Энэ ямар учиртайг мэдэх үү?

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг маш олон зүйлс анх өөр зориулалтаар үйлдвэрлэгдэн, бүтээгдэж байсныг та мэдэх үү? Бид өнөөдөр та бүхэндээ сонирхолтой байх болов уу? гэх үүднээс анх өөр зорилготойгоор бүтээгдэж байсан, эдлэл хэрэгслүүд болон бидний ямар учиртайг нь мэддэггүй зүйлсийг танилцуулахаар бэлтгэлээ. Энэхүү мэдээлэл таны мэдлэгт бага ч атугай хөрөнгө оруулж, оюуны цар хүрээг тань тэлнэ гэдэгт итгэлтэй байна. 

Энэ ямар учиртайг мэдэх үү?
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Хувцасны өлгүүр

Сүүлийн үед ихэнх хувцасны дэлгүүрүүд пластик өлгүүрийн оронд модон өлгүүрийг ашиглах болсон. Учир нь модон өлгүүр нь байгалийн гаралтай тосыг агуулдаг бөгөөд хувцас эдлэлийг шинэ хэвээр нь хадгалах онцгой чадвартай байдаг гэнэ. 

Хувцасны өлгүүр

2 Модон савхын дээд хэсэг

Маш олон хүмүүс модон савхын дээд буюу битүү хэсэг нь ямар учиртай болохыг гайхдаг. Харин тус битүү хэсэг нь савхыг өмнө нь хэн нэгэн хэрэглээгүй, цэвэрхэн гэх утгыг илтгэдэг байна. Ганцхан савхыг савлаж, баглах боломжгүй тул, дээд хэсгийг нь битүү болгодог аж. 

Модон савхын дээд хэсэг

3 Шүдний сойзны цэнхэр үс

Хэрэв та анзаарч байсан бол шүдний сойзны цэнхэр үс нь хамгийн түрүүнд өнгөө алддаг бөгөөд энэ нь таны сойз муудсан тул, шинийг ав гэх дохио юм. 

Шүдний сойзны цэнхэр үс

4 Аяган дээрх овгор зүйл

Та нэг удаагийн аяганы таган дээрх овгор зүйл ямар утгатай болохыг мэдэх үү? Мэдээж таны уух кофег хөргөхгүй гэсэндээ таг тавих бөгөөд ингэснээр та олон аягатай кофен дундаас аль нь өөрийнхөө болохыг таньж ялгахад асуудал үүсэх аж. Харин тус асуудлыг шийдвэрлэх гарц бол таган дээрх овгор зүйл юм. Овгор зүйл дээр таны ууж байгаа зүйлийн нэрийг бичсэн байх бөгөөд та үүнийг уншиж, тагийг нь нээлгүйгээр дотор нь юу байгааг мэдэх боломжтой аж. 

Аяган дээрх овгор зүйл

5 Нүдний шил

Хятад улсад, 12-р зуунд хар өнгийн нүдний шилийг нарнаас хамгаалах биш, өөрсдийн сэтгэл хөдлөлөө нуух гэж зүүдэг байжээ. Шил зүүснээр тэдний юу бодож, яаж байгааг хэн ч мэдэж чадахгүй тул, хамгийн сайн хамгаалагч гэж үздэг байв. 

Нүдний шил

6 Таваг

1957 онд "Frisbie Pie" гэх компани төмөр таваг үйлдвэрлэж, хүмүүс үүнд нь амттай бялуу хийж иддэг байжээ. Харин он цаг улиран одохын хэрээр тус тавагны зориулалт өөрчлөгдөж, "Frisbee" буюу нисдэг диск болон хувирсан байна. 

Таваг

7 Конъяк

Бидний сайн мэдэх конъякийг анх 12-р зуунд үйлдвэрлэж байжээ. Үүнийг дарсыг нэрж үйлдвэрлэдэг байсан бөгөөд конъякийг модон торхонд хадгалан тээвэрлэдэг байсан гэдэг. Харин уухаасаа өмнө багахан ус хийж шингэлснээр, энэ буцаад дарс болон хувирдаг байсан аж. 

Конъяк

8 Дуугардаг уут

Дуугардаг уут ( bubble wrap)-ийг бид өнөөдөр хагарч болзошгүй эд зүйлсийг тээвэрлэхдээ, жийргэвч болгон ашигладаг билээ. Харин 1957 онд зохион бүтээгч Альфред Филдинг болон Марк Чаванн нар үүнийг ханын цаас болгох зориулалтаар бүтээсэн байдаг. Харин сүүлд тус цаасыг компьютер, зурагт гэхчлэн цахилгаан хэрэгслийг жийрэглэн, хэрэглэх болжээ. 

Дуугардаг уут

9 Дэр

Дэрийг анх шавьж, хорхой зэргээс унтаж байгаа хүний чих, хамар, амыг хамгаалах зорилгоор бүтээж байсан гэдэг. Эртний Хятадууд дэр нь биеийн энергийг шавхана гэж үздэг байсан бол Африкчууд дэрний тусламжтайгаар өвөг дээдэстэйгээ зүүдэндээ уулзаж болно хэмээн итгэдэг байв. Харин Европчууд дэр нь сул дорой байдлын бэлэг тэмдэг хэмээн үзэж, хэрэглэдэггүй байсан аж. 

Дэр

10 Футволк

Дэлхийн Хоёрдугаар Дайны үед футволкийг дотуур хувцас болгон өмсдөг байжээ. Тухайн үед футволктой яваа залуусыг яг л нүцгэн нэгэн мэт харж, хүн бүхэн гайхан эргэж хардаг байсан гэнэ. Харин 1951 онд "A Streetcar Named Desire" хэмээх кинонд гол дүрийн залуу үзэгдэл бүрт шахуу дан футволкоо гарснаар, дотуур хувцас гэгдэж байсан футволк нь гадуур хувцас болж хувирсан байна. 

Футволк

11 Гүйлтийн зам

1818 онд анх гүйлтийн замыг шоронгийн хоригдлуудад зориулан бүтээж байжээ. Дараа нь үүнийг үр тариа бутлах зорилгоор хэрэглэж, боолуудыг ажиллуулж байсан бол өнөөдөр бид үүнийг гоолиг сайхан бие галбиртай болохдоо хэрэглэж байгаа билээ. 

Гүйлтийн зам

12 Вебкамер

Хамгийн анхны Веб-камерыг 1991 онд Кембрижийн Их Сургуулийн кофе чанагч дээр суурилуулсан байна. Үүний ачаар ажилчид нь кофе буцалсан эсэхийг мэдэх боломжтой болж байжээ. Харин 1993 онд 128х128 пикселтэй камерийг Интернэтийн хэрэглээнд оруулсан байна. 8 жилийн дараа алдарт кофе чанагчийг дуудлага худалдаанд оруулж 5200 доллараар худалдсан ажээ. 

Вебкамер

13 Цайны идээ

Ууттай цайны идээг анх 1904 онд худалдаачин Томас Салливан (Thomas Sullivan) санамсаргүй байдлаар зохион бүтээсэн байдаг. Анх цайны идээг том хэмжээтэйгээр худалдаалдаг байсан бөгөөд Томас үүнийг жижиглэж зарах нь илүү их мөнгө олох боломжтой гэдгийг харсан байна. Тиймээс жижиг торгон уутанд идээ хийж худалдаалж эхэлсэн гэдэг. Харин Нью Йорк хотын нэгэнт ресторан нь цайны идээг илүү боловсронгуй болгож, цаасан уутанд савласан билээ. 

Цайны идээ

14 Шидэт эргэлдэгч

2017 онд хүмүүсийн анхааралд ихээр өртөж, алдарших болсон эргэлдэгч нь анх 1993 онд бүтээгдэж байжээ. Үүнийг Кэтрин Хэттингер гэх эр охиндоо зориулан анх хийж байсан бөгөөд сонингын цаас болон наалдамхай туузыг ашиглан бүтээсэн байдаг. Харин өнөөдөр хүмүүс үүнийг стресс тайлах тоглоом болгон ашиглаж байна. 

Шидэт эргэлдэгч

15 Гутлаа цахилгааны утсан дээр тохох

Цахилгааны утсан дээр тохогдсон гуталнуудыг та анзаарч харж байсан уу? Энэ нь маш олон утгыг илэрхийлдэг байна.

1. Сургуулиа төгсөж байгаа оюутан болон цэргийн албаа нэр төртэй хаасан цэрэг эрс гар таарсан бүхнээ дээш шиддэг бөгөөд зарим тохиолдолд гутлаа шидэж, цахилгааны утсан дээр тогтоох нь бий.

2. Зарим хүмүүс гутлаа дээш шидэж, тогтоосноор, тухайн хүн нас барсан ч дараагийн амьдралдаа аз жаргалтай байна хэмээн итгэдэг аж.

3. Нутаг нутгийн онцлогоос хамаарч, зарим нутагт гутлаа цахилгааны утсанд өлгөсөн байх нь үүнээс цааш гадны хүн орохыг хориглоно, болгоомжтой бай гэх утгыг илтгэдэг байна.

4. Нью Йорк, Лос Анжелес зэрэг хотуудад энэ нь гэмт хэргийн бүлэглэлүүдийн нууц дохио болдог аж. Тэд дээр өлгөсөн гуталныхаа өнгө, хэмжээ зэргээр хоорондоо ярилцаж, хууль бус зүйлсийг хийдэг гэнэ.

Гутлаа цахилгааны утсан дээр тохох

16
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()