Зөв амьсгалж сурснаар, дараах өвчнүүдийг эмгүйгээр анагааж болно!

Зөв амьсгалж сурах нь элдэв өвчнөөс ангижирч, эрүүл амьдрахын үндэс юм.  Хүмүүс ихэвчлэн амьсгалдаа анхаарал хандуулдаггүй учраас амаараа буюу буруу амьсгалж, тархи болон биеийн бусад хэсгүүдийг хүчилтөрөгчөөр бүрэн хангаж чаддаггүй. Бид энэхүү нийтлэлээр та бүхэнд хэрхэн зөв амьсгалж, биеэ хүчилтөрөгчөөр бүрэн хангаснаар ямар өвчнүүдийг анагааж болох тухай хэрэгтэй мэдээллийг хүргэх болно. 

Зөв амьсгалж сурснаар, дараах өвчнүүдийг эмгүйгээр анагааж болно!
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Та зөв амьсгалж сурснаар, амьсгалын замын архаг өвчнүүдийг эдгээх болон эдгээрээс өөрийгөө сэргийлэх боломжтой. Амьсгалын замын өвчин нь дараах дам өвчлөлүүдийг үүсгэдэг байна.
•    Ядаргаа, сульдаа
•    Нойргүйдэл
•    Ургамлын харшил
•    Хурхирах болон унтах эмгэг
•    Анхаарал сарних өвчин гэх мэт...

 

1 Зөв амьсгалах техник нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх вэ?

Астма, цусны даралт ихсэх, айж түгших, нойргүйдэл гэх мэт маш олон өвчнийг зөв амьсгалсны үр дүнд эмчлэх боломжтой. Хүн амаараа амьсгалах үед уушиг хэт их агаараар дүүрч, биед сөрөг нөлөө үзүүлдэг байна. Тиймээс үргэлж хамраараа амьсгаа авч, амаараа гаргаж байх нь зөв юм.
Хэвийн амьсгалахад хүндрэл учруулдаг нэгэн томоохон хүчин зүйл нь буруу хооллолт юм. Ялангуяа боловсруулсан болон хагас боловсруулсан хоол хүнс нь, цусан дахь хүчиллэг чанарыг нэмэгдүүлснээр хүний бие хүчил, шүлтийн орчинг тэнцвэржүүлэх хариу үйлдэл үзүүлдэг. Ингэснээр амьсгал давхцаж эхэлдэг байна. Харин жимс, хүнсний ногоо, цэвэр ус нь цусан дахь хүчиллэгийг ихэсгэдэггүй учраас амьсгалахад хүндрэл учруулахгүй.  

Зөв амьсгалах техник нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх вэ?

2 Азотын ислийн нөлөө

Хүний хамрын нүхэнд тодорхой хэмжээний "азотын исэл" байдаг бөгөөд энэ нь хамраараа амьсгал авах бүрт тодорхой хэмжээгээр уушгинд орж байдаг. Судлаачдын үзсэнээр, азотын исэл нь бие махбодын тэнцвэрт байдалд ихээхэн нөлөө  үзүүлдэг ажээ. Тухайлбал:
•    Мөгөөрсөн хоолойн булчингуудыг суллаж, өвдөлтийг намдаана
•    Амьсгалын зам дахь нян, бичил биетийг устгана
•    Судсыг өргөсгөсгөнө
Хүн хамраараа амьсгал авах үед хамранд ус хуримтлагддаг учраас нусаа ойр ойрхон нийх хэрэгтэй. Хамгийн сонирхолтой нь, хамраараа зөв амьсгалсны үр дүнд хамрын нүх өргөсдөг бөгөөд үр дүнд нь хамраараа хангалттай их агаар авч чаддаг болдог. Харин зөв амьсгалж сурахад хэдэн ч сар болж мэднэ.

Азотын ислийн нөлөө

Астмаар өвчилсөн хүмүүст нийтлэг байдаг нэгэн шинж бол "амаараа амьсгалах" юм. Тэд эрүүл хүнээс илүү ихээр, ойр ойрхон амьсгалдаг. Уушгинд орж буй агаарын эзэлхүүн нь хэт хурдан, хүндрэлтэй байвал, цусан дахь нүүрсхүчлийн хий  алдагддаг. Нүүрсхүчлийн хий нь амьсгал гаргах бүрт биеэс ялгарч байдаг ч, түүний биед байвал зохистой хэмжээ гэж байдаг. Амьсгалаар орж ирэх агаар багасахад нүүрсхүчлийн хий багассанаар, хүний бие хурдан амьсгалах хариу үйлдлийг үзүүлдэг байна. Та астматай гэдгээ маш амархан мэдэж болно. Амаараа маш гүн амьсгаа авахад хүн бүрийн толгойд эргэх шинж тэмдэг илэрдэг. Үүний учрыг та биед хэтэрхий их хүчилтөрөгч биед сайн нөлөө үзүүлдэг хэмээн бодож байгаа бол яг үнэндээ эсрэгээрээ байдаг.  Хүний уушги хэтэрхий их нүүрсхүчлийн хийг алдсанаасаа болж судас нарийсч, толгой эргэх шинж тэмдгүүд илрэх нь бий.

3 Зөв амьсгалах дүрэм

Хамраараа  амьсгаа авч, хамраараа гаргана. Дараа нь хамраа чимхэж бариад, толгойгоо дээш, доош хөдөлгөнө. Амьсгалаа чадах хэмжээгээрээ удаан барьж, толгойгоо хөдөлгөөрэй. Амьсгаагаа гаргасныхаа дараа хамраараа хэд хэдэн удаа гүнзгий амьсгална. 30-60 секундын дараа үүнийг дахин давтаж хийгээрэй.  Мөн 30-60 секунд амарч байхдаа маш гүнзгий амьсгааг амаараа авч, хамраараа уртаар гаргах хэрэгтэй. Харин зүрх, судасны өвчтэй, жирэмсэн, чихрийн шижинтэй хүмүүс уг дасгалыг хийхдээ амьсгалаа хэт удаан түгжиж болохгүйг анхаарна уу. 
Хэрвээ та уг дасгалыг хийхдээ 30 секунд амьсгалаа түгжиж байвал сайн, 40 секунд барьж чадвал маш сайн байна. 25 секунд бол танд илүү сайжрах боломж байна, харин 15 секунд буюу түүнээс бага бол амьсгалын замын өвчлөлтэй байх магадлал өндөр гэсэн үг юм. Энэ үед та эхлээд эмчид хандаж зөвлөгөө авах нь зүйтэй. 

Зөв амьсгалах дүрэм

4 Амьсгалын дасгал

Заримдаа хүмүүс жирийн үед хамраараа амьсгаа авч, амаараа гаргаж байдаг ч, эрчимтэй дасгал хөдөлгөөний үед өөрийн  эрхгүй амааараа амьсгалж эхэлдэг. Энэ нь мөн л бие нүүрсхүчлийн хийг ихээр алдаж, хүчилтөрөгч шаардлагатай буйн илрэл юм. Хэрвээ та дээрх дасгалыг өдөр бүр, уйгагүй хийж чадвал эрчимтэй дасгал хөдөлгөөний үед ч хамраараа амьсгалж чаддаг болох юм. 
Дараагийн нэг дасгал нь зүрх, судасны өвчинд сайн нөлөөтэй. 
Хамраараа богино амьсгал авч, хамраа чимхэж, 5 секундын турш амьсгалаа түгжинэ. Дараа нь хамраараа уртаар амьсгаа авч, амаараа гаргаарай. Богино амьсгаа авах энэхүү дасгалын үед эрүүл хүн 10 секунд орчим барьж чадах ёстой. 10 секунд амраад дахиж хийх маягаар өдөрт 5-10 удаа давтаж хийнэ. 

Амьсгалын дасгал

Та өдөр бүр дасгалаа идэвхитэй хийснээр, үр дүнг нь үзэх боломжтой!

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()