Өтөлсөн хойноо зөнөхгүйн тулд яг одооноос эдгээрийг хэрэгжүүлээрэй!

Эдгээр тархины дасгалууд эхэн үедээ хүнд санагдаж болох ч бидний тархи, оюун санааг эрүүл байлгах хамгийн үр дүнтэй арга юм. Сэтгэлгээний эрүүл, тодорхой байдал нь таныг өтөл насандаа ч сэтгэл хангалуун, хараат бус амьдралаар амьдрахад тань тус болно. Доорх 4 дасгалыг өдөр тутамдаа хэвшил болгосноор, та саруул оюун ухаантай өндөр настай золгох болно. 

Өтөлсөн хойноо зөнөхгүйн тулд яг одооноос эдгээрийг хэрэгжүүлээрэй!
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

1 Өнгөний дасгал

Бидний тархины 2 бөмбөрцгийн 1 тал нь унших, нөгөө нь өнгө ялган мэдрэх чадвартай байдаг. Энэ дасгалыг хийснээр тархины 2 бөмбөрцгийн хоорондын холбоо, анхаарал төвлөрөлтийг хамтад нь хөгжүүлэх юм. Тархины эд эсийг гэмтээж, санах ойг алдагдуулж улмаар оюун санаа, үзэл бодол хэл яриаг гэмтээдэг Алзгеймерийн өвчнөөс энэ дасгалын ачаар урьдчилан сэргийлж болдог.

  • Уг дасгалд өнгөнүүдийн нэрийг өөр өнгийн бэхээр бичин харуулна. Дасгалыг хийхдээ бичигдсэн үгийг бус харин ямар өнгийн бэхээр бичсэнийг чангаар дуудан хэлж, алдахгүй болтлоо давтаарай. Өөрөөр хэлбэл бичвэрийг бус өнгийг чангаар дуудан нэрлэх юм.

Өнгөний дасгал

2 "Шулте"-ийн хүснэгт

Дараагийн дасгалыг "Шулте"-гийн хүснэгт гэж нэрлэдэг. Энэ хүснэгт нь тархины мэдээлэл боловсруулах хурд болон харааны чадварыг зэрэг сайжруулах үүрэгтэй. 

  • Дасгалыг хийхдээ эхлээд голд байрлах тоон дээр анхаарлаа төвлөрүүлнэ. Үүний дараа эргэн тойронд байрлах 1-25 хүртэлх тоог дарааллын дагуу олох юм. 

"Шулте"-ийн хүснэгт

3 Хуруугаараа дохио үзүүлэх

Дасгалыг хийхдээ өөрийнхөө гарын хурууг ашиглан хөдөлгөөний шилжилт хийх юм.

  • Эхлээд зурагт харуулсны дагуу 2 хуруугаа гозойлгож, дараа нь хуруугаа дугуй хэлбэрт оруулна. Дасгалыг хоёр гартаа ээлжлэн хийх бөгөөд ингэснээр анхаарал төвлөрөлт болон нэг үйлдлээс нөгөөд шилжих чадварыг сайжруулдаг.

Хуруугаараа дохио үзүүлэх

4 Зэрэг бичвэр

Уг дасгалыг хийхэд танд 2 хуудас цаас мөн гарт эвтэйхэн 2 ширхэг бал хэрэг болно.

  • Хоёр гараараа өөр утгатай боловч ижил урттай үсгийг зэрэг бичих, геометрийн өөр өөр дүрс зурах зэргээр давтана. Ингэхдээ таны бичиж, зурж байгаа зүйлс зэрэг эхлээд, хамт дуусах ёстойг анхаараарай. 

Зэрэг бичвэр

Бусад хэрэгтэй зөвөлгөөнүүд:

Өдөр тутмын үйлдлийг хийхдээ ч тархиа дасгалжуулж, нүдээ аниастай шүдээ угаах, хоёр гараараа ээлжлэн сахлаа хусаж байх хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөдөг гэнэ. Мөн үргэлж нэг хэмнэлээр амьдрах бус шинээр нээгдсэн дэлгүүрт очих, үйлчлүүлдэг газруудаа солих, ажилдаа явдаг тогтсон замаа өөрчлөх зэргүүд нь ой тогтоолтонд эерэгээр нөлөөлдөг.

Тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг зарим хүнснээс дурдвал:

Фосфороор баялаг хүнс:

  • Нунтаг какао
  • Өндөгний шар
  • Улаан загас
  • Алмонд самар
  • Цагаан идээ

Калигаар баялаг хүнс:

  • Авокадо
  • Гадил жимс
  • Улаан буудай
  • Жүрж

Магнигаар баялаг хүнс:

  • Наранцэцгийн үр
  • Газрын самар
  • Шош
  • Үр тариа

Бусад хэрэгтэй зөвөлгөөнүүд:

Танд эрүүл энхийг хүсье! 

 

542
таалагдаж байна

41
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()