Сурталчилгаа (15)
Хаах

Гэрээс сөрөг муу энергийг хэрхэн зайлуулж, мөнгө дуудах зан үйлүүд

Айл бүрт байдаг жирийн нэг хогийн шүүр, гэр орноос муу муухай бүхнийг зайлуулж, саад бэрхшээлээс ангижруулах чадалтай байдаг байна. Эрт дээр үеэс л хүмүүс хогийн шүүрийг  аз хийморь, эд баялаг дуудахдаа ашигладаг байжээ. Та бүхэн хогийн шүүрээрээ гэр орондоо сайн сайхан, хөгжил цэцэглэлтийг дуудах аргыг бидний нийтлэлээс олж үзээрэй.

Гэрээс сөрөг муу энергийг хэрхэн зайлуулж, мөнгө дуудах зан үйлүүд

1 Өвчин зовлон, сөрөг энергийг гэрээсээ хэрхэн зайлуулах вэ?

Битүүний өдрийн дараа шинэ сар гарах үед гэрийнхээ өнцөг булан бүрийг шүүрдээрэй. Ялангуяа хаалга орчмынхоо хогийг маш сайн цэвэрлэх хэрэгтэй. Учир нь хаалганы босго бол 2 ертөнцийн зааг хэмээн нэрлэгддэг. Хогоо шүүрдэж дууссаныхаа дараа босгоны шороог хутгуураар хаман авч, уутанд хийгээд, босгоныхоо ойролцоо очоод “ Хог шороо, муу муухай бүхнийг ирсэн газар руу нь буцааж байна” гэж хэлээд хогоо гаргаж хаяна. Ингэхдээ эргэж харал ёсгүйг санаарай!

Өвчин зовлон, сөрөг энергийг гэрээсээ хэрхэн зайлуулах вэ?

2 Хогийн шүүрийг хулгайлах зан үйл

Эрт дээр үед хүмүүс гэр орондоо аз, эд баялаг дуудахын тулд хэн нэгэн баян хүний гэрээс хогийн шүүрийг нь хулгайлдаг байжээ. Харин хулгайлсан хогийн шүүрээрээ тухайн өдрийнхөө орой, гэрийнхээ бүх хогийг шүүрдэж, 1 хоногийн дараа хогоо, шүүртэйгээ хамт гаргаж хаядаг байна. Гэхдээ орчин үед иймэрхүү аргаар эд баялгийг дуудвал, үнэхээр хачин хэрэг болох төдийгүй та илүү том асуудалд ч орооцолдож магадгүй шүү.

Хогийн шүүрийг хулгайлах зан үйл

3 Эд баялаг дуудахын тулд ямар өдрүүдэд хогоо шүүрдэх ёстой вэ?

Та гэрээ цэвэрлэхийн сацуу, эд баялгийг ч мөн дуудахыг хүсч байвал, хог шүүрдэх эртний нэгэн аргыг хэрэглээд үзээрэй.

  • Даваа гарагт хогоо шүүрдэх хэрэггүй. Эд баялаг урсан одох болно.
  • Мягмар гарагт шүүрдвэл, эд баялаг орж ирнэ. Харин та шүүрдэж байхдаа аль болох сэтгэлээ өөдрөг байлгаж, маш их мөнгөний тухай төсөөлөн бодоорой.
  • Лхагва гарагт хогоо шүүрдвэл худалдаа наймаа, бизнест аз дуудах болно.
  • Пүрэв гарагт хогоо шүүрдэх хэрэггүй. Харин оронд нь цонхоо сайн онгойлгож, гэр орныхоо агаарыг бүрэн сэлбээрэй.
  • Баасан гарагт хог шүүрдэх нь азгүйтлийг дуудах болно .
  • Бямба гарагт хогоо сайтар шүүрдэж, эд баялгийг даллан дуудаарай.
  • Ням гарагт хогоо шүүрдвэл, шийдэхэд бэрх асуудлууд бий болох болно.

   *Хогоо шүүрдэж болохгүй гэсэн өдрүүдэд зөвхөн гэрийнхээ бүх хогийг нэлэнхүйд нь шүүрдэх тухай дурдаж байгаа гэдгийг анхаарна уу. Харин хэсэгчлэн, бага багахан хэсгийг шүүрдэхэд хамааралгүй болно.

Эд баялаг дуудахын тулд ямар өдрүүдэд хогоо шүүрдэх ёстой вэ?

Эд баялаг, аз жаргалыг дуудахын хамгийн гол нууц нь таны сэтгэл зүрхэнд л буй гэдгийг санаарай. Тиймээс эдгээр зан үйлийг дагахдаа чин сэтгэлээсээ итгэхийн сацуу ажил, хөдөлмөртөө үргэлж чин сэтгэлээсээ хандаж байгаарай.  Хэрэв та сөрөг энергийг зайлуулж, муу зүйлээс хэрхэн хол байх аргыг мэдэхийг хүсвэл ЭНД дарна уу.

 

 

19
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()