Гүн үрчлээсийг гэрийн нөхцөлд хэрхэн арилгах вэ?

Нас ахих , амьдралын буруу хэвшил зэргээс болж, бидний нүүрэн дээр үрчлээс үүсч, гоо сайхан төрхийг гундаадаг. Ялангуяа амны хоёр талаар үүссэн үчрлээс нь овор нэмж, тухайн хүнийг сүр сүлдгүй, хөгшин харагдуулах нь бий. Иймд бид та бүхэндээ гүн үрчлээсийг багасгаж, наснаас тань залуу харагдуулах аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Гүн үрчлээсийг гэрийн нөхцөлд хэрхэн арилгах вэ?
БЭЛЭГ ӨГЬЕ!
Хаах
Сурталчилгаа

1 Амны хажуу дахь үрчлээс үүсэх шалтгаан

Гоо үзэсгэлэнг гундааж, царай төрхийг үхмэл болгодог амны хажуу талын үрчлээс нь ихэвчлэн инээмсэглэлээс болж үүсдэг байна. Амаа хэт том ангайж инээдэг эсвэл нүүрний хувирал, хөдөлгөөн сайтай хүмүүс наснаасаа эрт үрчлээтэж, арьс нь унжиж эхэлдэг аж. Мөн тогтмол тамхи татдаг хүмүүс ч, тус асуудалтай нүүр тулдаг байна. 

Ерөнхий шалтгаанууд:

  • Нүүрний анатоми
  • Арьсны шинж байдал
  • Хөгшрөлт
  • Нүүрний булчингууд суларсан
  • Муу зуршил
  • Удам угсаа
  • Арьсаа арчлахгүй байх
  • Хорт хавдар зэргээс үүдэж, амны хоёр хажуу тал унжиж, үрчлээс үүсдэг байна. 

Амны хажуу дахь үрчлээс үүсэх шалтгаан

2 Амны хоёр талын үрчлээсийн ангилал

Амны хоёр талын үрчлээсийн дээд хэсэг нь булчингийн таталтаас үүдэн үүсдэг. 

  • Дээд уруулаа өргөх
  • Хамрын самсай болон уруулаа өргөх
  • Хамрын самсайгаа доошлуулах

Амны хоёр талын үрчлээсийн доод хэсэг нь ч мөн адил булчингийн таталтаас үүсдэг байна.

  • Амны хоёр тал суларч, доошлох
  • Доод уруул доошилж, унжих

Тус үрчлээсийг дотор нь: 

"Bar-fold" - арьсны эд эсэд хүрээгүй, нимгэн үрчлээс

"Gap-fold" - арьсан доорх эд эсэд нөлөөлсөн гүн үрчлээс хэмээн ангилдаг байна.

Нимгэн үрчлээсийг арилгах нь харьцангуй хялбар бөгөөд гэрийн аргаар шийдвэрлэж болдог бол гүн үрчлээсийг арилгахын тулд гоо сайхны салоныг зорих шаардлага гарах болно. 

Амны хоёр талын үрчлээсийн ангилал

3 Гоо сайхны салонд үрчлээс арилгах аргууд

Арьсан дээр тогтсон нимгэн үрчлээсийг арилгах нь маш энгийн бөгөөд хялбар байдаг. Та нүүрээ тогтмол арчилж, үрчлээс үүсэхээс сэргийлэх хэрэгтэй бөгөөд хэрэв үнэхээр үрчлээс үүссэн бол даруй арга хэмжээ авах хэрэгтэй. Ам болон хамрын хажуугаар үүссэн үрчлээг арилгахдаа:

  • Тариа тариулах (гоо сайхны салонд хандаж, тус үрчлээсийг арилгахын тулд, үрчлээсийг дүүргэж, тариа тариулах хэрэгтэй болно.)
  • Арьсаа дүүргэх  (энэ нь таны биеэс бага зэрэг өөх авч, үрчлээг дүүргэж, арьсыг чанга харагдуулдаг арга юм)
  • Мэс заслын бус арга (тус арга нь зөвхөн лазер туяан дээр суурилсан тоног төхөөрөмжийг ашиглаж, таны үрчлээсийг арилгах аж)
  • Утас гүйлгэх (энэхүү эмчилгээ нь таны үрчлээсийг арилгаж, арьсыг толигор болгоно.)

Гоо сайхны салонд үрчлээс арилгах аргууд

4 Гэрийн нөхцөлд үрчлээс арилгах аргууд

Харин та тус үрчлээсийг гэрийн нөхцөлд ч мөн арилгаж, наснаасаа залуу харагдах боломжтой юм. 

  • Арьсандаа чийгшил, тэжээл сайтар өгч, арчилгааг нэгдүгээрт тавих
  • Нүүрний дасгал хийж, арьсаа чангалах
  • Тамхи татах, амаа том ангайж инээхээр татгалзах
  • Арьсандаа шаардлагатай гэх тэжээлийг өгч, витаминаар тэтгэж байх

Мөн та энэхүү дасгалыг тогтмол хийж, амны хажуугаар үүссэн үрчлээснээс салаарай.

  • Хуруугаа амны ойролцоо буюу үрчлээс үүссэн хэсэгт байрлуулж, дээш татаж, нүдний ухархайд хүргэнэ. Тэндээс хоёр тийш салж, чихэнд хүрээд, доошилж, хүзүү рүү явуулна. 

Гэрийн нөхцөлд үрчлээс арилгах аргууд

Бүсгүй та арьсандаа тогтмол анхаарч, үрчлээсийг хэт гүн болохоос нь өмнө арчилж, залуу төрхөө урт удаан хадгалаарай!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()