Сурталчилгаа (15)
Хаах

Кино театрын ажилчдын танд хэзээ ч хэлэхгүй зүйлс

Бид бүгд л том дэлгэцээр, театрт кино үзэх дуртай шүү дээ. Гэхдээ тэндхийн зарим нэг зүйлс нь эрхгүй анхаарал татна. Яагаад киноны үеэр идэх ундаа, эрдэнэ шиш тасалбараасаа илүү үнэтэй болдог тухай та өмнө нь бодож үзэж байсан уу? Бид энэ удаагийн нийтлэлээр кино театрт бидний мэдэхгүй ямар үйл явдлууд өрнөж байдгийг танилцуулах болно. 

Кино театрын ажилчдын танд хэзээ ч хэлэхгүй зүйлс

1 Попкорны үнэ хэтэрхий өндөр байх

Кино театруудаар зарагддаг 300 гр попкорн махнаас ч үнэтэй байдаг нь үнэн. Ер нь театрт зарагддаг хүнс, чихэр, жимс маш үнэтэй байдаг шүү дээ. Заримдаа хоолны газар очоод хооллох нь илүү хямд тусах нь ч бий. Попкорны дундаж үнэ кино театрт 5000 орчим төгрөг байдаг. Харин попкорны үрийг тэд 1000-2000 төгрөгөөр л авдаг. 

Попкорны үнэ хэтэрхий өндөр байх

2 Кино дууссаны дараа хогоо сандал дээрээ үлдээвэл, цэвэрлэхэд илүү амар байдаг

Угтаа бол хүн бүр хогоо авч гараад хогийн саванд хийх нь зөв юм. Гэхдээ та үнэхээр залхуураад, хогоо үлдээхээр шийдсэн бол шалан дээр бус сандал дээрээ тавиарай. Шалнаас илүү сандал дээрх хогийг цэвэрлэхэд ажилчдад амар байх болно. 

Кино дууссаны дараа хогоо сандал дээрээ үлдээвэл, цэвэрлэхэд илүү амар байдаг

3 Кино театрын дуу, чимээ сонсголын эрхтэнд аюултай

Кино театрын дуу, чимээний стандарт гэж байдаг. Гэхдээ ихэнх кино театрууд өөрсдийн дураар чимээгээ тохируулдаг. Ялангуяа тулаан, дэлбэрэлтийн чимээ гарах үед дууны долгион дээд цэгтээ хүрч, чихний хэнгэрэгийг гэмтээх магадлалтай байна. Тиймээс та эрүүл мэнддээ багахан анхаарал тавьж дэлбэрэлт, хашгиралдаан, буудалцаантай кино бага үзээрэй.

Кино театрын дуу, чимээ сонсголын эрхтэнд аюултай

4 Ажилчид нь заалыг тэр бүр сайн цэвэрлэж амждаггүй

Кино театрын шал заримдаа заваан, наалдамхай, энд тэнд хог байдгийг та анзаарч байсан уу? Ажилчид кино болгоны дараа заалыг цэвэрлэх ёстой ч кино хоорондын завсарлага маш богино байдаг тул тэд зүгээр л хогоо түүгээд орхичихдог. Харин шал угаах, тоос, бохир арчих зэрэг ажлыг шөнийн цагаар л хийх боломж гардаг байна. 

Ажилчид нь заалыг тэр бүр сайн цэвэрлэж амждаггүй

5 Яагаад попкорн амттай, сайхан үнэртэй байдаг вэ?

Үүнд маш олон шалтгаан бий. Нэгдүгээрт, кино театрууд наргил модны самрын тос нэмэх гэх мэт попкорн халаах өөрийн гэсэн нууц аргуудтай. Хоёрдугаарт, тэд хүнсний нэмэлт буюу амт, үнэр оруулагчийг үргэлж ашигладаг. 

Яагаад попкорн амттай, сайхан үнэртэй байдаг вэ?

6 Хосуудыг хөөж гаргах нь бий

Киног маш романтик үздэг хосууд бий. Тэд киноны үеэр тэврэлцэх, үнсэлцэх гэх мэт эргэн тойрны хүмүүстээ саад болдог учраас хамгаалалтын ажилчид сануулга өгөхөөс эхлэн, цаашлаад хөөж гаргах хүртэл арга хэмжээг авдаг байна. 

Хосуудыг хөөж гаргах нь бий

7 Мөнгөө хэмнэхийг хүсэж байвал сет худалдан авах хэрэггүй

Попкорн, ундаа, самар, чихэр гэх мэтийг агуулсан сетүүд нь таны мөнгийг огтхон ч хэмнэхгүй. Учир нь кино театрын ажилчид ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор л “сет” хэмээх аргыг бий болгосон байна. Үүний оронд та идэж, уух зүйлсээ тус тусд нь, эсвэл дэлгүүрээс авсан нь хямд байх болно. 

Мөнгөө хэмнэхийг хүсэж байвал сет худалдан авах хэрэггүй

8 Попкорн үргэлж шинэ байдаггүй

Кино театрууд өнөөг хүртэл попкорныг зарсаар байгаа бас нэгэн шалтгаан нь түүний мууддаггүй чанарт байдаг байна. Халааж задалсан попкорныг тухайн өдөрт нь хүмүүст зарж чадаагүй бол зурагт үзүүлсэн шиг уутанд хийж хадгалаад, маргааш нь халаагаад л зарчихдаг. 

Попкорн үргэлж шинэ байдаггүй

9 Сонирхуулахад: 1981 оныг хүртэл суудлын хажууд ундааны тавиур байгаагүй

Кино театр хамгийн өндөр хөгжсөн газар болох АНУ-д анх 1981 онд ундааны тавиур, 1960-аад онд агааржуулалтын системтэй театрууд бий болж байжээ. Харин попкорны хувьд дэлхийн II дайны үед АНУ-д сахарын нөөц багассанаар чихрийн оронд попкорныг зарах болсон байна. 

Сонирхуулахад: 1981 оныг хүртэл суудлын хажууд ундааны тавиур байгаагүй

Та дараагийн удаа кино үзэхдээ эдгээрийг анзаарч, хараарай!

 

40
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()