Тэрбумтнуудын эхнэр амьдрал дээр ямар бүсгүйчүүд байдаг вэ?

Та тэрбумтнуудын эхнэрийг үргэлж дэлгүүр хэсч, үсчин, гоо сайхны газруудаар эргэлддэг гэж бодож байна уу? Тэгвэл тэднийг бодит амьдрал дээр ямар харагддаг, хэрхэн амьдараг тухай бидний бэлтгэсэн мэдээнээс олж уншаарай. 

Тэрбумтнуудын эхнэр амьдрал дээр ямар бүсгүйчүүд байдаг вэ?
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

1 Уоррен Баффетт, Астрид Менкс (Warren Buffett, Astrid Menx)

Уоррен Баффетт бол алдартай хөрөнгө оруулагчдын нэг юм. 2016 оны байдлаар түүний хөрөнгө 70 тэрбум доллараар үнэлэгджээ. Эхнэр Астрид нь 1970-аад оны үед зөөгч хийдэг байсан бөгөөд энэ үед хосууд танилцаж, дотноссон байна.

Тэд хоорондоо 16 насны зөрүүтэй бөгөөд эхнэрийнх нь хувьд маш халамжтай бөгөөд нөхөртэйгээ цуг бүхий л үйл ажиллагаанд хамтдаа оролцдог аж. Түүнийг найзууд нь тун сайн хоол хийдэг бөгөөд найрсаг хөрш хэмээн цолложээ.

Уоррен Баффетт, Астрид Менкс (Warren Buffett, Astrid Menx)

2 Билл, Мелинда Гейтс (Bill, Melinda Gates)

Дэлхийн тэрбумтнуудын жагсаалтыг тэргүүлдэг түүний хөрөнгө 2016 оны байдлаар 80 тэрбум долларт хүрсэн байна. Тэрээр эхнэртэйгээ 1980-аад оны үед Майкрософтын хурал дээр танилцжээ. Эхнэр нь Майкрософт компанийн жирийн нэг ажилтан байсан аж.

Тэд 1994 онд хуримаа хийсэн бөгөөд өдгөө 3 хүүхдийн эцэг, эх болцгоосон юм. Мелинда Гейтс нь дэлхийн хамгийн баян хүний гэргий атлаа нөхөр, хүүхдүүдийнхээ хамтаар тун энгийн амьдарч, дэлхийн хамгийн том буяны байгууллагыг удирддаг билээ. 

Билл, Мелинда Гейтс (Bill, Melinda Gates)

3 Ларри Пейж, Лусинда Саутворт (Larry Page,Lucinda Southworth)

Ларри Пейж бол Гүүглийн үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд түүний хөрөнгийн хэмжээ нь 30 тэрбум доллар байна. Эхнэр нь түүнээс 7 насаар дүү бөгөөд энгийн даруу, жирийн л нэг бүсгүй юм. Тиймдээ ч олны анхааралд нэг их өртөөд байх дургүй аж.

Тэд танилцаад хэдхэн сар болсныхоо дараа хуримаа хийжээ. Лусиндагийн хувьд спортоор хичээллэх дуртай бөгөөд олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцох тийм ч дуртай биш гэнэ.

Ларри Пейж, Лусинда Саутворт (Larry Page,Lucinda Southworth)

4 Жефф, Маккензи Безос (Jeff, Mackenzie Bezos)

Жефф Безос бол "Амазон"-ий үүсгэн байгуулагч бөгөөд хөрөнгийн хэмжээ нь 60 тэрбум доллар юм. Тэр эхнэртэйгээ 1992 онд танилцаж, жилийн дараа гэрлэсэн байна.

Түүний эхнэр жирийн л нэг зохиолч бүсгүй бөгөөд буяны ажилд идэвхтэй оролцдог бөгөөд нөхрийнхөө ажилд тал бүрээр тусалдаг ажээ. Түүнээс гадна тэрээр бусад тэрбумтнуудтай харьцуулахад гоо үзэсгэлэндээ ихээхэн ач холбогдлыг өгдөг.

Жефф, Маккензи Безос (Jeff, Mackenzie Bezos)

5 Ричард, Жоан Брэнсон (Richard, Joan Branson)

"Virgin Group" компанийн үүсгэн байгуулагч тэрээр эхнэртэйгээ эртний эдлэлийн дэлгүүрт танилцсан бөгөөд, түүний нөхөртэйг нь үл харгалзан дурласан байна.

Эхнэр нь түүнтэй гэрлэхийн тулд нөхрөөсөө салсан бөгөөд өдгөө хосууд 2 хүүхдийн эцэг, эх болсон байна. Тэрбумтны сэтгэлийг булааж чадсан энэ бүсгүй энгийн даруу, халамжтай бүсгүй ажээ. 

Ричард, Жоан Брэнсон (Richard, Joan Branson)

6 Марк Зукерберг, Присчилла Чан (Mark Zuckerberg, Priscilla Chan)

Марк Зукербергийн хөрөнгө 2016 оны байдлаар 50 тэрбум долларт хүрсэн байна. Тэрээр эхнэртэйгээр Харвардад сурч байхдаа танилцжээ. Эхнэр нь түүний интернет сүлжээ байгуулах санааг үргэлж дэмжиж, амжилтанд хүрэхэд нь маш их сэтгэлийн дэм үзүүлсэн байна. Тэд 2012 оны 5 сарын 19-нд байшингийнхаа арын цэцэрлэгт даруухан байдлаар хуримаа хийжээ. 2012 оны 12 сарын 2-нд Марк, Присцила хоёр анхны хүүхдээ өлгийдөн авчээ.

Цукербергийн гэргий нь дэлхийн хамгийн баян залуугийн гэргий ч гэсэн жирийн хүмүүсийн адил амьдарч, энгийн хувцаслаж, тансаглалаас зайлсхийдгээрээ бусад тэрбумтнуудын эхнэрүүдээс эрхгүй ялгардаг байна.

Марк Зукерберг, Присчилла Чан (Mark Zuckerberg, Priscilla Chan)

7 Амансио Ортега, Флора Перес Маркотe (Amancio Ortega, Flora Perez Markote)

Хувцас загварын салбар дахь хамгийн том компани болох "Inditex group" нь Zara, Massimo Dutti, Pull & Bear, Stradivarius, Bershka, Oysho, Uterque, Lefties зэрэг брэндүүдийг өөртөө нэгтгэсэн бөгөөд компанийн үүсгэн байгуулагч Амансио Ортегагийн нийт хөрөнгө 70 тэрбум доллараар үнэлэгдсэн байна.  

Эхнэр Флора нь олон жилийн турш түүний нарийн бичгээр ажилласан бөгөөд хосууд 2001 онд хуримаа хийжээ. Хувцас загварын салбарын хамгийн том компанийн захирлын эхнэр мөртлөө тэрээр ганган, чамин зүйлд дурладаггүй, зурган дээр байгаа шигээ энгийн хувцасладаг, даруухан эмэгтэй ажээ. 

Амансио Ортега, Флора Перес Маркотe (Amancio Ortega, Flora Perez Markote)

8 Стефан, Каролин Перссон (Stefan, Carolyn Persson)

"H&M" компанийн захирлуудын зөвлөлийн дарга Стефан Перссоны хөрөнгө нь 20 тэрбум доллар юм.

Түүний эхнэрийн тухай олон нийтийн сүлжээнд мэдээлэл хомс байдаг хэдий ч, хүмүүс түүнийг тун энгийн, хоол хийх дуртай, 3 хүүхэддээ маш их цагийг зориулдаг, сайн ээж, сайн гэргий хэмээдэг билээ. 

Стефан, Каролин Перссон (Stefan, Carolyn Persson)

9 Бернард Арно, Элен Мерсье (Bernard Arnault, Helene Mercier)

Францын бизнесмэн тэрээр Dior, Givenchy, Selin гэх мэт маш олон алдартай брэндүүдийн загварын компаниудыг эзэмшдэг бөгөөд хөрөнгийн хэмжээ нь 30 тэрбум доллар байна.

Бернард Арно сонгодог хөгжимд маш дуртай бөгөөд түүний эхнэр нь мэргэжлийн төгөлдөр хуурч юм. Тэрээр сонгодог хөгжмийн салбарт өнөөг хүртэл амжилттай яваа, чадварлаг төгөлдөр хуурчдын нэг юм. Хосууд 1991 онд гэрлэсэн бөгөөд 5 хүүхдийн 2 нь өмнөх эхнэрийнх нь, 3 нь Хелений хүүхдүүд ажээ. 

Бернард Арно, Элен Мерсье (Bernard Arnault, Helene Mercier)

10 Майкл, Сьюзан Делл (Michael, Susan Dell)

"Dell" брендийн санаачлагч тэрбээр 20 тэрбум долларын хөрөнгийг эзэмшдэг байна.

Түүний эхнэр Сьюзан нь мэргэжлийн тамирчин бөгөөд дэлхийн триатлоны аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан байна. Тэрээр хурдан сэлж, гүйж, дугуйгаар уралддаг шигээ "Майкл Делл"-тэй маш хурдан дотноссон юм. Хосууд өдгөө 4 хүүхэдтэй ажээ. 

Майкл, Сьюзан Делл (Michael, Susan Dell)

11 Майкл Блумберг, Диана Тейлор (Michael Bloomberg, Diane Taylor)

Майкл Блумберг нь улс төрч, бизнес эрхлэгч бөгөөд Нью-Йорк хотын даргаар ажиллаж байсан. Тэрээр анхны эхнэрээсээ салсныхаа дараа одоогийн эхнэр Дианатайгаа 2000 онд танилцсан билээ. Тэд хамтран амьдардаг боловч албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй аж.

Түүний эхнэр Sothebey's, Citigroup, Brookfield Properties зэрэг компаниудын захирал бөгөөд бизнесийн салбарт амжилттай яваа эмэгтэйчүүдийн нэг юм. Харж байгаачлан, тун энгийн бөгөөд үргэлж л инээмсэглэл цацруулан явдаг ажээ.

Майкл Блумберг, Диана Тейлор (Michael Bloomberg, Diane Taylor)

12 Дэвид, Жулия Кох (David and Julia Koch)

Дэвид Кох бол наймаа, хөрөнгө оруулалт, газрын тос, химийн бүтээгдэхүүн гэх мэт маш олон чиглэлээр ажилладаг корпорацийг эзэмшдэг бөгөөд үндсэн хөрөнгө нь 40 тэрбум доллар байна. Тэд 20 жилийн өмнө гэрлэсэн бөгөөд өдгөө 3 хүүхэдтэй.

Хосууд "Кохов" нэртэй буяны байгууллагыг ажиллуулдаг.  Жулиягийн хувьд нөхрийнхөө бүхий л ажилд нь гар бие оролцон тусалдаг төдийгүй, буяны ажилд ихэнхи цагаа зарцуулдаг ажээ. 

Дэвид, Жулия Кох (David and Julia Koch)

84
таалагдаж байна

10
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()