Өдөр бүр өргөст хэмх идвэл бидний биед юу болох вэ?

Өргөст хэмхийг дэлхий даяараа түгээмэл тариалдаг. Учир нь тус энгийн хэрнээ эрэлттэй хүнсний ногоо нь таны бие махбодийг элдэв өвчин эмгэгээс хамгаалах бөгөөд давхар гоо сайханд ч мөн тустай юм. Энэхүү мэдээллээр бид та бүхэндээ тус ногоог өдөр бүр идэж, гоо сайхандаа хэрэглэснээр бидний биед ямар өөрчлөлт гардаг болохыг дуулгахаар бэлтгэлээ. 

Өдөр бүр өргөст хэмх идвэл бидний биед юу болох вэ?
80к АВАХ УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Амархан хэрнээ амттай өглөөний цай

Өргөст хэмх нь, витамин В, төрөл бүрийн амин дэмээр баялаг бөгөөд өглөө бүр идэж хэвшсэнээр, таны дархлааны системийг дэмжиж, элдэв өвчнөөс сэргийлэх болно. Тус хүнсний ногоог төрөл бүрээр идэж болох төдийгүй нимгэн хэрчээд талхан дээрээ ч тавиад идэх боломжтой юм.

Амархан хэрнээ амттай өглөөний цай

2 Биеэс хорыг гадагшлуулж, арьсыг чийгээр хангана

Өргөст хэмхний 95 хувийг ус бүрдүүлж байдаг. Тиймдээ ч үүнийг өдөр бүр идэж хэвшсэнээр, таны биеэс хорыг гадагшлуулж, давхар арьсыг чийгшүүлэх болно.

Та өдөрт олон төрлийн амин дэмийг нэг дор авч чадахгүй хэмээн санаагаа чилээх хэрэггүй. Ердөө л гадуур өргөнөөр худалдаалагддаг, боломжийн үнэтэй өргөст хэмхийг идэхэд хангалттай. Ингэснээр биедээ хэрэгтэй амин дэмүүдийг нөхнө. Мөн өргөс хэмх нь витамин С-гээр баялаг аж.

Биеэс хорыг гадагшлуулж, арьсыг чийгээр хангана

3 Арьсыг гэрэлтүүлж, үсийг бэхжүүлнэ

Өргөст хэмхийг өдөр бүр идэхээс гадна, нимгэхэн зүсээд арьсан дээрээ тавих, эсвэл холигчинд хийж бэлтгэсний дараа маск хэлбэрээр тавьж арьсаа чийгшүүлээрэй. Ингэснээр таны ядарсан арьс хормын төдийд сэргэж, гэрэлтэх болно.

Мөн үлдсэн зуурмагаа үсэндээ маск хэлбэрээр түрхэж, гялгар уут углан 15 орчим минут байлгасны дараа хүйтэн бүлээн усаар зайлж хэвшвэл, үсний бат бөх байдлыг хангаж, уналтаас сэргийлдэг.

Арьсыг гэрэлтүүлж, үсийг бэхжүүлнэ

4 Хорт хавдартай тэмцэнэ

Өргөст хэмх нь "лектицеринол", "пиноресинол", болон "секиосоларисинол" хэмээх бодисуудыг  агуулдаг. Эдгээр нэгдлүүд нь хөхний хорт хавдар, өндгөвчний хорт хавдар, умайн болон түрүү булчирхайн хорт хавдраас таныг хамгаалж, тусах эрсдлээс сэргийлэх болно.

Хорт хавдартай тэмцэнэ

5 Амны эвгүй үнэрийг дарна

Өглөө бүр өргөст хэмх идэж хэвшсэнээр, та амнаас гарах таагүй үнэрээс салж чадна. Мөн амны хөндийн ашиггүй бактериудыг устгадаг тус шүдний цоорлоос ч давхар урьдчилан сэргийлнэ.

Амны эвгүй үнэрийг дарна

6 Шарталт болон толгойн өвчнийг намдаана

Та өглөө болон өдөр тутамдаа өргөст хэмхийг идсэнээр, өглөө сэрэхэд толгой өвдөх болон, шар айраг, согтууруулах ундаа уусны дараа шартах зовлонг мартах болно.

Шарталт болон толгойн өвчнийг намдаана

7 Хоол боловсруулах эрхтэн системийг сайжруулна

Дээр дурдсанчлан өргөст хэмхний 95 хувийг ус бүрдүүлж байдаг тул биеэс хорыг гадагшлуулж, хоол боловсруулах эрхтэн системд ч мөн сайнаар нөлөөлдөг. Ингэснээр давхар илүүдэл жингээсээ ч салах боломжтой юм. 

Хоол боловсруулах эрхтэн системийг сайжруулна

8 Даралтыг тогтворжуулж, чихрийн шижин өвчнөөс сэргийлнэ

Та бүхэн өргөст хэмхийг өдөр бүр хоол хүнсэндээ дангаар нь болон бусад бүтээгдэхүүнтэй хольж идэн, даралтыг тогтворжуулж, давхар чихрийн шижин өвчнөөс сэргийлээрэй. 

Даралтыг тогтворжуулж, чихрийн шижин өвчнөөс сэргийлнэ

9 Яс ургах болон үе мөчний өвчнөөс таныг хамгаална

Өргөст хэмх нь өөртөө витамин A, B1, B6, C, D, Фолат, Кальци, Магни, болон Калигаар баялаг юм. Тиймээс тогтмол идэж хэвшсэнээр, та яс ургах болон үе мөчний төрөл бүрийн өвчнөөс сэргийлэх боломжтой.

Яс ургах болон үе мөчний өвчнөөс таныг хамгаална

Танд эрүүл энхийг хүсье!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()