

Дэлхийн диваажин гэгддэг Швейцарь улс нь нийт 26 мужаас бүрддэг бөгөөд муж бүр нь өөр өөрийн гэсэн захиргаа, хууль дүрэмтэй байдаг байна. Хэдийгээр хэрэг зөрчил барагтай бол гардаггүй ч гэсэн, засгийн газраас нь хүн амины хэрэг, гэмт халдлага болохоос үргэлж урьдчилан сэргийлж, ард иргэдийнхээ аюулгүй амьдрах нөхцөл бололцоог хангаж өгдөг байна. Түүнээс гадна Швейцарь улс нь банкны үйлчилгээ, тээвэр, аялал жуулчлал, амтат шоколад, сайн чанарын бугуйн цагны үйлдвэрлэл зэргээрээ дэлхийд алдартай билээ. Тиймээс ч жуулчдын очихыг хүсдэг тэргүүн сонголтуудын нэг байсаар байгаа юм.

Швейцарь

4 Хонконг

БНХАУ-ын харьяа, тусгай захиргааны бүс хэмээгддэг Хонконгд өдгөө 7 сая гаруй иргэд амьдарч байна. Сүүлийн үед үйлдвэрлэл, худалдаа ихээр хөгжиж, бизнес эрхлэгчид ч мөн тус орныг голчлон сонгох хандлагатай болсоор байна. Мөн ажилчдын сарын дундаж цалин нь 1,780 доллар байдаг төдийгүй ажлын байрны олдоц арвинтай байдгаараа онцлогтой. Та ЭНД дарж Хонконг руу хамгийн хямд үнээр нислэг хийх боломжтой.

Хонконг

5 Дани

Дани улсын хувьд дан ганц өөрсдийн ард иргэдээс гадна жуулчдын аюулгүй байдалд ихээхэн ач холбогдол өгдөг бөгөөд тэр ч үүднээсээ жуулчдын хамгийн ихээр очдог газруудын нэг юм. 2012 онд жуулчдын дунд явуулсан судалгаагаар дэлхийн хамгийн аз жаргалтай, тайван амгалан улсаар Дани тодорч байсан байна. Залуусыг дэмжих тал дээр засгийн газраас маш ихээр анхаарахаас гадна сонирхуулахад, нэг өдрийн авч буй цалингийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг хэмээх судалгаа хүртэл байдаг аж.

Дани

6 Өмнөд Солонгос

Хүн бүрийн очихыг хүсдэг Өмнөд Солонгос улс нь дэлхийд хөлөг онгоц үйлдвэрлэлээрээ тэргүүн байрт, ган хайлуулалтаараа эхний гуравт, автомашин үйлдвэрлэлээрээ эхний тавд багтдаг бөгөөд жуулчдын анхаарлыг ихээр татдаг юм. Цэвэр цэмцгэр хотууд, үзэх харах зүйлс ихтэй, амьдрахад ч мөн өртөг багатай тул дэлхийд гайхагддаг билээ. Та ЭНД дарж Сөүл хот руу хамгийн хямд үнээр нислэг хийх боломжтой.

Өмнөд Солонгос

7 Герман

Германы нийслэл болох Берлин хот нь Европ тивийн 4 дэх хүчирхэг эдийн засагтай хот юм. Мөн урлаг соёлын томоохон хот гэдгээрээ Лондон, Парис, Нью-Йорк, Веньтэй өрсөлддөг. Тиймээс жил бүр тус улсыг зорин ирэх жуулчдын тоо нэмэгдсээр байгаа төдийгүй цагаачдын тоо ч мөн ихэссээр байгаа гэнэ. Та ЭНД дарж Берлин рүү хамгийн хямд үнээр нислэг хийх боломжтой.

Герман

8 Энэтхэг

Тус улсын нэрийн хуудас болсон “Дэлхийн долоон гайхамшиг”-ийн нэг Таж Махалыг үзэх нь хүн бүрийн хүсэл гэхэд хилсдэхгүй. Харин та хамгийн хямд төсөр зардлаар хүслээ биелүүлэх боломжтой. Байр сууц болон нийтийн тээврийн зардал зэрэг нь 10 доллар л байдаг төдийгүй оршин суугчид нь найрсаг,  тусархаг, зан ааш сайтай байдаг нь давуу тал юм.

Энэтхэг

9 Бээжин

БНХАУ-ын нийслэл Бээжин хот нь хэзээнээс л дэлхий нийтийн анхаарлын төвд байсаар ирсэн, мэдээ мэдээлэл, үйл явдлын халуун цэг билээ. Хятадын бүхий л том корпорациуд, дэлхийд алдартай брэндүүд Бээжинд төв, салбартай гэдгийг уншигч та бүхэн мэдэж байгаа биз ээ. 21 сая гаруй хүн амтай энэ том хотод “Хориотой хот”, Тянь Аньмэний төв талбай, Хааны өвлийн ордны музей, Тянь Тань тэнгэрийн тахилгын сүм зэрэг жуулчдыг татах, үзүүштэй олон дурсгалт газар бий. Аялал жуулчлал хийхэд хамгийн тохиромжтой цаг нь 4-р сараас 11-р сар гэж үздэг байна. Та ЭНД дарж Бээжин хот руу хамгийн хямд үнээр нислэг хийх боломжтой.

Бээжин

10 Грек

Сүүлийн үед тус улсыг зорин очиж, үнэлж баршгүй түүх соёл, байгалийн өвөрмөц тогтоц, эртний барилга байгууламжуудыг сонирхол жуулчид ихэссээр байгаа аж. Та эртний домогт Грек орноор маш хямд зардлаар аялах боломжтой төдийгүй, таны аялал хэзээ ч мартагдашгүй болно гэдэгт бид эргэлзэхгүй байна. 

Грек

Хямд тийз захиалах боломж

Дашрамд сонирхуулахад, та бүхэн Z24-ийн вэб хуудсаар дамжуулан онлайнаар олон улсын болон орон нутгийн тиз захиалах боломжтой. Та www.z24.mn сайтад гишүүнээр бүртгүүлвэл, илүү хямд үнээр тиз захиалах боломжтойг дуулгахад таатай байна. 

Хямд тийз захиалах боломж

Хэрвээ та хамгийн хямд үнэтэй, найдвартай тиз борлуулагч компани хайж байгаа бол Z24 компанийг сонгоорой! 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()