Хов жив, хэл амнаас өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

Хов жив, хар, цагаан хэл амнаас хэн бүхэн л хол явахыг боддог. Хорвоо дэлхий уужим тул бидний дунд бусдыг муулж таашаал авдаг, хов жив зөөдөг хүмүүс үй олноор оршсоор л байгаа. Харин та доорх 12 зөвлөгөөг хэрэгжүүлж, өөрийгөө эргэн тойрны муу, муухай бүхнээс хамгаалж, эерэг энергийг өөртөө хуримтлуулаарай.

Хов жив, хэл амнаас өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

1 Хэрэгтэй бол хийх л хэрэгтэй

Амьдралд заримдаа дургүй зүйлээ хүртэл хийх шаардлага тулгардаг. Ер нь хүн хүссэн зүйлээ л хийж амьдардаг бол амьдрал үнэхээр утгагүй шүү дээ. Гэхдээ тийм байлаа гээд та бусдад үргэлж, "чи ингэх ёстой, үүнийг заавал хий!" гээд тушаагаад байвал хүмүүсийн дургүйг хүргэхээс цаашгүй. Тиймээс хэлэх үгээ үргэлж бодож, санаагаа ойлгомжтой, зөөлнөөр хүмүүст хүргэх хэрэгтэй. 

Хэрэгтэй бол хийх л хэрэгтэй

2 Биелүүлэхгүй бол битгий амлалт өг!

Бодлогогүй амлалт өгснөөс болж танд маш их дарамт ирэх болно. Та үүнээсээ болж бусдын өмнө эвгүй байдалд орох төдийгүй зарим нэгний дургүйг төрүүлэх болно. Тиймээс амласан л бол заавал биелүүлэх хэрэгтэй. Харин дараагийн удаа өөртөө илүү ачаа үүрүүлэхээс өмнө сайтар бодож үзэж байгаарай. 

Биелүүлэхгүй бол битгий амлалт өг!

3 Бусдад туслах хэрэгтэй

Хэн нэгэнд таны тусламж хэрэгтэй гэдгийг мэдсэн бол эргэлзэлгүйгээр туслах хэрэгтэй. Та бусдад туслах боломжийг алдсанаар өөрийнхөө нэр төрийг, эсвэл тухайн хүний сайхан сэтгэлийн хариуг алдах болно. Бүр зарим нэгэн олиггүй хүмүүс таныг хэн нэгэнд туслаагүйгээс чинь болж хов жив хутгаж, хорон үгсээр муулж болзошгүй. 

Бусдад туслах хэрэгтэй

4 Хүсэлтээс татагалзах хэрэггүй

Хүсэлт бүр талархлыг дагуулах учиртай. Харин та бусдад байнга үгүй гэж хэлж, эс бөгөөс хоосон амлалт өгдөг бол олон хүмүүсийн дургүйцлийг хүргэнэ. Тиймээс боломжтой бол бусдад чадах зүйлээрээ тусалж байгаарай.

Хүсэлтээс татагалзах хэрэггүй

5 Өнгөрсөнд биш, ирээдүйд ч биш, одоо байгаагаараа л амьдар

Өнгөрснийг өнгөрсөнд нь л үлдээх хэрэгтэй. Хэрвээ та хэн нэгэнд "Чи өмнө нь ийм байгаагүй шүү дээ" эсвэл "Өмнө нь чи ийм л байсан шүү дээ" гэж хэлвэл дургүйцлийг нь төрүүлэх болно. Тиймээс хэн нэгний өнгөрснийг сөхөж, үнэ цэнийг нь унагаалгүйгээр одоо байгаагаар нь л хүлээж авах хэрэгтэй. 

Өнгөрсөнд биш, ирээдүйд ч биш, одоо байгаагаараа л амьдар

6 Биеэ хяна

Сэтгэл хөдлөлдөө автан, бусдын зүрхийг шархлуулах үгийг бүү хэл. Таны хэлсэн үг бусдын хувьд хэзээ ч мартагдахааргүй зүйл болж үлдэж мэдэх юм. Тиймээс сайн үг биш л бол ам нээх хэрэггүй. 

Биеэ хяна

7 Зорилгоо бусдад ярих хэрэггүй

Заримдаа асуудалд реалист байр сууриас хандах хэрэгтэй. Хэрэгжүүлэх төлөвлөгөө ч үгүй атлаа үргэлж л өмнөө том зорилго тавьчихсан суудаг хүмүүс байдаг шүү дээ. Тэднийг эргэн тойрныхон нь үргэлж үл ойшоодог. Харин танд маш том мөрөөдөл байвал бусдад түүнийгээ ярих хэрэггүй. Үүний оронд, мөрөөдлөө биелүүлэхийн тулд төлөвлөгөөгөө боловсруул. "Тулаанд ялахыг хүсч байвал эхлээд илдээ ирлэх хэрэгтэй" гэдэг үгийг бүү мартаарай.

Зорилгоо бусдад ярих хэрэггүй

8 "Битгий төвөг удаад бай"

Маш их ундууцаагүй л бол бусдад энэ үгийг хэлэх хэрэггүй. Энэ нь таныг өөртөө хэт бардсан, бусдыг үл ойшоож буй мэт санагдуулах болно. Үргэлж даруу, эелдэг байх нь бусад хүмүүсийн атаа хорсол, хов живнээс сэргийлэх хамгийн сайн арга юм. 

"Битгий төвөг удаад бай"

9 Хандлагаа өөрчил

Өндөг шиг өөгүй хүн гэж байхгүй шүү дээ. Амьдралд хэцүү, төвөгтэй хүмүүс тоймгүй олон бий. Та тэр бүгдийг үзэн ядаж, холуур тойрч явна гэдэг боломжгүй зүйл юм. Харин энэ бүхэнтэй эвлэрч, эргэн тойрныхоо хүн бүртэй найрсаг харилцаа тогтоож чадвал та өөрийгөө муу муухай бүхнээс хамгаалах болно. 

"Асуудлыг өөрчилж чадахгүй бол асуудалд хандах хандлагаа өөрчил."

Хандлагаа өөрчил

10 Шүүмжлэх хэрэггүй

Шүүмжлэхгүй байхын аргагүй зүйлс бидэнд олон тохиолддог. Харин заримдаа хүмүүст шүүмжлэлээс илүү урам зориг хэрэгтэй үе гэж байдаг. Хүмүүс наанаа шүүмжлэлд дуртай хэмээцгээдэг ч шүүмжилснээс тань болоод үзэн ядаж ч болно. Хүмүүсийг шүүмжлэхдээ магтах зай ч бас гаргах хэрэгтэй. 

Шүүмжлэх хэрэггүй

11 Нүдээр үзээгүй зүйлдээ итгэж, бусдад хов зөөх хэрэггүй

Өөрийн нүдээр үзээгүй зүйлээ бусдад хэлсэн бол энэ зүгээр л нэг хов жив, явган яриа төдий зүйл болно гэдэгтэй та ч мөн санал нийлж байгаа биз ээ. Хүмүүс таныг үл тоож, үгэнд тань итгэхээ болих үед л таныг үзэн ядагчид олширч, нэр хүнд тань унах болно. Тиймээс асуудалд үргэлж ул суурьтай хандаж, үг хэлэхээсээ өмнө сайтар бодож байгаарай.

Нүдээр үзээгүй зүйлдээ итгэж, бусдад хов зөөх хэрэггүй

12 Үргэлж зөвшөөрөл авч бай

Ёс суртахууны талаар таны заавал мэдэх ёстой, хамгийн чухал зүйл бол "зөвшөөрөл авах" юм. Та хэн нэгний юманд зөвшөөрөлгүй хүрснээрээ, өөрийнхөө нэр төрийг унагаах болно. Бусдад туслахдаа хүртэл зөвшөөрөл авч байх хэрэгтэй. 

Үргэлж зөвшөөрөл авч бай

Танд амжилт хүсье!

53
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()