Зөвхөн Японд харж болох зүйлс

Их наран улсын ард түмэн хэзээд хүний санаанд оромгүй зүйлсийг сэтгэхдээ гаргууд байдаг шүү дээ... Яг л бидний мэдэхгүй өөр ертөнцөөс ирсэн мэт... Энэ удаагийн нийтлэлд бид жирийн Япон хүний өдөр тутмын амьдралд тохиолддог, бидний нүдээр харахад үнэхээр хачирхалтай зүйлсийг түүвэрлэн хүргэж байна.

Зөвхөн Японд харж болох зүйлс
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Метро руу хүн түлхэх "мэргэжил"

Японд ажил эхлэх, тарах гэх мэт оргил цагуудаар метронд маш их хүн суудаг байна. Тиймээс зорчигчдыг бүгдийг нь багтааж, суулгахын тулд тусгайлан зорчигч түлхдэг хүмүүсийг ажиллуулдаг бөгөөд тэдний ихэнх нь оюутнууд байдаг аж. 

Метро руу хүн түлхэх "мэргэжил"

2 2 амтат гуаг 60 сая төгрөгөөр

Хоккайдо арлаас гаралтай "Юбари" хэмээх амтат гуа нь маш ховор, бөгөөд хамгийн тансаг идээнүүдийн тоонд багтдаг байна. 2008 онд 2 ширхэг "Юбари" хамгийн өндөр буюу 60 сая төгрөгөөр зарагджээ. 

2 амтат гуаг 60 сая төгрөгөөр

3 Сурагчдад зориулсан сакэ, васаби, амтат төмс, халуун чинжүүтэй шоколад

Японд зарагддаг Кит Кат шоколадан дээр "Чи заавал чадна!" хэмээх бичиг байдаг аж. Үүнийг сурагчдад шалгалтын өмнөх өдөр урам өгөх зорилгоор бэлэглэдэг байна. Эдгээр Кит Кат нь төрөл бүрийн өвөрмөц амттай. 

Сурагчдад зориулсан сакэ, васаби, амтат төмс, халуун чинжүүтэй шоколад

4 Хайр зардаг кафе

Японд эрэгтэй хүн мөнгө төлөөд эмэгтэй хүний хажууд хэвтэж, тэвэрч, нүд рүү нь удаанаар ширтэж, үсийг нь илж болдог гэнэ. Ихэнхдээ зүрх сэтгэлээсээ биш! Мөн эдгээрээс нүд рүү нь ширтэхэд хамгийн их мөнгө төлдөг ажээ. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэгэн алдартай кафед үйлчлэгч бүсгүйчүүд нь бүгд тачаангуй гэрийн үйлчлэгч шиг хувцасласан байдаг байна. 

Хайр зардаг кафе

5 Хамгийн том галт тэрэгний цуглуулга

Японд 2 давхар, чиргүүлгүй, эртний хэв маягтай, хүүхэлдэн киноны баатрууд шиг олон төрлийн галт тэрэгнүүд байдаг. Заримдаа бүр эмэгтэйчүүдэд зориулсан галт тэрэг хүртэл үйлчилгээнд явдаг байна. Зорилго нь, эмэгтэйчүүдийг эрчүүдийн хүчирхийллээс хамгаалах болно. 

Хамгийн том галт тэрэгний цуглуулга

6 Бүх зүйлийг зардаг автомат машин

Японд автомат машин хаа сайгүй байх бөгөөд зарим машинууд нь хүний санаанд оромгүй ер бусын зүйлсийг зардаг байна. 

Бүх зүйлийг зардаг автомат машин

7 Дарс, сакэ, кофен усан сан

Хэзээний л өвөрмөц, гаж зүйлд дуртай Япончууд виногоор дүүрэн усан санг хүртэл бүтээгээд амжжээ. Хүмүүс үүнд арьсаа зөөлрүүлэх гэж, эсвэл сонин хачин зүйлд дурлаж очдог байна. 

Дарс, сакэ, кофен усан сан

8 Хүүхдэд зориулсан робот

Японд гэрийн тэжээвэр амьтад шинэ машинтэй тэнцэхүйц өндөр үнэтэй байдаг байна. Тиймээс хүүхдүүд шинэ найзтай болохын тулд тэжээвэр амьтан бус роботыг худалдаж авах нь элбэг байдаг гэнэ.

Хүүхдэд зориулсан робот

9 Сакуран дүрстэй хоол, хүнс

Японд Сакура цэцэглэх үеэр улс орон даяар ягаан өнгөнд умбадаг байна. Хоол нь хүртэл сакураны хэлбэр, өнгөтэй болдог гээч!

Сакуран дүрстэй хоол, хүнс

10 Ёс суртахуунгүй залуу үеийнхэн

Тэдэнд автобус, метронд жирэмсэн, хөгшин хүн, хүүхдэд суудал тавьж өгөх сэтгэхүй үгүй ажээ. Хэн түрүүлж суусан нь, суудлыг эзэмших эрхтэй болдог гэнэ.

Ёс суртахуунгүй залуу үеийнхэн

11 Загварын синдром

Японы гудамжны хувцас загвар бол өнгө алагласан, этгээд хачин загвар, галзуу зүйлсээр дүүрэн ажээ. 

Загварын синдром

12 Хиймэл хоолны тогооч

Жинхэнэ хоолноос ялгагдахын аргагүй хоолыг хийдэг хиймэл хоолны тогооч гэх өвөрмөц мэргэжил байдаг аж. Эдгээр хоолыг ресторанууд үйлчлүүлэгч татах гэж, мөн хоол захиалахад илүү хялбар болгох гэж үзүүлэн бэлдэхийн тулд захиалдаг байна. 

Хиймэл хоолны тогооч

13 Инээмсэглэлийн хамгийн чухал чимэг бол соёо

Тэдний гоо зүйн мэдрэмж ч бас өвөрмөц ажээ. Тэд сайхан инээмсэглэлтэй болохын тулд шүдэндээ соёо хийлгэх үзэгдэл нэг хэсэг газар авч байжээ. 

Инээмсэглэлийн хамгийн чухал чимэг бол соёо

14 Боловсон ариун цэврийн өрөө

Японд байдаг зарим ариун цэврийн өрөө үнэхээр өндөр технологитой. Зурагт үзүүлсэнчлэн жирийн нэг ариун цэврийн өрөөнд маш олон техник хэрэгсэл, товчлуур байгааг та харж байгаа байх. Суултуураа халаах, шүршүүрийн ус гоожуулах, гар хатаах гэх мэт үйлдлүүдийг хийхийн тулд та эдгээр олон товчлууруудын учрыг олох шаардлага гарна. Тиймээс ч "нойлд орох нь онгоц жолоодохоос хэцүү" гэдэг үг хүртэл гарчээ.

Боловсон ариун цэврийн өрөө

15 Хачирхалтай үзмэрүүдтэй музей

Хуурамч, төсөөллийн амьтад, хүний эрхтэн, жорлон, хүний дуураймал өтгөн гэх мэт санаанд оромгүй үзмэрүүдтэй музей байдаг байна. 

Хачирхалтай үзмэрүүдтэй музей

16 Гоймон, мах, шар айрагтай зайрмаг

Японы зайрмагууд маш олон төрлийн амттай. Та зарим газраас адууны махтай зайрмагийг хүртэл олж, идэж болно. Түүгээр ч барахгүй, иймэрхүү өвөрмөц амттай зайрмаг зардаг дэлгүүрүүд нь маш их орлоготой байдаг гэнэ. 

Гоймон, мах, шар айрагтай зайрмаг

17 Туулайн арал

Дэлхийн 2-р дайны үеэр Японы Окуношима арал дээр судалгаа, шинжилгээний зорилгоор маш олон туулайг авчирсан байна. Харин судлаачдын баг тарсны дараа маш олон туулайг торноос нь суллаж, энэ арал дээр орхисон байна. Өдгөө Окуношима арал нь жуулчдын хамгийн их очдог газруудын нэг болжээ. 

Туулайн арал

18 Тоглоомын парк дахь үзэсгэлэнт охид

Та Японы зарим тоглоомын паркад элдэв, содон хувцастай, тухайлбал үлгэрийн баатруудын дүрд хувирсан, Японы аниме хүүхэлдэйн баатрыг дуурайсан, эсвэл бүр халуухан охидыг ч олж харах боломжтой. 

Тоглоомын парк дахь үзэсгэлэнт охид

51
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()