Сэтгэл хөдлөлөөс болж биеийн аль хэсгүүд өвчилдөг вэ?

Хүний сэтгэл хөдлөл нь бие эрхтэнтэй шууд холбогддог болохыг эрдэмтэд тогтоосон билээ. Харин ямар сэтгэл хөдлөл гаргаснаар хамаарч, дотоод эрхтний үйл ажиллагаа өөрчлөгдөх бөгөөд зарим тохиолдолд өвчилж, асуудал үүсгэдэг байна. Тэгвэл сэтгэл хөдлөлөөс болж бидний биеийн аль хэсэг илүүтэй өвчилж, өвддөг болохыг хамтдаа олж мэдэцгээе. 

Сэтгэл хөдлөлөөс болж биеийн аль хэсгүүд өвчилдөг вэ?
ДАТА БЭЛГЭНД АВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хоолой загатнах

Хоолойд юм тээглэсэн мэт өвдөж, загатнах асуудал танд ч бас тулгарч байсан гэдэгт итгэлтэй байна. Тус өвдөлт нь айдас, огцом уурлах зэргээс үүдэлтэй бөгөөд гэнэтийн цочролд орсон үед хоолой зангирч, дуугарч чадахгүй болдог аж. 

Хоолой загатнах

2 Нүд өвдөх

Хэт их стресс бухимдлаас болж, хараа муудах нь бий. Нүдний хоёр талаар хатгуулж өвдөх бөгөөд цаашлаад хараагүй болох аюул ойрхон байдаг гэдгийг бүү мартаарай. 

  • Мөн ирээдүйнхээ тухай бодож, толгойгоо гашилгаснаар, нүдээр хатгуулж өвдөх нь бий. Хэт сэтгэлээ чилээх нь таны эрүүл мэнд, тэр дундаа нүдэнд сөрөг нөлөөтэй болохыг анхаарч, аль болох тайван амгалан байхыг хичээгээрэй. 

Нүд өвдөх

3 Нүүрэн дээр батга гарах

Бусадтай маргалдах, өөрийгөө голж, юм бүхэнд бухимдах нь таны нүүрэн дээр олон тооны батга гаргаж, үзэсгэлэнт төрхийг тань гундааж мэднэ.

  • Цэвэрхэн нүүртэй, үзэсгэлэнтэй харагдахыг хүсч байвал, эерэг байж, өөртөө итгэлтэй хичээх хэрэгтэй.

Нүүрэн дээр батга гарах

4 Биеэ даахгүй болох

Биеэ даахгүй болж, сульдах нь уйтгар гуниг, сэтгэл гутралтай холбоотой. Сэтгэлээр унаж, бүхнийг бараан талаас харах нь нурууг өвтгөж, биеийг ямар ч эрч хүчгүй болгодог байна. 

  • Хэрэв та биеэ даахаа больж, сульдвал, аль болох өөдрөг, баяр хөөртэй байгаарай. Энэ нь таны өвдөлтийг намдааж, сэргээх болно. 

Биеэ даахгүй болох

5 Зүрхээр хатгуулах

Сэтгэлд сэвтэй муу мэдээ сонсох, айж түгших, шаналах үед зүрхээр хатгуулан өвдөж, асуудал үүсдэг байна. 

  • Хэрвээ танд тус асуудал тулгарсан бол мэдрэмжээ ил гаргаж, сэтгэлээ онгойтол уйлж, хашгирах хэрэгтэй. Дотроо бүхнийг хадгалах нь зүрхийг улам бүр өвтгөнө.
  • Мөн аль болох хөгжилтэй байж, муу муухай зүйлсийг мартахыг хичээгээрэй. 

Зүрхээр хатгуулах

6 Нуруугаар өвдөх

Хэт уурлаж бухимдсанаар нуруугаар хатгуулж, өвддөг байна. Хэн нэгэн рүү орилж, ухаан мэдрэлээ алдтал уурласнаар, таны нуруу өвдөж, багагүй асуудалтай нүүр тулах болно. 

  • Аль болох тайван байхыг хичээж, уур бухимдлаа дарах аргыг сурч аваарай.

Нуруугаар өвдөх

7 Харшил

Хэн нэгнээс ирэх байнгын дарамт, тухгүй нөхцөл байдал нь таныг харшилтай болгох аж. "Би энэ залуугаас залхаж байна, зүгээр л салмаар байна", "Энэ дарамттай ажлаас гармаар байна" гэхчлэн үргэлж давчдаж, бухимдаж байх нь харшлыг хүндрүүлдэг байна.

  • Хэрэв тухайн нөхцөл байдал танд таалагдахгүй төвөгтэй байгаа бол зүгээр л орхиж, өөрийгөө жаргалтай байлгах замыг сонгохыг зөвлөе.

Харшил

8 Амьсгалахад хэцүү болох

Амьсгалж чадахгүй болон давчдах, цээжин дээрээс хүнд зүйл дараад байгаа мэт мэдрэмж нь айдсаас үүдэлтэй аж. Нууцаа задлах, бусдад мэдэгдэхийг хүсээгүй зүйлийг нь хэн нэгэн мэдчих вий гэхээс айх айдас нь цээжнээс дарж өвтгөдөг. 

  • Хэрвээ танд ийм зүйл тохиолдвол, хамгийн итгэл даах хүндээ нууцаа ярьж сэтгэлээ онгойлгосон нь дээр юм.
  • Өөрийгөө үргэлж тайтгаруулж, амар тайван байхыг хичээх хэрэгтэй. 

Амьсгалахад хэцүү болох

9 Гэдэс өвдөх

Ажлын ярилцлага, чухал шалгалтанд орохын өмнө айж балмагдах нь бий. Харин энэ үед гэдсээр хатгаж өвдөн, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Энэ нь сандрал, айдастай холбоотой нэгээхэн өвдөлт юм.

  • Энэ үед өөртөө итгэлтэй байж, би чадна гэж дотроо хэлэх хэрэгтэй.
  • Тухайн шалгалт, уулзалтыг байдаг л нэг уулзалт гэж бодон, аль болох тайван байхыг хичээгээрэй. 

Гэдэс өвдөх

10 Үс унах

Хайртай нэгнээ алдах, шаналах, сэтгэлийн шархтай болох үед үс их хэмжээгээр унаж эхэлдэг. 

  • Энэ үед витамин ууж, биедээ анхаарал хандуулаарай.
  • Өнгөрсөнд болж өнгөрсөн хэцүү зүйлсийг хадгалаад байлгүй мартаж, амьдралаа цоо шинээр эхлэхийг зөвлөе. 

Үс унах

11 Зүрх өвдөж, түргэн цохилох

Нойргүйдэл, хэт их юм бодож, толгойгоо гашилгаснаас болж, зүрх түргэн цохилж, өвдөж мэднэ. 

  • Йогоор хичээллэж, амьсгалын дасгал тогтмол хийгээрэй.
  • Сайн сайхан зүйлсийн тухай л бодож, стрессээс ангижрах хэрэгтэй. Уянгалаг яруу шүлэг уншиж, дуу дуулан, стрессээс ангижрах хэрэгтэй. 

Зүрх өвдөж, түргэн цохилох

12 Элэг өвдөх

Уур бухимдал нь таны элгийг өвтгөж байдаг болохыг та мэдэх үү? Алхаж, унтах үед хатгуулан өвдөж, төвөгтэй байдал үүсгэх нь таны сөрөг бодол, уур бухимдалтай салшгүй холбоотой юм. 

  • Аливааг өөр өнцгөөс харж, үнэхээр ингэж бухимдах шаардлага байгаа эсэхийг ажиглаарай. Бүх зүйлсийн эерэг талыг харж чадвал, стрессээс ангижирч чадна гэдгийг бүү мартаарай. 

Элэг өвдөх

13 Хамрын хөндий өвчлөх

Өөрөөрөө байж чадахгүй, үргэлж бусдын дарамт, ятгалга дор амьдарч, давчдах хүмүүс олон байдаг. Харин үүний үр дүнд хамрын хөндийн асуудалтай болж, амьсгалахад хүртэл төвөг учирна. Мөн ичих, бусдаас санаа зовоход ч мөн тус шинж тэмдэг илэрдэг аж.

  • Өөрийнхөө аз жаргалын төлөө тэмцэж, таныг тухгүй болгож, бухимдуулдаг хүмүүсээс зайгаа барих хэрэгтэй. 

Хамрын хөндий өвчлөх

14 Хий ханиалгах

Байнга л уурлаж, хүн бүхэнтэй муухай харьцаж, сөрөг энергиэр өөрийгөө цэнэглэсэн хүмүүс хий ханиалгаж, уушгиа өвчлүүлэн, амьсгалахад хүндрэлтэй болох нь бий.

  • Өвчнөө эмчлэх эм ууж, өөртөөгээ нэг ярилцаад үзээрэй.
  • Амралтыг чухалчилж, 3 цаг тутамд хэсэг амарч, нойр аваарай. Энэ нь таныг бухимдлаас салгаж мэднэ. 

Хий ханиалгах

15 Бөөр өвдөх

Аливаа зүйлсээс хэт их айх нь таны бөөрөнд сөргөөр нөлөөлж, өвчлүүлдэг. 

  • Таны айж байгаа зүйл үнэхээр тийм айшигтай эсэхийг дахин бодож үзэх хэрэгтэй. Магадгүй таны сэтгэлээ чилээж, айж байгаа зүйл үнэн хэрэгтээ тийм ч сүртэй асуудал биш байж болох юм.

Бөөр өвдөх

Та аливаа зүйлийг үргэлж эерэгээр харж, сэтгэх нь амьдралыг илүү амар тайван байлгахаас гадна олон төрлийн өвчнөөс сэргийлж чадна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()