Таны гоо үзэсгэлэнг үгүй хийдэг 8 нүүр будалт

Төрөлхийн гоо үзэсгэлэн бол эмэгтэй хүний хувьд "зэвсэг" л гэсэн үг. Гэвч сүүлийн үеийн бүсгүйчүүд өөрсдийн гадаад төрх, стилийг нүүр будгийн тусламжтай хүссэнээрээ өөрчилж, зөвхөн сайхан харагдах бус өөрийн чөлөөт байдлын илэрхийлэл болгон ашиглаж байна. Ингээд төрөлхийн гоо сайхныг гутаадаг 8 төрлийн нүүр будалтыг танилцуулъя. 

Таны гоо үзэсгэлэнг үгүй хийдэг 8 нүүр будалт
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 Бараан өнгийн уруулын будаг

Энэ өнгийн уруулын будаг нь эмэгтэй хүний царайг илүү хүчирхэг, бас ширүүн харагдуулдаг. Ялангуяа хэт цагаан, цайвар арьстай хүмүүст энэ өнгө нь тун ч зохимжгүй юм. Мөн хайртай залуугаа үдшийн турш үнсэж энхрийлэх ямар ч боломж олгохгүй шүү дээ. 

Бараан өнгийн уруулын будаг

2 Хэтэрхий хиймэл үс

Үсэндээ ихэдсэн лак, тос түрхэж самаар овойлгох нь хүмүүст огтхон ч таатай харагддаггүй байна. Та хэрэв бусдаас онцгойрч харагдахыг хүсвэл өөр арга сонгохыг  зөвлөе. 

Хэтэрхий хиймэл үс

3 Хурц өнгийн нүдний тень

Хэрвээ та нүүр будалтандаа "өнгөөр тоглох"-ыг хүссэн бол болгоомжтой хандаарай гэж зөвлөе. Учир ихэнх тохиолдолд энэ алдаа эзнээ таагүй мэдрэмжтэй үлдээдэг. Үйл ажиллагааны зорилго, хувцаслалтандаа тохируулан хурц өнгийг нүдэндээ сонгож болох ч өдөр тутамдаа илүү энгийн байхыг нүүр будалтын артистууд зөвлөдөг. 

Хурц өнгийн нүдний тень

4 Зурсан юм шиг хөмсөг

Харандаагаар тод будсан эсвэл шивүүлсэн бараан хөмсөг нь шар цайвар үстэй бүсгүйчүүдэд төдийлөн зохимжгүй. Учир нь хүмүүс таны хөмсгөнд бүхий л анхаарлаа хандуулах болно. Таны нүүрнэээс ганцхан хөмсгийг тань л онцолно гэхээр таагүй биш гэж үү. 

Зурсан юм шиг хөмсөг

5 Хэт гял цал хумс

Эмэгтэй хүнийг гараар нь шинждэг залуус цөөнгүй. Үүнээс гадна гараа хэтэрхий гял цал янзлуулсан, хэт урт хумстай, олон өнгийн лакаар будсан бүсгүйчүүд мэргэжлийн бус, хөнгөмсөг мэдрэмжийг төрүүлдэг гэнэ. 

Хэт гял цал хумс

6 Улаан хацарт

Хацар өнгөлөгчийг нүүрэндээ тохируулан хэрэглэснээр, царайг эрүүл туяарсан харагдуулдаг. Харин ихдүүлбэл, театрын шаазан хүүхэлдэй мэт улаан хацартай харагддаг байна.

Улаан хацарт

7 Зузаан энгэсэг

Хүн бүрийн арьс төгс биш шүү дээ. Гэхдээ өө сэвээ халхлах гэж хэт зузаан будах нь нүүр будалтын томоохон алдаанд тооцогддог гэнэ. Ийм бүсгүйчүүдийг таагүйгээр дуудаж хэлэх нь ч бий. Тиймээс та энгэсэгээ олон давхарлалгүй, өө дарах чанар нь илүү BB эсвэл CC кремийг сонгоод нэг үзээрэй. Танд өөрт ч бас тааламжтай байх болов уу... 

Зузаан энгэсэг

8 Хэтэрхий их сүрчиг

Сайхан үнэр хүнийг ховсдож тархинд нь хүртэл нөлөөлдөг. Биеэсээ тааламжтай үнэр анхилуулан алхаж яваа бүсгүйг зөрөн өнгөрсөн  хүмүүс эрхгүй эргэж хардаг. Гэхдээ үнэртэй усаа болгоомжтой сонгохгүй бол хэт нялуун, хурц үнэр эсрэгээрээ эргэн тойрны хүмүүсийг таниас зугтаахад хүргэдэг байна. 

Хэтэрхий их сүрчиг

Танд амжилт хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()