Сурталчилгаа (15)
Хаах

Алдартай компаниуд бүтээлийнхээ санааг анх юунаас авсан бэ?

Дэлхийн алдартай компаниуд хэрхэн бий болдог юм болоо? Бидний өдөр тутмын хэрэглээ болтлоо дэлгэрсэн бүтээгдэхүүнүүд, энгийн л нэг гудамжны жижигхэн гражинд эхлэлээ тавьж байсан гэж бодохоор гайхалтай. Ингээд бид танд хамгийн алдартай 10 компани, анхны гараагаа яаж эхлэж байсан тухай сонирхолтой мэдээллийг бэлтгэлээ. 

Алдартай компаниуд бүтээлийнхээ санааг анх юунаас авсан бэ?

1 Youtube

Чад Харли, Стив Чэн, Жавэд Карим нар 2005 онд "ПэйПал" компанид ажиллаж байхдаа анх танилцаж найзууд болцгоожээ. Нэг орой Чад, Стив хоёр үдэшлэг зохион байгуулсан боловч, сайн найз Жавэд нь оролцож чадаагүй байна.

Түүнд болсон явдлыг видеогоор харуулахыг хүссэн ч, энэ нь их төвөгтэй байлаа. Ингэж л тэд Youtube сайтыг нээх санаагаа олж байжээ. Өнөөдөр "Youtube" 1 тэрбум гаруй  хэрэглэгчтэй, интернэт хэрэглэгчдийн хамгийн их ашигладаг сайтын 3-т жагсдаг сайт болтлоо өсөөд байна. 

Youtube

2 Uber

2008 онд амжилттай яваа 2 залуу программист Трэвис Каланик, Гаррет Кэмп нар Парист хуралд оролцохоор явахдаа, тэнд такси олох маш хэцүү байдгийг мэдсэн байна. Машин олдохгүйгээс болоод тэдэнд олон төвөгтэй байдал үүссэн учир, тэд ямар нэг  зүйл заавал хийнэ гэж төлөвлөөд тэндээс буцжээ.

Дараа жил нь "UberCab" хэмээх такси дуудлагын үйлчилгээг Америкийн Сан-Франциско хотод нэвтрүүлсэн аж. Аштон Кутчэр, Эдвард Нортон, Жэй-Зи зэрэг олны танил хүмүүс, тэдний үйлчилгээг ихэд сонирхон ашиглаж, олонд таниулахад тус болсон байна. Өнөөдөр Убер дэлхийн хамгийн том такси дуудлагын үйлчилгээ эрхлэгч болсон бөгөөд доороо "UberEats" хоол хүргэлтийн үйлчилгээ гэх мэт олон дагавар үйлчилгээг бий болгоод байна.

Uber

3 IKEA

Зул сарийн мэндчилгээ, жимс, мөөг зардаг байсан Ингвар Кампрад гэх хүү 17 настайдаа тавилгыг угсраатай нь биш салангид байдалтай зарж ч болох юм хэмээх санааг олж, "IKEA" компаниа нээжээ. Түүний энэ санаа тавилгын ертөнцийг бүхэлд нь өөрчилсөн бөгөөд тэрээр хүмүүст үүнийгээ яг л эвлүүлдэг тоглоомтой адил хэмээх тайлбарласан байна.

Хүмүүст ч зөөж явахад хялбар байсан тул, түүний санааг дэмжиж угсардаг тавилгыг хэрэглэх болжээ. Сонирхуулахад тэрээр компаниа өөрийн нэрний эхний үгүүд дээр төрсөн ферм болон тосгоныхоо нэрний үсгүүдийг нийлүүлэн зохиожээ.  Өнөөдөр "IKEA" дэлхий даяар 400 гаруй нэрийн дэлгүүртэй, томоохон үйлдвэрэгч болсон юм.

IKEA

4 Инстаграм

Кевин Систром гэх оюутан залуу маш их зургийн цуглуулга болон шинээр компани нээх хүсэлдээ автсан нэгэн байлаа. Стэнфордын их сургуулийн гуравдугаар дамжаагаа дүүргээд Флоренсруу фото зургийн талаар суралцахаар явжээ. Түүнд 1982 оны "Холга" камерийг өгчээ. Энэ камер нь ретро дөрвөлжин дүрсээр зураг авч, бичлэг хийдэг учир зурагчнаас онцгой авъяас шаардалгүй гайхалтай зураг авдаг байсан аж.

Үүнээс санаа авч муухай зургаа ч, өөрөө засч болох аппликейшнийг бүтээн 2010 оны 10 сарийн 6-нд appstore-т "Инстаграм" гэх нэрээр байрлуулсан байна. Энэ нь гар утасны фото зургийн шинэ үеийг эхлүүлсэн бөгөөд 2012 онд Фейсбүүкт 1 тэрбум доллараар зарсан билээ. Өнөөдөр тэр хичнээн олон хүний өдөр тутмын хэрэглээ болсныг биднээр хэлүүлэлтгүй та мэдэж байгаа байх.

Инстаграм

5 Варнер Брос

1918 онд кино хийх чин хүсэлтэй ах, дүү 4 болох Харри Варнер , Алберт Варнер, Сэм Варнер, Жэк Варнер нар нийлж компаниа анх байгуулжээ. Харри, Алберт хоёр компанийхаа санхүүг хариуцаж, Сэм, Жэк нар кино хийх үйл ажиллагааг хариуцжээ. Тэднийг алдарт хүргэсэн хамгийн том алхам бол тэд анхны дуутай киног ( "Жазз дуучин"-1927) гаргасан явдал юм.

Мөн "Тhe Terror"-1928 онд хамгийн анхны дуутай аймшгийн кино, хамгийн анхны өнгөт кино "On the Show"-1929 онд гаргаж байсан юм. Өнөөдөр энэ компаний логог мэдэхгүй хүн гэж бараг байхгүй болоод байгаа билээ. Мөн өнөөдрийг хүртэл кино урлагт тэргүүлэгч байр сууриа хадгалсаар байгаа юм.

Варнер Брос

6 Лего

1932 онд Данийн мужаан Олэ Кирк Кристиансэн юу ч үгүй болтлоо хоосорсон байна. Үүнээс нь болж түүний эхнэр нь 4 хүүхдээ орхиод түүнээс салжээ. Хүүхдүүдийнхээ сэтгэлийг засахын тулд тэдэнд тоглоом хийж өгч удалгүй заримыг нь зардаг болсон аж. ”leg godt" буюу Дани хэлээр сайн тоглох гэсэн нэрнээс санаа авч "LEGO" тоглоомнуудаа лего хэмээн нэрлэсэн байна.

Удалгүй өөрийн гэсэн тоглоомын дэлгүүрийг нээж, 1954 оноос "системчилсэн тоглоом" буюу "лего блокс"-оо хийж эхэлснээр, түүний тоглоомыг олон хүн мэдэж эхэлсэн юм. Удалгүй 1961 оноос холбох хэсгүүд хийгдэж, одоог хүртэл хөгжсөөр байна. Өнөөдөр дэлхий дээрх тоглоомуудыг Лего болон бусад гэж ангилдаг гэхэд хилсдэхгүй. Мөн легог хүүхэлдэйн кино, видео тоглоом зэрэгт их ашигладаг болоод байгаа  билээ. 

Лего

7 Nike

Гүйлтийн тамирчин Фил Найт, Америкийн дэлгүүрийн лангуун дээрх хямд пүүзнүүдийг хараад бизнесийн нэгэн санаа олжээ. Тэр нь пүүзнүүдийг Азиас захиалж, Америкад зарах арга байлаа. 1965 онд тэрээр компаниа Nike(Грекийн домогт өгүүлснээр ялалтын охин тэнгэрийн нэр) гэж нэрлэн өөрөө пүүз үйлдвэрлэж эхэлсэн байна.

Анх үйлдвэрлэсэн пүүзэндээ арзгар ул гаргахын тулд "вафел печений хээ гаргагч" төмрийг ашиглаж байжээ. Тун удалгүй  Nike Америкийн зах зээлийн 50%-ийг эзэлж чадсан юм. 1984 онд алдарт Майкл Жорданд зориулан Nike Air Jordan загвараа гаргасан билээ. Тухайн үед Жордан уг пүүзээ өмссөн тоглолт бүртээ 5,000 доллар авч байсан нь, магадгүй амьд рекламын хамгийн алдартай жишээ байх. Өнөөдөр Nike дэлхийн спортын зах зээлийн тэргүүлэгч компани болсон.

Nike

8 Zara

1975 онд Итали оёдолчин Аманцио Ортега найзтайгаа зугаалж яваад үнэхээр чамин хийцтэй, тансаг гэрийн халад харсан байна. Халад хэтэрхий үнэтэй байсан учир оёдолчин худалдаж авалгүй өөрөө нэгийг оёхоор шийдсэн байна.

Ийнхүү гараагаа тавьснаасаа хойш загварын шинэ трэндүүдийг алдалгүй загвартаа шингээн хувцас үйлдвэрлэсээр байна. Өнөөдөр Аманцио Ортега, Форбес сэтгүүлийн дэлхийн хамгийн баян хүмүүсийн 4 дүгээрт жагсдаг.

Zara

9 Киндэр сюрприз

1940 онд Пиетро Ферреро нэгэн жижигхэн нарийн боовны газарт амттан хийж эхэлжээ. Тэр янз бүрийн туршилт хийж Итали орон даяар алдартай болсон бөгөөд тун удалгүй дэлхий түүний нэрийг сонсож эхэлсэн юм. 1965 оноос амттаны газрыг түүний ах Жиованни авч явах болсон бөгөөд удалгүй түүний нагац Мишэлд шилжиж ирсэн юм. Мишэл улаан өндөгний баяраас санаа авч анхны Киндер сюрприз" шоколадыг хийж дотор нь жижиг тоглоом, чихэр зэргийг хийн худалдаанд гаргажээ. Түүний анхны бүтээлүүд 1972 онд ганц цагийн дотор зарагдаж дууссан байна. Өнөөдөр Киндерийг Петро болон Мишэлийн хөвгүүд удирддаг бөгөөд бидний сайн мэдэх Нателла, Феррере Рошер, Рафаело, Тик Так зэргийг Киндер компани үйлдвэрлэдэг.

Киндэр сюрприз

10 Аpple

Аpple-ын анхны компьютер 1976 оны 4 дүгээр сарийн 1-нд буюу инээдмийн баяраар 666 доллар 66 центийн үнэтэйгээр анх худалдаанд гарч байжээ. Компаний үндэслэгчид болох Стив Жобс, Стив Возниак нар жинхэнэ утгаараа дэлхийд танигдсан цаг хугацаа бол 2007 он, буюу хамгийн анхны iPhone утас нээлтээ хийх тэр үе юм. Энэ хүү утас нь дэлхийн гар утасны зах зээлд маш том өөрчлөлт хийсэн билээ. Тэрээр утасны нээлтэн дээр "Миний бүтээсэн гар утас, технологийн зах зээлийн 1 хувьд нь байхад л хангалттай" гэж байсан ч, мэдээж түүний утас тэнд зогсох нээлт биш байсан юм. Өнөөдөр iPhone дэлхийн утасны зах зээлийн 15%-ийг дангаар эзэлдэг.

Аpple

Амжилтанд хүрэх зам хэзээ ч амар байдаггүй. Гэсэн хэдий ч оролдож үзэхгүйгээр бууж өгнө гэдэг хамгийн тэнэг зүйл. Хэрэв танд дэлхийг өөрчлөх санаа байгаа бол, яагаад оролдоод үзэж болохгүй гэж?  

23
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()