Таны хуйх загатнаад байна уу? Тэгвэл ийм учиртай!

Хүмүүс толгой загатнах үед хамгийн түрүүнд хагтсан хэмээн бодож, хагний эсрэг шампунь хэрэглэж эхэлдэг. Гэхдээ хаг бол толгой загатнах цорын ганц шалтгаан биш юм. Ялангуяа та эмзэг арьстай бол агаарын хэмийн өөрчлөлт, хооллолт гэх мэт өчүүхэн зүйлээс болж ч хуйх загатнаж болох юм. Бид энэхүү нийтлэлдээ та бүхэнд хуйх загатнах шалтгаануудыг дэлгэрэнгүй өгүүлэх болно.

Таны хуйх загатнаад байна уу? Тэгвэл ийм учиртай!
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Үс хуурайших

Дулааны улирал эхэлсэн энэ үед хүний биед ус ихээр дутагддаг бөгөөд энэ нь арьсанд гүн нөлөө үзүүлдэг байна. Тухайлбал, хуйхны арьсны хувьд ус дутагдаж эхлэхэд жирийн үеийнхээс илүү их тосыг ялагаруулж, үс тослогтохын зэрэгцээ загатнаж эхэлнэ. Хүмүүс үүнийг усны дутагдал гэж тэр үсээ л арчилан, савандаж угаасаар л байдаг. Хэрвээ таны үс зуны улиралд тослогтож, загатнаад байвал та өдөрт уух усны хэмжээгээ нэмэгдүүлэхэд л хангалттай.

Үс хуурайших

2 Мөөгөнцөр

Мөөгөнцөр нь хуйхан дээр ч байж болно. Харин мөөгөнцөртсөн тохиолдолд дур мэдэн эмчилж болохгүй учраас яаралтай эмчид хандах хэрэгтэй.

Мөөгөнцөр

3 Агаарын өөрчлөлт

Агаарын хэмийн огцом өөрчлөлт нь үс, хуйханд маш их нөлөө үзүүлдэг. Харин энэ үед та үсний халуун сэнс, индүү зэргийг хэрэглэхээ больсноор арьс тань нөхцөл байдалд илүү хурдан дасан зохицож, тослогтох, загатнах нь багасна.

Агаарын өөрчлөлт

4 Үсний бүтээгдэхүүн

Түүнчлэн хуйх загатнах нь үсний элдэв бүтээгдэхүүнээс ч болсон байж болох юм. Энэ үед та үс арчилгааны бүтээгдэхүүнээ өөрчлөөд үзсэн нь илүү дээр байх болно. Түүнчлэн харшлаас үүдэлтэй байж ч болзошгүй тул харшлын шинжилгээ өгөөд үзэхэд илүүдэхгүй биз ээ.

Үсний бүтээгдэхүүн

5 Шимэгч хорхой

Олон нийтийн газраар, эсвэл уул хадаар явахад шимэгч хорхой, хачиг дамжиж, хуйханд тань байрлавал тэсгэлгүй ихээр загатнуулдаг байна. Энэ үед та хуйхаа шалгаж үзэн, шимэгч хорхой харагдвал яаралтай эмчид хандаарай.

Шимэгч хорхой

6 Арьсны өвчин

Элдэв янзын арьсны өвчин, үрэвслийн үед биеийн бусад хэсгийн арьсаас гадна хуйхны арьс ч бас загатнах нь бий. Хэрвээ та өөрийн толгой загатнаж буй шалтгаанаа харшил хэмээн мэдсэн бол тоохгүй орхиж болохгүй. Үүнээс болж үс ихээр унаж, халзарч ч болно.

Арьсны өвчин

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()