Ариун цэврийн хэрэглэл авахдаа юу анхаарах хэрэгтэй вэ?

Сарын тэмдэг нь бүсгүй хүн бүрт тохиолддог эмзэг сэдвүүдийн нэг бөгөөд энэ үед арьсандаа тохирсон, харшлахгүй хэрэгслийг сонгох нь хамгаас чухал байдаг. Хэдий тийм ч, сүүлийн жилүүдэд бүсгүйчүүдийн ариун цэврийн хэрэглэлийн төрөл, өнгө үзэмж, чанар чансаа нь ижилхэн болсоор байгаа нь сонголтыг улам л хүндрүүлсээр байна. Тиймээс ч бид нийт охид бүсгүйчүүддээ зориулан, хэрхэн зөв хэрэглэл сонгох болон, тампоны эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг тухай танилцуулъя.

Ариун цэврийн хэрэглэл авахдаа юу анхаарах хэрэгтэй вэ?
80к АВАХ УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Эмэгтэйчүүдийн өвчлөл

Сарын тэмдэг нь үтрээ болон саванд байгаа бактеруудын үржих таатай орчин болдог. Ойролцоогоор 10-20 минут болоход, үтрээнд байгаа үрэвслүүд тэжээгдэн үржиж эхэлдэг. Тиймээс сарын тэмдэг ирэх үед бүсгүйчүүд хамгаас эмзэг болж, биед нь зовиур өвчин нэмэгддэг байна.  Судалгаагаар, нийт эмэгтэйчүүдийн 80% орчим хувь нь эмэгтэйчүүдийн ямар нэгэн үрэвсэлтэй болох нь тогтоогдож, харин түүний талаас илүү хувь нь буруу ариун цэврийн хэрэглэл сонгосноос болсон хэмээх итгэмээргүй тоо баримт гарчээ.

Эмэгтэйчүүдийн өвчлөл

2 Үтрээний аяга

Бидний хэрэглэдэг ариун цэврийн хэрэглэл нь аюул багатай бөгөөд байгальд түргэн задарч, уусдаг. Хэдий тийм ч эмэгтэйчүүдийн эмч нар, "сарын тэмдгийн аяга" буюу уян хатан резинэн материал бүхий гуурстай аягыг үтрээндээ хийхийг хамгийн зөв арга хэмээн үздэг байна. Энэхүү аяга нь санхүүгийн хувьд хэмнэлттэй бөгөөд аяганд шингэн дүүрсэн нөхцөлд угааж цэвэрлээд, ахин дахин ашиглах боломжтой аж. 

Үтрээний аяга

3 Ариун цэврийн хэрэгслийн төрлүүд

Тампоныг хийсний дараа үтрээнд зохицож, гадагш цус гаргадаггүйгээрээ давуу талтай. Гэвч, шингэн ихээр гарах үед тампон үүнийг барьж дийлдэггүй. Тэрчлэн та тампон хэрэглэхийн өмнө эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх хэрэгтэй.

Учир нь тус хэрэглэл нь хүн бүрт таарахгүйгээс гадна,  үтрээнд нян болон элдэв өвчний вирусыг халдварлуулах, түүнийг үржүүлэх шалтгаан болдог. Тиймээс тампоныг хэрэглэхийн өмнө ариун цэвэр сайтар сахих нь чухал юм.

Ариун цэврийн хэрэгслийн төрлүүд

Ариун цэврийн хэрэглэл нь: Тампоныг бодвол, хэд хэдэн сул талтай. Гаднаас мэдэгддэг, урсах, хөдлөх магадлалтай, эвгүй үнэр гаргадаг зэргүүдийг дурдаж болно. Гэхдээ энэ нь гадна байрлаж, өвчин үүсгэгч нян үржүүлдэггүй тул ямар ч эмэгтэй хэрэглэхэд тохиромжтой. 

Танд эрүүл энхийг хүсье! 

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()