Ясны сийрэгжилттэй болж байгаа эсэхээ хэрхэн мэдэх вэ?

Ясны сийрэгжилт нь ясны өвчлөлүүдийн дундаас хамгийн элбэг тохиолддог өвчин юм. Гэхдээ биеийн бусад өвчнийг бодвол илрэх шинж тэмдэг, зовиур багатайд тооцогддог. Аливаа өвчнийг эрт оношилох нь өвчний эдгэрэлтэнд нэн чухал билээ. Ажлын онцлог болон буруу амьдралын хэв маягаас болж өвчинд нэрвэгдэхгүйн тулд, тогтмол эмнэлгийн шинжилгээнд хамрагдаж, өөрийн биеийг сайн анхаарч байгаарай!

Ясны сийрэгжилттэй болж байгаа эсэхээ хэрхэн мэдэх вэ?
Хаах
Сурталчилгаа

1 Ясны хөгжил

Бидний араг яс өссөөр, 30 нас хүрээд дээд хэмжээндээ хүрч өсөлт нь зогсдог. Үүнээс хойш, аажмаар багассаар ясны эд эсийн нөхөн сэргэлт удааширч, бидний яс сийрэгжиж эхэлдэг байна. Уг өвчний эхэн үед ямар нэгэн онцгой шинж тэмдэг илэрдэггүй. Харин өвчний хожуу үед яс янгинах, яс хугарах эсвэл гэмтэх, мэдэгдэхүйц намсах (15 см-ээс дээш), нуруу бөгтийх зэрэг шинж тэмдэг илэрнэ. 

Ясны хөгжил

2 Ясны сийрэгжилт үүсэх шалтгаанууд

Нас ахихын хэрээр таны яс сийрэг, хэврэг болдог. Үүнээс сэргийлэхийн тулд, аль болох эртнээс кальцийн хэмжээгээ тохируулах хэрэгтэй. 

Ясны сийрэгжилтэнд нөлөөлдөг зүйлс: 

  • Биен дэх кальцийн хэмжээ: Хоол хүнснээсээ хангалттай кальци авахгүй бол, яс бат бөх байдлаа эрт алддаг. 
  • Дасгал хөдөлгөөн: Өдөр бүр суугаа ажил хийдэг хүмүүс, бусад хүмүүсээс илүүтэйгээр ясны сийрэгжилтэнд өртдөг. Иймээс эмч нар өдөрт дор хаяж 30 минут дасгал хийхийг зөвлөдөг. 
  • Архи, тамхины хэрэглээ: Тамхи татах, согтууруулах ундаа хэрэглэх нь кальци биед шингэх явцыг муутгадаг. 
  • Хүйсийн байдал: Эмэгтэй хүн, эрэгтэй хүнийг бодвол илүү цөөн ясны эдтэй байдаг. ​

Ясны сийрэгжилт үүсэх шалтгаанууд

  • Биеийн ерөнхий шинж: Хэт туранхай, намхан хүмүүс энэ өвчинд илүү өртдөг.  
  • Нас: Нас ахихын хэрээр яс хэврэг, сийрэг болдог. 
  • Удам дамжсан өвчин: Европ болон Ази хүмүүс энэ өвчинд өртөмтгий байдаг. Та болон таны гэр бүлд ясны сийрэгжилттэй хүн байвал, та ч бас өвдөх магадлалтай. 
  • Гормоны түвшин: Ясны жин алдалтанд бамбай булчирхай нөлөөлөх нь бий. Эмэгтэйчүүдийн хувьд цэвэршилтийн үед, харин эрчүүдийн эр бэлгийн даавар багассан үед уг өвчнөөр өвддөг.  

  • Буруу хооллолт болон бусад өвчний нөлөө: Хоолны дуршил буурах, хэт их өлсөх, хоол боловсруулах системийн төрлийн өвчний үед кальци биед шингэж чаддаггүй. 
  • Эм, тариа: Гормонд нөлөөлөх эм, хорт хавдрын химийн тариа, стрессийн эмчилгээнд хэрэглэгддэг тайвшруулах эм бэлдмэл, хөхний хавдрын эмчилгээний үеийн тариа зэрэг нь ясанд хүчтэй сөрөг нөлөө үзүүлдэг.  

3 Хэрхэн эрүүл ястай байх вэ?

1. Кальциар баялаг хоол хүнс хэрэглэх

Эрүүл хүчирхэг ястай байхын тулд 19-50 настай эмэгтэйчүүд, 51-70 настай эрэгтэйчүүдэд өдөрт 1,000 мг кальци шаардлагатай. Харин 50-иас дээш насны эмэгтэйчүүд өдөрт 1,200 мг кальци биедээ авах шаардлагатай. Цагаан идээ, алмонд самар, брокколи, цэцэгт байцаа, лаазалсан салмон загас, сардин загас, шар буурцагтай бүтээгдхүүнүүдэд кальци ихээр агуулагддаг учир та эдгээрийг өдөр тутмын хоол хүнсэндээ сонгон хэрэглээрэй. . 

Хэрхэн эрүүл ястай байх вэ?

2. Д витаминыг ч бас орхигдуулж болохгүй 

Таны биенд кальци орсны дараа Д витамин хэрэгтэй газруудад шингээх үүрэгтэй байдаг. 19-70 настай хүмүүс өдөрт 15 микрограмм, 70-аас дээш настай хүмүүс өдөрт 20 микрограммыг хэрэглэх шаардлагатай. Туна болон сардин загас, өндөгний шар, амин дэмээр баяжуулсан сүү зэрэгт Д витамин ихээр агуулагддаг.  Мөн нарны гэрлээс бидний бие Д витамин ялгаруулан авах чадвартай. 

3. Идэвхитэй амьдрал 

Тогтмол дасгал хөдөлгөөн хийдэг хүний яс илүү бат бөх байдаг. 

 

4. Архи, тамхинаас татгалз 

Хэрэв та архи, тамхи тогтмол хэрэглэдэг бол та ясны сийрэгжилтээр өвчилсөн байх магадлал маш өндөр. 

Танд эрүүл энхийг хүсье!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()