Биднийг аажим аажмаар үхэлд хүргэх 4 зуршил

Хүний эрүүл мэндийг муутгахад архи, тамхи, буруу хооллолтоос гадна өөр олон хүчин зүйлс нөлөөлдөг. Хүн өдөр бүр хийдэг, зуршил болсон үйлдлүүдээ тэр бүр анзаараад байдаггүй. Харин гэртээ үргэлж хийдэг зарим үйлдлүүд танийг аажмаар үхэлд ч хүргэж болно гэдгийг мэдэх үү?

Биднийг аажим аажмаар үхэлд хүргэх 4 зуршил

1 Зурагт, дэлгэцийн өмнө хоол идэх

Зурагт үзэж байхдаа хоол идэх үед хүний тархи хоолны амтанд бус зурагтаар гарч байгаа мэдээллийг боловсруулахад төвлөрдөг. Хүн хооллох үедээ тавагтай хоол руугаа анхаарч, амтыг нь мэдэрч, тайван идэхэд, хоолыг зурагт үзэхдээ идэж байсан үеэс илүү хурдан боловсруулдаг байна. Мөн Аризоний их сургуулийн эрдэмтэд зурагт, компьютерийн дэлгэцэнд нойлын суултуураас 400 дахин их нян байдгийг тогтоожээ. Тиймээс та дараагийн удаа хооллохдоо заавал дэлгэцнээс хол байж, ширээнийхээ ард, тайван сууж идээрэй. 

Зурагт, дэлгэцийн өмнө хоол идэх

2 Бие засахдаа ном, сонин унших, утсаараа оролдох

Ариун цэврийн өрөө бол ганцаараа, тайван байх хамгийн тохиромжтой орчин билээ. Япончууд бүр суултуур дээр суухдаа элдэв төвөгтэй асуудлыг бодох нь шийдэл олох хамгийн тохиромжтой мөч ч гэж үздэг. Гэвч олонх хүмүүс ариун цэврийн өрөөнд байхдаа утсаар оролдох, ном, сонин унших гэх мэт зүйлсийг хийж, суултуур маш удаан суудаг. Ингэж удаан суух нь цагаан мах эргэхэд нөлөөлдөг байна. Суултуур дээр удаан суух үед бүдүүн гэдэс хэвийн хэлбэрээ алдаж, өгзөгөнд их даралт үзүүлэн, булчинг нь чангалдаг.

Мөн гар утсанд маш олон төрлийн бохир, нян агуулагддаг учраас гар утас барьсан гараараа ариун цэврийн цаасанд хүрэх нь өгзгөнд нян хуримлуулах эрсдэлтэй. 

Бие засахдаа ном, сонин унших, утсаараа оролдох

3 Өдөр бүр усанд орох

Өдөр бүр усанд орох нь хүний биед олон сөрөг нөлөө үзүүлдэг байна. Та уурхайчин, яндан хөөлөгч, тамирчин биш л бол өдөр бүр халуун усанд орж, биеэ савандаад байх шаардлага байхгүй шүү дээ. Арьсыг байнга зүлгэж, угаах үед арьсны хамгаалах давхарга гэмтэж, арьс чийглэг байдлаа алдаж, хуурайшдаг байна. Мөн арьсыг үргэлж халуун усаар цохиулж, хүчтэй зүлгэж угаах нь арьсны гадаргуу дээр байх ёстой нянгийн тэнцвэртэй байдлыг алдагдуулж, дархлаа, хоол боловсруулах, зүрх судасны эрхтэн тогтолцоонд сөрөг нөлөөг үзүүлдэг байна. 

Өдөр бүр усанд орох

4 Гэрийн ажил их хийх

Хоол хийх, гэрээ цэвэрлэхэд мөнгөний төлөө ажиллаж байгаагаас ч илүү оюуны болон биеийн хүч зарцуулагддаг байна. Гэрийн ажил хийх үед хөдөлгөөнтэй байж, биеийнхээ эрүүл мэндэд сайн зүйл хийж байгаа мэт боловч үгүй юм. Цэвэрлэгээ хийх үед хүн маш олон төрлийн химийн хортой бодисуудтай ажиллах хэрэгтэй болдог. Ялангуяа эмэгтэйчүүд химийн бодистой удаан хугацаанд ажилласнаасаа болж зүрх, судасны өвчин тусах эрсдэл өндөр байдаг. Мөн орой, ажлаа тарж ирснийхээ дараа гэрийн ажил хийх нь биед маш сөрөг нөлөө үзүүлдэг. Хүний бие өдөржингөө ажилласны дараа оройн цагаар амарч, стрессийн гормон буюу "кортизол"-ыг бууруулах ёстой байдаг байна. 

Гэрийн ажил их хийх

Та эдгээр энгийн атлаа хорт зуршлуудаас татгалзаж, хор хохирлыг нь найз нөхөд, гэр бүлийнхэндээ анхааруулаарай!

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()