Баян хүмүүс биднээс юугаараа ялгаатай вэ?

Хүн бүр л сэтгэл дотроо, одоо байгаагаасаа илүү сайхан амьдралыг хүсч явдаг. Ялангуяа ихэнх хүмүүсийн толгойд баян болох тухай бодол эргэлддэг байх. Харин баян хүмүүс биднээс яг юугаараа ялгаатай вэ? Тиймээ, тэдэнд өөрсдийн гэсэн өвөрмөц хандлага байдаг. Энэ тухай Томас Корли хэмээх судлаач судалж, “Таны хүүхэд баян амьдрах уу? Ядуу амьдрах уу? хэмээх ном бичжээ. Тэрээр энэ номыг бичихийн тулд 5 жилийн турш 250 баян, 130 ядуу хүмүүстэй уулзаж судалгаа хийжээ.

Баян хүмүүс биднээс юугаараа ялгаатай вэ?

1 Баян хүмүүс ядуу хүмүүсээс юугаараа ялгаатай вэ? гэдгийг дараах 15 ялгаагаар тайлбарлая:

  1. Баян хүмүүсийн 63% нь эцэг эхийнхээ шаардлагаар сард хоёроос дээш уран зохиолын бус ном уншдаг байсан.
  2. Баячуудын дөнгөж 6%, харин ядуусын 77% нь сугалаа худалдан авч, азаа үздэг.
  3. Баян хүмүүсийн 63% нь амьдралдаа сэтгэл хангалуун байдаг. Харин ядуусын 94% амьдралын тухай ямар нэгэн сөрөг хандлагатай байдаг.
  4. Баячуудын 82% нь өөрийн мөрөөдөлдөө хөтлөгдсөнөөр, баяжиж чадсан.
  5. Хэрхэн амжилт гаргах талаар баячуудын 68% нь эцэг эхээсээ суралцжээ.
  6. Баячуудын 21% нь, харин ядуусын 66% нь илүүдэл жинтэй байдаг.
  7. Баян хүмүүсийн 63% нь өдөрт 1 цагийг л хөгжилдөхөд зарцуулж, цахим ертөнцөд өнгөрүүлдэг. Харин ядуусын 74% нь өдөрт нэгээс дээш цагийг цахим ертөнцөд дэмий зүйл хийхэд зарцуулдаг.
  8. Баячуудын 67% нь өдөрт нэгээс доош цагийг зурагт үзэхэд зарцуулдаг, харин ядуу хүмүүсийн 78% нь өдөрт олон цагийг зурагтын нэвтрүүлэг үзэхэд зарцуулдаг байна.
  9. Тэдний 92% нь шаргуу хөдөлмөрийн үр дүнд баяжиж чадсан бол ядуусын 79% нь баян болохын тулд маш их аз хэрэгтэй гэж боддог.
  10. Баян хүмүүсийн 79% нь бүх зүйл өөрсдөөс нь шалтгаалдаг гэж итгэдэг бол ядуусын 82% нь “би угаасаа л ядуу, баяжих боломж байхгүй” гэж боддог.
  11. Баячууд ядуу хүмүүсээс илүү эрүүл хооллолтыг эрхэмлэдэг.
  12. Баян хүмүүсийн эцэг эхийнх нь 83% тэднийг дэмжиж, үзэл бодлыг нь ойлгодог.
  13. Баячуудын 63% нь аялалд явахдаа цахим ном сонсдог.
  14. Баян хүмүүсийн 95% нь долоо хоногт дөрвөөс дээш удаа спортоор хичээллэдэг. Харин ядуу хүмүүсийн 23% нь л долоо хоногт дөрвөөс дээш удаа дасгал, хөдөлгөөн хийдэг байна.
  15. Саятнуудад бүгдэд нь зөвлөгөө өгдөг, үлгэр жишээ үзүүлдэг хүмүүс байдаг бол ядууст бараг л байдаггүй байна.

Баян хүмүүс ядуу хүмүүсээс юугаараа ялгаатай вэ? гэдгийг дараах 15 ялгаагаар тайлбарлая:

2 Харин та өөрийн үр хүүхдээ өөртөө итгэлтэй, хангалттай мөнгөтэй амьдраасай хэмээн хүсч байвал, дараах зүйлсийг хэрэгжүүлээрэй!

  • Компьютер, зурагтын урд өнгөрөөж байгаа цагийг нь багасгах
  • Хүүхдэдээ уран зохиолын бус илүү шинжлэх ухаанч ном уншуулах хэрэгтэй бөгөөд сард дор хаяж нэг номыг заавал уншуулж байгаарай.
  • Хүүхдээ өдөрт дорж хаяж 20-30 минут ямар нэгэн спортоор хичээллүүлэх
  • Эрүүл, зөв хооллолтыг дадал болгох
  • Хүүхдэд тань ямар нэгэн мөрөөдөл байгаа эсэхийг заавал асууж байгаарай. Мөн аз жаргалтай амьдрал гэж юу болох талаар багаас нь зааж өгөх хэрэгтэй.
  • Хүүхдээ сайн дурын ажилд оролцоход нь дэмжлэг үзүүлэх
  • Амжилт гэдэг зүйл хүнээс өөрөөс нь л шалтгаалдаг гэдийг сайн тайлбарлаж өгөөрэй
  • Хэрхэн биеэ барих, тэвчээртэй байх талаар өөртөө үлгэрлэж харуулаарай.
  • Хичээсний үр дүнд л амжилт ирдэг гэдгийг бодит жишээн дээр тайлбарлаж өгөөрэй.
  • Хүүхдийн сонирхдог, дуртай зүйлсийг нь мартахгүйн тулд үргэлж бичиж, хамтдаа цагийг өнгөрүүлэхдээ тэдгээрийг хийж байгаарай.
  • Хүүхэдтэйгээ өдөрт ядаж нэг удаа зурагт, гар утасгүйгээр нүүр рүү нь харж байгаад ярилцаарай.
  • Цагийг хэрхэн зөв зарцуулах талаар зааж сургаарай.

Харин та өөрийн үр хүүхдээ өөртөө итгэлтэй, хангалттай мөнгөтэй амьдраасай хэмээн хүсч байвал, дараах зүйлсийг хэрэгжүүлээрэй!

Танд амжилт хүсье!

 

98
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()