Алдартнуудын түүхэн ховор зургууд

Илэрхийлэх утгагүй, ямар ч хэрэггүй зураг гэж байдаггүй бөгөөд эдгээр нь өөртөө өвөрмөц содон түүхийг агуулж, үнэн бүхний дуугүй гэрч болдог билээ. Бидний зөвхөн чихээр сонсож, ам дамжин ярьж байсан зүйлсийг дүрслэн харуулах гэрэл зургууд хүн бүхэнд нэгийг бодогдуулж, багагүй мэдээлэл өгөх биз ээ. Ингээд хамтдаа хүн бүхний заавал үзэх ёстой, түүхэн ховор зургуудыг үзэж сонирхоцгооё. 

Алдартнуудын түүхэн ховор зургууд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1

АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Кеннедигийн хүү болох Бага Жон Кенниди (Junior John F. Kennedy) ерөнхийлөгчийн нисдэг тэрэгт сууж байна. 1963 он.

2

Нэрт дуучин Фредди Меркюри (Freddy Mercury) ээжийнхээ хамт, 1947 он.

3

Үхлийн өөдөөс зоригтой зогсох Коммунист эр, Герман улс, 1919 он.

4

Жүжигчин Билл Мюррэй (Bill Murray) болон Дан Акрроид (Dan Aykroyd) нар алдарт "Ghostbusters" киноны зураг авалтын дундуур хэсэг амарч байна, 1984 он.

5

"Doctor Nou" киноны зураг авалтын үеэр, жүжигчин Шон Коннери (Sean Connery) бяцхан Ямайка охинтой ярилцаж сууна, 1962 он.

6

АНУ-ын Филадельфи хот дахь хамгийн анхны ижил хүйстнүүдийн жагсаал, 1972 оны 6-р сар.

7

"Герман Геринг" дивизийн цэргүүд, байлдааны олзыг гартаа барин зургаа татуулжээ. 1944 он. 

8

Английн Хатан хаан, сүр жавхлант II Элизабетийн залуугийн төрх, 1940 оны 6-р сар. 

9

Зөвлөлт Холбоот Улсын, Белоруссийн фронт, 3-р Шокын армийн мэргэн бууч бүсгүйчүүд. Тэд 775 фашистуудыг устгасан байдаг. 

10

Рок-н Роллийн хаан Элвис Пресли (Elvis Presley), Америкийн нэрт дуучин Жонни Кайш (Johnny Cash)-ийн хамтаар Мемфис хотод тус зургийг татуулжээ. 1957 он.

11

Нью Йорк хотын "Twin Towers"-ийн барилгын ажил дуусахаас нэг жилийн өмнөх дүр зураг, 1972 он.

12

Хүний эрхийн төлөө тэмцэгч Малкольм Экс (Malcolm X) болон алдарт боксчин Мухаммед Али (Muhammad Ali) нар Нью Йорк хотод энэхүү сонирхолтой, содон зургийг авахуулжээ. 1963 он.

13

Зөвлөлтийн нисэх онгоцны загвар зохион бүтээгчид болох А. Н. Туполев болон С. В. Ильюшин нар өөрсдийн хийсэн ажилдаа сэтгэл хангалуун суух аж. 

14

Зүүн талаас үйлдвэр эрхлэгч Хенри Форд (Henry Ford), зохион бүтээгч Томас Эдисон (Thomas Edison) болон АНУ-ын 29 дэх ерөнхийлөгч Уоррен Ж.Хардинг (Warren G.Harding), бизнесмен Харви Файрстоун (Harvey Firestone) нар, 1921 он.

15

Шотланд цэргүүд цагийг зугаатай өнгөрүүлнэ. 1916 он.

16

Орос-Японы дайны үеэр, Япон цэргүүд халуун усанд орж, алжаал ядаргаагаа тайлан суух аж. 1904 он. 

17

Хагас нүцгэн Холбооны Мөрдөх Товчооны ажилтан дээрэмчдэд 1 сая долларыг аваачиж өгч байгаа нь зургаас харагдана. Тус хэрэг 1972 онд болж өнгөрсөн бөгөөд 40 гаруй жилийн дараа буюу 2011 онд гэмт хэрэгтнүүдийн нэг болох Жорж Райт (George Wright) баригдаж байжээ. 

18

Хэний ч үл анзаарам газар байрлах гутлын дэлгүүр, 1900 он.

19

Бүгд Найрамдах Биафра улсын иргэний дайн, Нигер улс, 1968 он. 

20

Японы Нагасаки хотод бөмбөг хаяхаас өмнө болон бөмбөгдөлтийн дараах дүр төрх, 1945 он.

21

Кубын нэрт хувьсгалч Фидель Кастро (Fidel Castro)-ийн илтгэлийн үеэр, түүний мөрөн дээр цагаан тагтаа сууж, түмэн олны итгэлийн галыг бадрааж байв. 1959 он 1-р сарын 8. 

22

1940, 1950-иад оны үед охид бүсгүйчүүдийн дунд шөвгөр оройтой хөхний даруулга моодонд орж байв. 

23

Алдарт Титаник хөлөг онгоцны хамгийн сүүлчийн аврах завиуд хөдөлж байна. 1912 оны 4-р сарын 15.

24

АНУ-д 1920 оны 1-р сарын 16-нд улс орон даяараа архийг хориглох “Хуурай” хууль хүчин төгөлдөр болсон бөгөөд үүнээс улбаалж, архины торхыг эвдэн, доторх архийг асгаж байжээ. 1920 он, АНУ.

25

Америкийн зартай гэмт хэрэгтэн Аль Капоне (Al Capone) тамхи татан, загасчилж сууна. 1931 оны 3-р сарын 7. 

26

Алдарт Сувдан Эргийн бөмбөгдөлтийн дараах байдал, 1941 оны 12-р сарын 7. 

27

"The Woodstock Festival" нь 1969 оны 8 сард 3 өдөр үргэлжлэн, 500.000 хүн цугларсан нүсэр рок фестиваль бөгөөд энэ нь Рокын түүхэнд тохиосон 50 чухал үйл явдлын нэгт зүй ёсоор тооцогддог юм. 

28

Цуутай гэмт хэрэгтэн хосууд болох Бонни (Bonnie) болон Клайд (Clyde) нар Бьенвилле хотод үймээн дэгдээсний дараа тэдний машин суманд нэвт оногдсон байв. АНУ, 1934 оны 5-р сарын 24. 

29

Попын хаан Майкл Жейксон (Michael Jackson) болон нэрт дуучин, хөгжимчин Пол Маккартни (Paul McCartney) нар, 1983 оны 12-р сарын 19.

30

Германы нэрт хөдөлгүүрийн дизайнер, автомашины инженер Карл Бенз (Karl Benz)-ийн зохион бүтээсэн анхны машин. Үүнийг хамгийн анхны дотоод шаталтын хөдөлгүүртэй машин хэмээн нэрлэдэг аж. 1886 он.

31

Түүхэн дэх хамгийн анхны "World Cup" буюу Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээн. Уругвай улс, 1930 оны 7-р сар. 

32

Бизнесмэн Хью Хефнер (Hugh Hefner) "Playboy" сэтгүүлээ хэвлүүлсэн анхны жилээ энэхүү нүд баясгам зургийг авахуулжээ. АНУ, 1953 он.

33

Боксчин, жүжигчин Микки Рурк (Mickey Rourke) мэргэжлийн рингэн дээр ялалт байгуулаад буй торгон агшин. 1991 оны 5-р сарын 23. 

34

Холокост буюу Еврейчүүдийг хомроглон устгах ажиллагаа Польш улсад үргэлжилж байх явц. 1941 он.

35

Францын нэрт уран бүтээлч, зурагчин Луи Дагерр (Louis Daguerre)-ийн хэрэглэдэг байсан камер. Тус камерыг Альфонс Жерауд зохион бүтээсэн хэмээдэг байна. 1839 он. 

36

Америк найруулагч, продюсер Энди Уорхол (Andy Warhol) нь жүжигчин Жоан Коллинс (Joan Collins) болон нэрт хөлбөмбөгчин Пеле (Pele) нартай зургаа татуулжээ. 

37

Хүн бүхний сайн танил болсон жүжигчин Арнольд Шварценеггер (Arnold Schwarzenegger)  "Conan the Barbarian" киноны нээлтээ тэмдэглэж, "Studio 54" клубт хөгжилдөнө. Нью Йорк хот, 1982 он.

38

Авьяас чадвар нь ундарсан найруулагч Альфред Хичкок (Alfred Hitchcock)-ийн  "Psycho" киноны үйл явц, 1960 он.

34
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()