Ямар байрлалаар унтвал арьсанд үрчлээс үүсэхгүй вэ?

Нойрны дутагдалд орж, хангалттай амарч чадахгүй байх нь бидний биед сөргөөр нөлөөлж, стресс ядаргааг нэмэгдүүлдэг байна. Мөн буруу байрлалаар унтах, арьсандаа анхаарлаа муу хандуулснаас болж, арьс эрт үрчлээтэж, таныг ахимаг настай нэгэн мэт харагдуулах сөрөг талтай байдаг. Тиймээс бид та бүхэндээ ямар байрлалаар унтвал, арьсанд үрчлээс үүсэхээс сэргийлж болох тухай хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Ямар байрлалаар унтвал арьсанд үрчлээс үүсэхгүй вэ?
80к АВАХ УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Гаран доороо дэр хийх

Энэхүү арга нь арьс үрчлээтэхээс сэргийлэх аж. Та унтахдаа хоёр хажуу талдаа дэр тавьж байгаарай. Ингэснээр та ийш тийш хөдөлж, байн байн сэрэхгүй. Мөн судалгаагаар, тус байрлалаар унтсан хүмүүс хамгийн тухтай амарч чаддаг болохыг тогтоожээ. 

Гаран доороо дэр хийх

2 Хоёр талдаа эд зүйлс байрлуулах

Тус арга нь бага зэрэг хачирхалтай санагдаж магадгүй. Гэхдээ энэ нь цагаасаа өмнө үүсч болзошгүй үрчлээсээс танийг сэргийлэх болно. Бид унтаж байхдаа ийш тийш хөрвөөж байдгаас болж, биед үрчлээс үүсдэг байна. Иймд та өөрийгөө тойруулан сагстай хувцас, ном гэхчлэн ойр байрлах зүйлсийг хүрээлүүлэн тавиарай. 

Хоёр талдаа эд зүйлс байрлуулах

3 Өвдгөн доороо дэр хийх

Та өвдгөн доороо дэр байрлуулж, өндөрлөх хэрэгтэй. Ингэснээр цусны эргэлт сайжрах болно. Тус арга нь үрчлээс үүсэхээс сэргийлээд зогсохгүй, стресс бухимдлыг тайлж, өвдөгний өвдөлтийг намдаадаг байна.

Өвдгөн доороо дэр хийх

4 Толгой дороо алчуур тавих

Хүнийг унтах явцад толгой, хүзүү хамгийн тухтай байх ёстой. Тиймээс та  хүзүүн доороо алчуур ороож хийж болох бөгөөд энэ нь хүзүүнд үрчлээс үүсэхээс сэргийлж, тухтай унтах боломжийг олгоно. 

Толгой дороо алчуур тавих

5 Зөв матрас сонгох

Хатуу гудас, матрас дээр унтах нь нурууны өвдөлтийг намдааж, тухтай амрахад туслахаас гадна биед үрчлээс үүсэхээс сэргийлэх аж. 

Зөв матрас сонгох

6 Чанга бариу хөхний даруулга зүүж унтах

Бүсгүй та биеэ чанга, залуухан хэвээр хадгалж үлдэхийг хүсч байвал дотуур хувцас сонгохдоо анхаарлаа хандуулж байгаарай. Хэрэв та сонссон бол сүүлд "үрчлээний эсрэг үйлчилгээтэй хөхний даруулга" гэж гарсан бөгөөд энэ нь хөх унжиж, сулрахаас сэргийлж, таны биеийг улам бүр залуужуулах болно. 

Чанга бариу хөхний даруулга зүүж унтах

7 Чийгшүүлэгч хэрэглэх

Үрчлээс үүсэх шалтгааны 95 хувийг арьс хуурайшилт эзэлдэг байна. Та өглөө, оройдоо арьсаа чийгшүүлж бага зэрэг чийгшүүлэгч тос түрхэж байгаарай. Мөн их хэмжээний ус ууж байх ёстойг мартаж болохгүй. 

Чийгшүүлэгч хэрэглэх

8 Хэт хүнд хоолноос татгалзах

Нүүрс ус, калор ихтэй хүнд хоолноос татгалзаж, аль болох эрүүл зөв хооллолтыг эрхэмлээрэй. Зөв хооллолт нь арьсыг чийгшүүлэн, шим тэжээлээр тэтгэж, үрчлээс үүсэхээс сэргийлдэг байна. 

Хэт хүнд хоолноос татгалзах

Бүсгүй та эдгээр зөвлөмжүүдийг өдөр тутамдаа баримталж, үрчлээнээс сэргийлээрэй!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()