Гудамжинд хэн нэгэн халдвал биеэ хэрхэн хамгаалах вэ?

Сүүлийн үед аймшигт хэргүүд ар араасаа гарч, орой үдшийн цагаар ганцаараа явахад ч аюултай болсон билээ. Тэгвэл энэ аюултай цаг мөчид өөрийгөө хорон санаа хүмүүс, гэмт хэрэгтэн, хулгайч дээрэмчнээс хэрхэн хамгаалах тухай сонирхолтой атлаа хэрэгцээтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Энэ нь таны амьдралд хэзээ нэгэн цагт хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. 

Гудамжинд хэн нэгэн халдвал биеэ хэрхэн хамгаалах вэ?
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Хэрхэн биеэ хамгаалах

  • Хэрэв хэн нэгэн араас тань дайрвал, тохойгоороо аймхай руу нь цохиж болно. Ингэхдээ гараа нугалж, чангалах бөгөөд бүх хүчээрээ тохойлдох хэрэгтэй. Харин та амжилттай аймхайнд нь цохиж чадвал, хулгайч хэсэгтээ л хөдөлж чадахгүй болно.
  • Мөн өсгийтэй гутлаараа хөл дээр нь хүчтэй гишгэх боломжтой.
  • Сэжигтэй этгээд танд ойртож, мөрнөөс тань баривал, гарыг нь маш хүчтэй хазаарай.
  • Хэрэв та бие хамгаалах ямар нэгэн зүйл байвал, түүнийгээ ашиглаж болно. Охид бүсгүйчүүдийн тухайд гадуур явахдаа нүдний цацлага авч явахад гэмгүй. Үүнийг гэмт этгээдийн нүд рүү цацаж, зугтах боломж гаргаж болох юм.

Хэрхэн биеэ хамгаалах

2 Хулгайчаас хэрхэн зугтах вэ?

  • Тань руу халдаж байгаа дээрэмчин зэвсэгтэй бол олон зүйл ярьж, маргалдалгүй, түүний нэхсэн бүхнийг өгөх нь аминд өлзийтэй.
  • Гадаад төрхийг нь сайтар ажиглаж, содон шинж төрхүүдийг нь цээжлэх хэрэгтэй.
  • Шууд гэр рүүгээ явж болохгүй. Та дээрэмчинтэй таарсан бол шууд цагдаагийн газарт очиж, мэдэгдэх хэрэгтэй. Гэмт хэрэгтний содон шинж тэмдгүүдийг хэлж, алдсан зүйлсээ эргүүлэн авахыг хичээгээрэй.

Хулгайчаас хэрхэн зугтах вэ?

3 Хэн нэгэнд хөөгдвөл юу хийх вэ?

  • Хэрвээ таныг хэн нэгэн хөөж байгаа бол гарах гарцгүй булан, цахилгаан шатанд сууж болохгүй.
  • Аль болох олон хүнтэй газар руу зугтаж, бусдаас тусламж хүсээрэй.

Хэн нэгэнд хөөгдвөл юу хийх вэ?

Санамж

  • Шууд зугтаж болохгүй. Эхлээд хаашаа гүйхээ бодож төлөвлөх шаардлагатай. Дараа нь гүйгээрэй.
  • Хэн нэгэн араас тань дагаад байвал хурдан утсаа гаргаж, худлаа ярих хэрэгтэй. "Би яг одоо орлоо, өөдөөс ирж байгаа юм уу" гэхчлэн, хэн нэгэн таньтай ойр байгаа мэтээр ярьж, хэрэгтэнг үргээх гэж оролдоорой.
  • Таксинд суухдаа машины дугаарыг нь харж, гэрийнхэндээ мэссэжээр явуулж байгаарай.
  • Харанхуй гудамжаар явахаас татгалзаж, аль болох гэрэлтэй гудамжийг сонгох хэрэгтэй. Үргэлж сонор сэрэмжтэй байхад буруудахгүй.

112
таалагдаж байна

9
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()