Бидний гоо сайхандаа гаргадаг 9 алдаа

Хүн бүхэн л үзэсгэлэнтэй, дур булаам харагдах гэсэндээ хэтэвчээ хоосолж, үнэтэй бүтээгдэхүүн, төрөл бүрийн гоо сайхны бараа худалдаж авдаг. Харин тэдний худалдаж авсан бүтээгдэхүүнүүд нь үр дүнгээ үзүүлж, сэтгэл санаанд 100 хувь нийцэх нь бага, дээр нь өндөр эрсдэлтэй юм. Тэгвэл бид өнөөдөр та бүхэндээ ямар ч хэрэгцээгүй буюу худалдаж авах шаардлагагүй гоо сайхны бүтээгдэхүүнийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Бидний гоо сайхандаа гаргадаг 9 алдаа

1 Үсний салаа арилгах бүтээгдэхүүн

Үс салаалах нь охид бүсгүйчүүдийн гоо төрхийг гундааж, онцгүй харагдуулах нь бий. Тэгвэл та үсний салаа арилгах үйлчилгээтэй гэх бүтээгдэхүүн худалдан авч болохгүй бөгөөд энэ нь ямар ч үр дүн үзүүлэхгүй, ердөө л үсний үзүүрэнд чийгшил өгөхөөс хэтрэхгүй юм. Харин та үүний оронд үсчин орж, салаагаа түүлгээрэй. 

Үсний салаа арилгах бүтээгдэхүүн

2 Гарын тос, хөлийн тос, биеийн лосьон

Та арай гар, хөл, биеийн лосьон зэргийг тус тусад нь худалдан авч, хамаг мөнгөө үрдэг юм биш биз? Үнэн хэрэгтээ таны тус тусад нь авсан гар, хөл, биеийн тос нь бүгд л ижилхэн арьсыг чийгшүүлэх үүрэгтэй бөгөөд нэг нэгнээсээ ялгарах зүйлгүй юм. Тиймээс та одооноос биеийн тосоороо гар, хөлөө тосолж, ахин өөр тос худалдаж авахаас татгалзаж, мөнгөө хэмнээрэй. 

Гарын тос, хөлийн тос, биеийн лосьон

3 Хагны эсрэг шампунь

Биеийн тосны булчирхайн үйл ажиллагаа алдагдаж эхэлснээр, үсэнд хаг үүсч эхэлдэг. Энгийн шампунь нь тус асуудлыг шийдвэрлэж чаддаггүй бөгөөд хуйхыг улам бүр хуурайшуулдаг. Харин танд тусгай зориулалтын хагны эсрэг шампунь хэрэг болох бөгөөд та үүнийг супермаркет, гоо сайхны дэлгүүр биш, зөвхөн эмийн сангаас худалдаж авахыг зөвлөе. Энэ нь илүү найдвартай юм.

Хагны эсрэг шампунь

4 Нүүрний тоник

Мэдээж нүүрний тоник нь бидний арьсанд шаардлагатай бүтээгдэхүүний нэг билээ. Гэхдээ үүний оронд та нүүрээ усаар угааж цэвэрлэх нь илүү үр дүнтэй байдаг. Нүүрний саван нь алкохолын найрлагагүй бөгөөд арьсны "pH" балансыг тэнцвэржүүлж, гүйцэт цэвэрлэдэг байна. Тиймээс тоник хэрэглэж, нүүрээ цэвэрлэхийн оронд саванг сонгож байгаарай. 

Нүүрний тоник

5 Уруулын бальзам

Охид бүсгүйчүүд маань уруулаа чийгшүүлэх хэрэг гарвал хамгийн түрүүнд уруулын бальзам худалдаж авдаг. Гэхдээ зарим бальзам нь алкохолын агууламж өндөртэй тул арьсыг хатааж гэмтээх нь бий. Иймд та заавал дэлгүүрээс "бальзам" худалдаж авалгүйгээр, вазелин, кокосын тос зэргийг урууландаа түрхэж, чийгшүүлэх боломжтой юм. 

Уруулын бальзам

6 Сахлын хөөс

Сахлын хөөсийг ашиглаж үсээ хусах нь арьсыг зөөлрүүлж, гэмтэж, зүсэхээс давхар сэргийлдэг. Гэхдээ та үүний оронд шүршүүрийн шингэн саванг ашиглах нь илүү тохиромжтой юм. Шүршүүрийн саван нь "глицерол" ихтэй, сахлын хөөснөөс илүүтэй чийгшүүлэгч бодис агуулдаг тул яахын аргагүй зөв сонголт болно. Та шингэн саванг биедээ түрхэж, хөөсрүүлэн, илүүдэл үсээ хусаарай. 

Сахлын хөөс

7 Целлюлитийн эсрэг тос

Охид бүсгүйчүүд целлюлитээс салах гэсэндээ үнэтэй тос авч хэрэглэх нь бий. Гэхдээ та целлюлитийн эсрэг тос худалдан авч хэрэглэхийн оронд, эрүүл зөв хооллолт, дасгал хөдөлгөөн хийж, целлюлитээс салж чадна. Мөн цусны эргэлтээ сайжруулах зорилгоор, биеэ скрабдаж, иллэг хийж болох бөгөөд мэдээж дасгал хөдөлгөөнийг хэрхэвч мартаж болохгүй. 

Целлюлитийн эсрэг тос

8 Хумсны махны тос

Та хумсаа цэвэрхэн, сайхан харагдуулах гэж, хумсны махны тусгай тосыг худалдаж авах шаардлагагүй. Харин үүний оронд энгийн вазелиныг хумсны махандаа түрхэж, зөөлрүүлж болох юм. Мөн энэ нь таны хумсыг гэрэлтсэн, бат бөх болгох болно. 

Хумсны махны тос

9 Нүүрний маск

Арьсаа гэрэлтсэн, толигор болгох зорилгоор, нүүрний маск худалдан авч, хэрэглэдэг. Гэхдээ таны худалдаж авсан маск нь химийн найрлагатай байх бөгөөд хэтэвчийг тань давхар нимгэлнэ. Харин та дэлгүүрээс маск худалда авах биш, гэртээ бэлтгэн хэрэглэж байгаарай. Гэрт бэлтгэсэн маск нь арьсанд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй төдийгүй мөнгийг хэмнэх болно. Харин та гэртээ бэлтгэж, арьсаа арчлах маскуудыг ЭНД дарж сурч аваарай.

Нүүрний маск

Үзэсгэлэнтэй бүсгүй танд амжилт хүсье!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()