Нурууг гэмтээдэг буруу зуршлууд

Нуруу бол бидний биеийн хамгийн чухал хэсгүүдийн нэг юм. Харин болгоомжгүй байдал, хайхрамжгүй үйлдлээсээ болж, дөнгөж хорь гарч яваа залуус нуруугаа гэмтээж, насаараа зовлонтой амьдрахыг үгүйсгэхгүй . Тиймээс бид та бүхэндээ анхааруулах үүднээс, нурууг гэмтээхэд хүргэдэг, өдөр тутамдаа хийдэг үйлдлүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Нурууг гэмтээдэг буруу зуршлууд
ШӨНИЙН ХЯМДРАЛ 50%
Хаах
Сурталчилгаа

1 Аяга тавгаа угаах

Аяга таваг угаах үед бид өөрсдийн мэдэлгүй бөхийж, нуруундаа хэт ачаалал өгдөг. Үүнээс болж нуруу хөших, хатгуулах гэхчлэн сөрөг шинж тэмдгүүд илрэх нь бий. 

Үүнээс хэрхэн сэргийлэх вэ?

  • Аягаа угаахдаа өвдгөн доороо тулах сандал байрлуулаарай. Ингэснээр таны нуруу өвдөхгүй төдийгүй зогсоход тухтай байх болно. 

Аяга тавгаа угаах

2 Машиныхаа дугуйг солих

Жолооч бүрт энэхүү асуудал тулгарч, нуруугаа гэмтээхэд хүрдэг байна. Тонгойж дугуйгаа солих нь тийм ч сайхан санаа биш бөгөөд үргэлж тус үйлдлийг давтсанаар, нурууны өвчтэй болох аюултай юм. 

Үүнээс хэрхэн сэргийлэх вэ?

  • Дугуйгаа солихдоо тонгойх биш, доош сууж аль болох тайван сольж байгаарай. Эрүүл мэнд хамгийн чухал болохыг хэзээ ч бүү март. 

Машиныхаа дугуйг солих

3 Дэлгүүрээс бараа авч явах

Дэлгүүрээс хэт их зүйл худалдан авч, үүнийгээ өргөж явах нь таны нуруунд сөргөөр нөлөөлж, аажуухнаар эрүүл мэндийг тань үгүй хийх болно. 

Үүнээс хэрхэн сэргийлэх вэ?

  • Эмэгтэй хүн 2 кг, эрэгтэй хүн 5 кг-ээс хүнд жинтэй зүйлийг удаан барьж явж болохгүй. Энэ нь таны нурууг гэмтээнэ.
  • Хэрэв үнэхээр өргөж явахаас өөр аргагүйд хүрсэн бол хоёр гараа ижил хэмжээтэй зүйлс барьж яваарай. Энэ нь хүндийн хэмжээг тэнцвэржүүлж, нуруунд үзүүлэх нөлөөг бууруулна. 

Дэлгүүрээс бараа авч явах

4 Шүдээ угаах

Удаан хугацаагаар зогсоход, алхаснаас илүүтэй нуруугаар өвдөж, ачаалал өгдөг. Харин өдөр бүр ингэж удаан хугацаагаар зогсох нь нурууг өвтгөж, асуудал үүсгэдэг байна.

Үүнээс хэрхэн сэргийлэх вэ?

  • Шүдээ угаахдаа хана тулж, нуруундаа аль болох бага ачаалал өгөөрэй. 

Шүдээ угаах

5 Шалаа угаах

Өдөр бүр биш, ердөө л долоо хоногт нэг удаа шалаа буруу угааснаар, таны нуруунд хичнээн их сөрөг нөлөө үзүүлдэг болохыг мэдэх үү? Энэ нь хөлийг өвтгөж, нуруунд нь хэт ачаалал өгөх төдийгүй гарыг ч давхар өвтгөнө. 

Үүнээс хэрхэн сэргийлэх вэ?

  • Эхний зурагт үзүүлсэнтэй адил байрлалаар, шалаа угааж хэрхэвч болохгүй. Харин үүний оронд шалны модыг хэрэглэж байгаарай.

Шалаа угаах

6 Гутлаа үдэх

Тонгойж суун ямар нэгэн зүйл хийх нь таны нурууг бага багаар гэмтээж, эцэст нь аймшигт аюул тарих нь бий. Хэдийгээр энэ нь богино хугацаанд үргэлжлээд дуусах үйлдэл байсан ч гэлээ, нуруунд маш хурдацтайгаар нөлөөлдөг аж. Та ердөө гутлаа үдэх гээд хэдхэн секунд буруу зогссоноор нурууны зөөлөн эд эс гэмтэх нь бий.

Үүнээс хэрхэн сэргийлэх вэ?

  • Гутлаа үдэхдээ доош тонгойх биш сандал дээр сууж, аль болох тухтай байхыг хичээгээрэй. 

Гутлаа үдэх

7 Цүнх үүрэх

Ардаа үүрдэг цүнх нь зөвхөн сургуулийн сурагчдын хэрэглээ биш. Бид үүнийг аялал зугаалга, хөдөө явахдаа хэрэглэдэг билээ. Харин цүнхээ буруу үүрэх буюу, зөвхөн нэг мөрөн дээрээ тохох нь таны нурууг гэмтээнэ. 

Үүнээс хэрхэн сэргийлэх вэ?

  • Цүнхээ үргэлж хоёр мөр дээрээ үүрч, хүндийн жинг тэнцүү хувиарлаж байх шаардлагатай.
  • Мөн таны сонгосон цүнх өргөн, зөөлхөн мөртэй байх ёстой төдийгүй аль болох дээш үүрээрэй. 

Цүнх үүрэх

8 Дээр байрлах зүйлсийг буулгах

Бид ямар нэгэн зүйлийг авах гэж, өлмийгөө өргөн дээшлэх үед нуруу дагаж сунаж байдаг. Харин буцаад доошлох үедээ хүнд зүйл өргөснөөр болж, нурууны диск гэмтэх аюултай аж. 

Үүнээс хэрхэн сэргийлэх вэ?

  • Хэрэв та шүүгээн дээрх том цүнхээ буулгаж гэж байгаа бол, өлмийгөө өргөж, нуруугаа сунгахын оронд сандал дээр гарч зогсоорой. Энэ нь таны нурууг хамгаалах болно. 

Дээр байрлах зүйлсийг буулгах

Танд эрүүл энхийг хүсье!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()