Эзнээ тэрбумтан болгосон галзуу санаанууд

Гоц ухаан, галзуу санаа хоёр бараг л ижил зүйл гэдэг. Түүхэн дэх хамгийн гайхалтай бүтээлүүдийг оюун санааны хувьд ажиглаад үзвэл, танд ч жигтэй санагдана. Ийнхүү бид та бүхэндээ эзнээ тэрбумтан болгосон, галзуу санаануудыг танилцуулъя!. 

Эзнээ тэрбумтан болгосон галзуу санаанууд
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Телевиз

Дүрсийг алсын зайд дамжуулах аргыг 20 дугаар зууны эхээр нээсэн хэдий ч, телевизийг үүнээс 30 орчим жилийн дараа бүтээжээ. Энэ нь рекламтай салшгүй холбоотой. Амьд реклам хэвшсэн тухайн үед, бодит биш зүйлд итгэх нь хүмүүст галзууралтай адил байсан гэнэ. Телевизийг зохион бүтээсэн Ли Дэфое 1926 онд хэлэхдээ: "Техникийн талаасаа телевиз боломжтой байсан ч, зар сурталчилгааны хэрэгцээ талаасаа ямар ч утгагүй зүйл байсан юм." гэжээ. 

Телевиз

2 Гар утас

1947 онд "Бэлл" лабораторын ажилчид, зөгийн үүрний бүтэцнээс санаа авч, үүрэн холбооны сүлжээний туршилтыг хийжээ. Үүнээс 40 жилийн дараа анхны гар утсыг худалдаанд гаргасан юм. Мартин Күүперийн зохиосон анхны утас, 30 ширхэг дугаар хадгалах санах ойтой, 10 цаг цэнэглээд, 1 цаг цэнэгээ барьдаг байсан ч, худалдан авах хүсэлтэй хүмүүсийн тоо маш их байсан гэдэг. 

Гар утас

3 Смайлыг бүтээсэн түүх

Ямар нэгэн юмыг бүтээж, түүндээ эцсийг нь хүртэл зүтгэснээр, гайхамшигтай үр дүнг бүтээдэг. Шар өнгийн бөөрөнхий дээр инээмсэглэж байгаа царайг буулгасан дүрсийг бид бүгд сайн мэднэ. Энэ смайл царайг анх 1963 онд Харви Бол бүтээж, түүнийхээ шанд 45 доллар авч байжээ. Хэдэн жилийн дараа бизнесмэн Бернард болон Мурэй Испани нар энэхүү гайхалтай бүтээлийн хүчийг харж, патентжуулан 50 гаруй сая ам.долларын ашгийг олж байжээ.

Смайлыг бүтээсэн түүх

4 Суперкомпьютерийн дүү

Гуурав Ханна (Gurav Hanna) хэмээх залуу хар нүхийг судлах явцад нь, түүнд суперкомпьютер хэрэг болсон байна. Энэ нь маш их зардалтай гэдгийг тэр мэдэж байсан учир, 412 ширхэг хямдхан Плейстейшн-3 худалдан авч, өөрийн гэсэн суперкомпьютерыг зохион бүтээсэн байна. Энэ нь хуучин байсан суперкомпьютороос хүчин чадлын хувьд харьцангуй илүү болж чаджээ. 

Суперкомпьютерийн дүү

5 Сайтуудыг нэг дороос

2005 онд, Алекс Тью  хэмээх Англи залууд их сургуульд суралцах мөнгө хэрэг болжээ. Тэр удаан бодсоны эцэст, нэгэн вэбсайт нээж түүнийхээ пиксел бүрийг 1 доллараар зарсан байна. Жишээ нь, зурган дээр байгаа сайтын холбоос зураг 1,000 пиксел эзэлж байгаа учир 1,000 доллараар зарагдсан гэсэн үг. Ингээд энэ аргаар залуу маань 1 сая доллартай болсон гэдэг. Үнэхээр сэргэлэн байгаа биз...

Сайтуудыг нэг дороос

6 Шархалсан хүмүүсийн бар

Хятадын Ньянжин хотын нэгэн бизнесмэн, бүтэлгүй хайр болон бусад асуудлаас болж шаналж яваа хүмүүст зориулан "шархалсан хүмүүсийн бар" нээжээ. Уг баранд орсон хүмүүс санаа зоволтгүй уйлж, хашгирч сэтгэл хөдлөлөө гарган тайвширдаг байна. Мөн зодож уураа гаргадаг эрэгтэй, эмэгтэй резинэн хүүхэлдэйг байрлуулсан гэнэ. Богинохон хугацааны дараа түүний бар хотдоо алдартай болж, ийм төрлийн газрууд ч, энд тэнд шинээр нээгдэх болсон байна.

Шархалсан хүмүүсийн бар

7 Янз бүрийн соруул

Энгийн соруулыг маш олон жилийн өмнөөс хүмүүс хэрэглэдэг байсан. Соруул зөвхөн хэрэгцээ гэлтгүй уух зүйлийг илүү амттай сонирхолтой харагдуулах шидтэй. Хэрэв та анзаарсан бол дэлгүүрт худалдаалагдаж байгаа ихэнх сүү болон жүүсний ард соруул нэмсэн байдаг. Сэтгэлзүйн талаасаа энэ нь элдэв янзын өнгө, хэлбэрээсээ шалтгаалан хүүхдийг газтай ундаа биш сүүг сонгоход ихээхэн нөлөөлдөг аж. 

Янз бүрийн соруул

8 Цагираг

Ричард Нэрр (Richard Knerr) 1950 оны сүүлээр анх цагирагийг бүтээжээ. Тэрээ хуванцар цагирагаа хэрхэн эргүүлэх, дасгал хөдөлгөөн хийж турахад ямар үр дүн гарах тухай туршилт явуулсан байна. Туршилтын хариу мэдээж сайн гарсан бөгөөд үүнийг сонссон бүсгүйчүүд хэдхэн сарийн дараа л гэхэд цагираг авахаар дэлгүүрийн гадаа урт дараалал үүсгэн, зогсож байсан гэдэг.

Цагираг

9

Христийн тооллын өмнөх нэгдүгээр мянган жилд хүмүүсийн арьсан дахь шархыг, шоргоолжны хүчирхэг эрүүг ашиглан бэхлэн тогтоодог байжээ. Тэр үед зүү болон утас байгаагүй учир ингэж тогтоох нь хамгийн шилдэг арга гэж тооцогддог байсан аж. Үүнийг долдугаар зууны эцэс хүртэл хүмүүс хэрэглэсээр байжээ. 

10 Резинэн хар бөмбөгний тус

Лос-Анжелес хотын "Усны нөөцийн сан" хар резинэн бөмбөгнүүдийг ашиглан, нэг гайхалтай зүйлийг хийжээ. 8100 хүний 1 жилийн усны хэрэгцээг хангах энэхүү том усан сан ил байрладаг учир нар, салхи, шороо, шувууны сангас намаг зэргээс шалтгаалан, бараг хортой ус болоод байсан аж. 1 тус бүр нь 36 центийн үнэтэй,  10 жилийн эдэлгээтэй энэхүү жижигхэн бөмбөлөгөөр усан санг битүү хучихад 35 сая ам.доллар зарцуулж, дээрх асуудлаас салгасан байна. 

Резинэн хар бөмбөгний тус

11 Спиннер

2017 оны хамгийн загварлаг, шинэ тоглоом бол яахын аргагүй эргэлдэгч (fidget spinner) билээ. Спиннер нь ихэвчлэн 2-3 эргэлдэгч үзүүртэй, голдоо хүндийн төвтэй тоглоом юм. Сүүлийн үед залуус маш ихээр авч  тоглох болсон учир өнгө , загварын хувьд маш олон төрлүүд өдөр бүр нэмэгдэн гарсаар байна. Ерөнхий ажиллах зарчмын хувьд маш бага хүч ашиглан хүчтэй эргэлдэх чадвартай бөгөөд үүнийг нь ашиглан, сошиалд хүмүүс сонирхолтой бичлэгээ байрлуулсаар байна. Сонирхуулахад, спиннертэй төстэй тоглоомыг анх химийн ангийн оюутан бүсгүй Катерина Хэттингэрин (Catherine HettingerIn) 1993 онд зохион бүтээж патент эзэмшсэн ч одоогийн спиннерийн зохиогчын эрхийг Скотт МакКоскери (Scott McCoskery) эзэмшдэг байна. Тэрээр 2014 онд нэгэн технологийн танилцуулга дээр анх хүмүүст танилцуулсан бөгөөд үүний дараа түүнийг нь худалдан авах хэд хэдэн санал ирсэн байна. Хэдий ямар нэг онцгой чадваргүй ч энэ бүтээл нь эзнээ тэрбумтан болгожээ. 

Спиннер

51
таалагдаж байна

17
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()