Хамгийн хачирхалтай түүхэн давхцлууд

Та хувь тавилан, эсвэл бурхан байдагт итгэдэг үү? Алинд нь ч итгэдэг байсан, итгэхийн аргагүй түүхийн давхцлууд, бидний амьдралд дахин дахин өрнөсөөр байдаг аж. Хэрвээ та дэлхийн өөр нэг өнцөгт зугаалж яваад өөртэйгээ яг ижилхэн хүнтэй таарвал яах вэ? Эсвэл тантай яг ижил нэр, царайтай, амьдралын ижилхэн хэв маягтай хүн байгааг мэдвэл ямар санагдах бол? Үүнийг л бид этгээд, аймшигтай тохиолдлууд хэмээн нэрлээд байгаа юм шүү дээ.

Хамгийн хачирхалтай түүхэн давхцлууд
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

Бид түүхийн хуудаснаа бичигдэн үлдсэн сонирхолтой давхцлууд, гайхширмаар үйл явдлуудаас та бүхэндээ хүргэх болно. Харин үүнийг уншсаны дараа та хувь тавилан байдаг эсэхийг дахин нэг бодож үзээрэй. 

 

1 Жон Кеннедигийн аллага

Түүний аллага нь нууц хуйвалдаан бус хачирхалтай тохиолдол байсан гэдэг. Ж.Кеннедигийн туслахуудын нэг нь бичсэн "Johnny, We Hardly Knew Ye" номонд, түүнийг 1963 онд Далласт ирэх үеэр "Кеннедийг эсэргүүцэгч бүлгэмийнхэн" орон нутгийн сонинд түүний тухай оршуулгын мэдэгдэлтэй төстэй мэдээ нийтлүүлсэн байжээ. Үүнд тэргүүн хатагтай Жаклин Кеннеди ихэд санаа зовжээ. Энэ үед Ж.Кеннеди эхнэртээ, "Хэрвээ намайг алсаас буудвал, хэн ч түүнийг зогсоож чадахгүй шүү дээ" гэж хэлж байжээ. Тэр өөрийгөө  хэн нэгэнд буудуулан үхнэ гэдгээ хэрхэн мэдэж, эхнэртээ энэ үгийг хэлсэн юм бол? 

Жон Кеннедигийн аллага

2 "The Omen" киноны хараал

1976 онд нээлтээ хийж байсан "The Omen" нь кино ертөнцийн түүхэн дэх хамгийн хачирхалтай кинонуудын нэг юм. Уг аймшгийн кино нь олны хүртээл болсны дараа үйл явдлууд нь бодит амьдрал дээр тохиолдож эхэлжээ. Тиймээс л хүмүүс уг киног хараалтай хэмээн бодох болсон байна. Жишээ нь, уг киноны нас бардаг хэсэг дээр тоглодог Жон Ричардсан хэмээх туслах найруулагч дараагийн кинон дээрээ ажиллаж эхлээд удаагүй байхдаа осолд орон, нас баржээ. Түүний найз бүсгүй Лиз Мүүр ч гэсэн киноны багт орж ажилласан бөгөөд киноны дараа удалгүй нас барсан байна. Мөн уг кинонд эцгийн дүрд тоглодог Грегори Пэк хэмээх жүжигчний төрсөн хүү нь кино гарсны дараа удалгүй толгой руугаа буудаж, амиа хорлосон байна. Түүнчлэн, киноны зохиолч Дэвид Зэлцэр болон туслах найруулагч Мэйс Нойфэльд хоёулаа онгоцонд сууж яваад осолдож, түүний хамтрагч харамсалтайгаар нас барсан аж. Эдгээрийг жирийн нэг тохиолдол гэхэд дэндүү хачирхалтай байгаа биз?

"The Omen" киноны хараал

3 “My Way” дууны хачирхалтай түүх

Франк Синатрагийн “My Way”  хэмээх дуу нь маш алдартай бөгөөд зөвхөн Филиппинд гэхэд л 2000-2010 онд энэ дууг караокед дуулж байхдаа 6 хүн нас баржээ. Жишээ нь, Калифорни мужийн Сан-Матео хотод 2007 онд  Роми Балигула хэмээх нэгэн хүн энэ дууг караокед дуулж байтал хамгаалагч нь орж ирээд цаг дууссан тул дуугаа дуусгах хэрэгтэй гэж хэлжээ. Харин Балигула дуугаа дуусгалгүйгээр үргэлжлүүлэн дуулж байтал хамгаалагч гэнэт түүний цээжинд сум зоож, амийг нь хөнөөсөн байна. Яагад жирийн нэг дуунаас болж хүний амь нас бүрэлгэхэд хүрдэг байна? Зарим хүмүүс үүний шалтгааныг дууны үгэнд байгаа гэж үздэг аж. Тиймээс энэ дууг Филипиний ихэнх караокенуудад хориглосон байдаг байна. 

“My Way” дууны хачирхалтай түүх

4 Гитлерийн зураг

Энэ зургийг 1889 онд Германы зураач, уран барималч Франц Фон Штук зурж байжээ. Уг зурагт тэрс үзэлт бурхан буюу "Вотан"-ий хүмүүсийг хэрцгийгээр хөнөөж буйг дүрсэлжээ. Хачирхалтай нь, энэ зургийг зурсан онд буюу 1889 онд Адольф Гитлер төрсөн бөгөөд зарим хүмүүс үүнийг Гитлерийн хоморголон устгалт, хэрцгий аллагуудыг зөгнөсөн гэж үздэг байна. Түүгээр ч барахгүй энэ зураг нь Адольф Гитлерийн дуртай зургуудын нэг байжээ. Зурагт дүрсэлсэн  "Вотан"-ий царай ч бас Гитлертэй тун төстэй харагдаж байгаа биз? Германы домогт өгүүлснээр "Вотан" нь дайны бурхан байсан бөгөөд маш олон хүнийг алж, улс орон даяар үхэгсдийн цуваа үүсгэн, өөрөө тэргүүн эгнээнд нь явж байжээ. Үүнийг жирийн нэг тохиолдол гэхэд дэндүү хачирхалтай....

Гитлерийн зураг

5 Ихрүүдийн холбоо

Ихрүүдийн хооронд ямар нэгэн нууцлаг холбоо байдаг аж. Үүний нотолгоо нь 2002 онд нэг өдөр, нэг зам дээр, 2 цагийн зайтай, 2 ихэр хүмүүс, хоёулаа ачааны машинд дайруулж нас баржээ. Финляндын нэгэн зам дээр нэг ихэр нь дугуйтай явж байгаад, ачааны машинд дайруулж нас барсан байна. Харин нөгөө ихэр нь, 2 цагийн дараа яг тэр газар, унадаг дугуйтайгаа зам гарч яваад ачааны машинд дайруулсан байна. Цагдаа нарын хэлж байгаагаар түрүүлж осолд орсон ихрийн үхлийн тухай гэр бүлийнхэнд нь мэдэгдэж амжаагүй байсан бөгөөд, нөгөө ихэр нь ямар нэгэн байдлаар түүний нас барсныг мэдэж байжээ. 

Ихрүүдийн холбоо

6 Унаж буй хүүхэд

1937 онд АНУ-ын Мичиган мужийн Детроит хотод гудамж цэвэрлэдэг байсан Жозеф Фиглок гэгч эрийг гудамжаар алхаж явахад нь хажуугийн байшингийн 4 давхрын цонхноос яг түүний мөрөн дээр бяцхан хүүхэд унаж иржээ. Унасан, тосч авсан 2 хоёулаа маш их гайхширсан бөгөөд, хоёулаа бэртэл авсан боловч азаар амьд гарцгаажээ. 1 жилийн дараа Фиглок мөн л ажлаа хийгээд, гудамж шүүрдээд явж байтал түүний дээрээс өөр нэг 2 настай хүүхэд унажээ. Хүүхэд мөн л амьд гарсан байна. Энэ залуу санамсаргүй байдлаар 2 ч хүүхдийн амийг аварч, түүний тухай "Тайм" сэтгүүл дээр бичиж байжээ. 

Унаж буй хүүхэд

7 Орос тагнуулч

Норман Мэйлер хэмээх зохиолч "Barbary Shore" хэмээх романаа бичиж байхдаа нэгэн орос тагнуулчийн тухай дурджээ. Уг романд орос тагнуулч нь жирийн нэг туслах дүр мэт бичигдэж эхэлсэн боловч төгсгөлийн хэсэгтээ маш чухал дүр болдог аж. Хамгийн хачирхалтай нь уг романыг бичиж дууссаны дараа АНУ-ын цагаачлалын албаныхан зохиолч Норман Мэйлерийн яг доод давхраас нь нэгэн Орос тагнуулчийг баривчилжээ. Тагнуулчийн нэрийг Колонел Рудольф Абел гэдэг байсан бөгөөд тэрээр тухайн цаг үеийнхээ шилдэг тагнуулчдын нэг байсан байна. Зохиолч романыхаа баатрыг доод давхарт нь амьдарч байсныг төсөөлөө ч үгүй явсан гэдэг. 

Орос тагнуулч

8 "Жим" ихрүүд

Ихрүүд төрөөд хэдхэн долоо хоног болсныхоо дараа хувь тавилангийн эрхээр салцгааж, өөр өөр айлд үрчлэгджээ. Ихрүүд 39 нас хүрсэн хойноо л бие биенийгээ олсон бөгөөд, өөрсдийнхөө талаар ярилцаад маш их гайхсан байна. Учир нь, ихрүүдийг өргөж авсан гэр бүлүүд хоёуланд нь Жэймс (Жим гэж дууддаг) хэмээх нэр өгсөн бөгөөд хоёулаа Линда хэмээх бүсгүйтэй гэрлэж, харин дараа нь ахин Бетти гэдэг ижил нэртэй бүсгүйчүүдтэй гэрлэжээ. Түүгээр ч барахгүй, хоёулаа Жэймс Алан нэртэй хүүтэй болсон байна. Үүнийг л ихрүүдийн холбоо гэдэг байх даа. 

"Жим" ихрүүд

9 Небраскагийн сүмийн дэлбэрэлт

1950 онд Небраскагийн сүм дэлбэрэхээс яг 5 минутын дараа найрал дууны бэлтгэл нь эхлэх ёстой байжээ. Эмгэнэлтэй явдал болж, найрал дууны хамтлагийнхан бүгд дэлбэрэлтэд өртөх байсан ч, хачирхалтай гэмээр тохиолдлоор хамтлагийн бүх гишүүд цагаасаа хоцорч ирсэн байна. Тиймээс барилга нурахад, дотор нь хэн ч байгаагүй гэдэг. Тэд бүгд янз бүрийн шалтгаанаас болж хоцорчээ. Удирдаач нь хүрмээ угаалгын газраас аваад, харин зарим нь өглөө сэрүүлгээ сонсоогүй унтсан, түүнчлэн дуртай радиогийн нэвтрүүлгээ дуустал нь сонсож байгаад хоцорсон зэргээр бүгд тус тусын шалтгаанаар, найрал дууны бэлтгэлээсээ хоцорч ирсэн байна. Сүмийнхэнд тохиолдсон энэхүү явдлыг ихэнх хүмүүс "бурхны бэлэг" хэмээн итгэдэг ажээ. 

Небраскагийн сүмийн дэлбэрэлт

10 "Клуб-27"

27 насандаа өөд болсон олон жүжигчин, дуучид байдаг байна. Хүмүүс энэ хачирхалтай тохиолдлуудыг 1969-1971 онд Жанис Жоплин (Janis Joplin), Брайн Жонес (Brian Jones), Жими Хендрикс (Jimi Hendrix), Жим Моррисон (Jim Morrison) нарын үхлийн үеэр анзаарсан байна. Клуб-27 хэмээх нэр Нирвана хамтлагийн дуучин Курт Кобайн (Kurt Cobain)-ийг 1994 онд 27 насандаа өөд болсных нь дараа гарч ирсэн байна. Үүний дараа 2011 онд алдарт дуучин Эми Уайнхаус (Amy Winehouse) мөн л 27 насандаа өөд болжээ. Шүтэн бишрэгчид нь хайртай дуучдаа цэл залуугаар нь алдсаны дараа маш их гашуудсан нь мэдээж. Харин эдгээр олны танил, алдартай дуучид нь бүгд 27 насандаа өөд болсон нь тун хачирхалтай байгаа юм. 

"Клуб-27"

11 "1-р Умберто" хааны хувилбар

Италийн 1-р Умберто хаан өөрийн төгс хувилбарыг нэгэн зоогийн газарт олж харжээ. Тухайн зоогийн газрын эзэн нь Умберто хаантай маш адилханаар барахгүй хоёулаа 1844 оны 3 сарын 14-ны өдөр, нэг газар төрсөн байжээ. Мөн хоёулаа Маргарита хэмээх ижил нэртэй бүсгүйчүүдтэй гэрлэсэн. Мөн зоогийн газрын эзэн өөрийн зоогийн газраа 1-р Умбертог хаан ширээнд заларсан өдөр нээсэн байжээ. Хамгийн хачирхалтай нь 1900 оны 6 сарын 29-ны өдөр Умберто хаан зоогийн газрын эзэн буудуулж нас барсныг сонсоод гашуудлаа илэрхийлэн сууж байтал түүнийг хэн нэгэн буудаж хөнөөсөн байна. 

"1-р Умберто" хааны хувилбар

12 Хүүхэд ахуйн зураг

"Учрах ёстой хүмүүс заавал учирдаг" хэмээх үгийг нотлох мэт Англид Ник, Эми хэмээх 2 хос хуримынхаа бэлтгэл ажлын үеэр багадаа авахуулсан зургаа олжээ. Тэд бага байхдаа, нэг өдөр, нэг цагт, хоёулаа гэр бүлийнхэнтэйгээ хамт, нэг наран шарлагын газар ирж байжээ. Эмигийн төрсөн газар байдаг уг газарт Ник гэр бүлийнхэнтэйгээ баяр тэмдэглэхээр ирсэн байжээ. Уг зурагт Никтэй маш ойрхон, ард талд нь Эми элсэн цамхаг барьж байгаа нь харагдана. Хосууд коллежид суралцаж байхдаа анх танилцсан байна. 

Хүүхэд ахуйн зураг

13 "Жэймс Дийн"-ий машин

1955 онд, домогт жүжигчин Жэймс Дийн "Порш Спайдер" нэртэй ховор загварын машинтай байсан бөгөөд хачирхалтай тохиолдлуудын улмаас уг машиныг хүмүүс хараалтай хэмээн бодох болсон байна. Тэрээр нэгэн машины уралдааны үеэр уг машинтайгаа мөргөлдөн, осолд орж, нас барсан байна. Харин жүжигчин залууг нас барсны дараа хэн нэгэн машиныг нь янзалж авахаар, өөрийн болгожээ. Гэвч, машиныг засч байсан ажилтны хөл дээр нь машины эд анги унаж, 2 хөлөө алдсан байна. Харин машины сэгүүд хожим нь Трой МакХенри, Виллиам Эшрид хэмээх уралдааны машин сонирхогчдын гарт очжээ. Үүний дараа МакХенри машинтайгаа мод мөргөн, газар дээрээ нас барж, Эшрид мөн л машины осолд орж, хүнд бэртэл авсан байна. Энэ машины эд ангийг авсан маш олон хүмүүс энэ мэт байдлаар нас барсан бөгөөд бүгдийг нь бичвэл бидний нийтлэл сунжрах бизээ. 

"Жэймс Дийн"-ий машин

Хорвоо ертөнц тайлагдашгүй, нууцлаг зүйлсээр дүүрэн. Та ч бас өөрийн сонсож байсан хамгийн хачирхалтай тохиолдлуудаасаа бидэнтэй хуваалцаарай!

 

86
таалагдаж байна

23
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()