Аялалын компаниуд биднээс юу нуудаг вэ?

Хүн бүр л дэлхий ертөнцөөр аялж, шинэ хүмүүстэй танилцан, адал явдалтай учрах тухай боддог. Харин мөрөөдлөө биелүүлсэн зарим нэг хүмүүсийн хувьд таагүй сэтгэгдэлтэй үлдэх нь бий. Учир нь аялал зугаалгаар явах үед заавал мэдэж байх ёстой зүйлсийг мэдээгүйгээс болоод л тэр шүү дээ. Бид та бүхэнд энэхүү нийтлэлээрээ аялалаар явах гэж буй хүн бүрт хэрэгтэй мэдээллийг хүргэх болно.

Аялалын компаниуд биднээс юу нуудаг вэ?
Зардлаа хэмнэ, хэрэглээгээ бүрдүүл!
Хаах
Сурталчилгаа

1 Зочид буудлуудын тухай үйлчлүүлэгчдийн сэтгэгдлийг зочид буудлын ажилчид өөрсдөө бичдэг

Зочид буудлууд илүү олон үйлчлүүлэгч татахын тулд, өөрийн веб хуудсандаа болон олон нийтийн сүлжээгээр “үйлчлүүлэгчдийнхээ нэрийн өмнөөс” магтаал, талархлын зурвасууд үлдээж, сэтгэл ханамжийн судалгаагаа тултал нь сайн бөглөдөг.

  • Тухайн зочид буудлын тухай та үнэнийг мэдэхийг хүсч байвал, тэнд очиж байсан найз, эсвэл танилаасаа асуусан нь дээр болов уу.

Зочид буудлуудын тухай үйлчлүүлэгчдийн сэтгэгдлийг зочид буудлын ажилчид өөрсдөө бичдэг

2 Аялалын компаниудын ажилчид зөвхөн өөртөө ашигтай зүйлсийг л санал болгоно

Эцсийн эцэст аяллын компани бол бизнесийн л байгууллага шүү дээ. Тэд ашиг олохын тулд юу ч хийхээс буцахгүй. Ялангуяа жуулчин илгээвэл, илүү их мөнгө төлье гэсэн газрууд руу үйлчлүүлэгчдээ заавал явуулахыг хичээж байдаг. Тухайлбал, борооны улирлыг нь үл харгалзан Тайланд руу жуулчин явуулах гэх мэт...

  • Та зөвхөн өөрийнхөө болон хамт аялах гэж буй хүмүүсийнхээ чин сэтгэлээсээ очихыг хүссэн газрыг л зориорой. Мөн аяллын компаний зүгээс таныг аялах чиглэлээ өөрчлөх санал тавьбал сайтар бодож үзээрэй.

Аялалын компаниудын ажилчид зөвхөн өөртөө ашигтай зүйлсийг л санал болгоно

3 Буудлын үнэ нь нэр, байршлаас шалтгаална

Хотын төвд, эсвэл нисэх буудалтай ойролцоо байрладаг зочид буудлууд ихэвчлэн үнэтэй байдаг.

  • Аяллын үеэр мөнгөө хэмнэхийг хүсч байвал, хотын төвөөс аль болох зайдуу газар буудал захиалаарай.

Буудлын үнэ нь нэр, байршлаас шалтгаална

4 Алдар нэрийн төлөө илүү мөнгө төлөх

Нэр хүндтэй зочид буудлууд сайн, муу байхаасаа үл хамааран үнэтэй байдаг. Гэвч яг үнэндээ үйлчилгээ, тав тух зэрэг нь арай гайгүй үнэтэй зочид буудалтай адилхан байх болно.

  • Заавал алдартай, хүмүүсийн их очдог зочид буудлуудад байрлах гэсний хэрэггүй.

Алдар нэрийн төлөө илүү мөнгө төлөх

5 Зочид буудлын удирдлагууд болон үйлчлэгчидтэй бүдүүлэг харьцах хэрэггүй

Та аялалын үеэр хичнээн ядарч, бухимдаж байсан ч гэсэн зочид буудлын ажилчидтай найрсаг харилцахыг хичээгээрэй. Ялангуяа үйлчлэгч нарын дургүйг хүргэснээсээ болж дутуу цэвэрлэсэн ариун цэврийн өрөө, хиртэй ор дэрний даавуутай учрах вий.

  • Зочид буудлын хүлээн авах дээр очих, өрөө захиалах үедээ маш эелдэг байвал, дажгүй өрөөнд орох магадлал өндөр. Мөн үйлчлэгч нарт найрсаг хандах хэрэгтэй.

Зочид буудлын удирдлагууд болон үйлчлэгчидтэй бүдүүлэг харьцах хэрэггүй

6 Дуран

Ихэнх зочид буудлын өрөөний хаалганы дурангууд аль аль талаасаа харах зориулалттай байдаг.

  • Зочид буудлын өрөөнд орох үедээ хаалганы дуранг нь нягталж үзээд гаднаасаа харагддаг байвал жижигхэн цаасаар бөглөчихөөрэй.

Дуран

7 Мини-баран дахь хугацаа нь дууссан бүтээгдэхүүн

Зочид буудлын үйлчлэгчид хугацаа нь дууссан бүтээгдэхүүн байгаа эсэхийг шалгаж байх ёстой ч, их ажлын хажуугаар амжихгүй, анзаарахгүй үлдээх нь бий.

  • Тиймээс та мини-барнаас хүнс авч хэрэглэх гэж байгаа бол хугацаа нь дуусах өдрийг дахин нягтлаарай.

Мини-баран дахь хугацаа нь дууссан бүтээгдэхүүн

8 Хөтөч болон дэлгүүрийн үүргийг нэг дор гүйцэтгэнэ

Хөтөч нарын хувьд мөнгө сайн олох хамгийн гол үе нь жуулчид хоолонд орох болон дэлгүүр хэсэх үе байдаг. Тэд жуулчин дагуулж ирсний шагнал мөнгө авахын тулд ихэвчлэн үнэтэй хоолны газар, дэлгүүрээр ордог.

  • Аялалд гарахынхаа өмнө тухайн орон нутгаа сайн судалж, хаана хоол идэх, дэлгүүр хэсэхээ төлөвлөөрэй.

Хөтөч болон дэлгүүрийн үүргийг нэг дор гүйцэтгэнэ

9 Гарын мөнгө өгөх

Хоолны газар хүн ихтэй байгаа үед, эсвэл олон хүн  цугласан хүлээн авалтын үед зөөгчид хүн бүртэй тулж харьцаж, юу хүсч байгааг нь асууж, мэдэх хэцүү байдаг.

  • Хэрвээ та хүлээн авалтын үеэр зөөгчийг өөртөө илүү сайн үйлчлээсэй хэмээн хүсч байвал, эхлээд гарын мөнгө өгөхөд буруутахгүй.

Гарын мөнгө өгөх

10 Гарын үсэг зурах

Зочид буудлын ажилчид, таны авч буй үйлчилгээ бүрийн дараа гарын үсэг зуруулдаг. Харин та юун дээр гарын үсэг зурж байгаагаа сайтар нягталж, нэг төлсөн төлбөрөө дахин төлөхгүйг хичээгээрэй.

Гарын үсэг зурах

11 Зочид буудлын угаалгын газраар үйлчлүүлэхээс зайлсхий

Үнэтэй хувцсаа зочид буудлын угаалгад өгөх хэрэгггүй. Тэдэнд таны хувцаснаас гадна маш олон угаах хувцас байгаа тул будаг оруулах, индүүдэж байхдаа түлэх гэх мэт алдаа гаргаж болзошгүй.

Зочид буудлын угаалгын газраар үйлчлүүлэхээс зайлсхий

12 Зочид буудлын хөнгөлөлтийн карт

Зочид буудлаас өгч буй хөнгөлөлтийн карт бол таныг үнэтэй ресторан, дэлгүүрүүдээр оруулах өгөөш юм. Ихэндээ хөнгөлөлтийн карт нь тийм ч их хөнгөлөлтийг эдлүүлдэггүй.

Зочид буудлын хөнгөлөлтийн карт

13 Купон

Купон зарж байгаа газрууд ихэвчлэн хугацаа нь дуусах дөхсөн, эсвэл ганц хоёр тохиолдолд л, хүчинтэй купоныг борлуулдаг. Тиймээс та купон авах гэж байгаа бол хүчинтэй хугацаа, хэрэглэж болох тохиолдлуудыг нь сайтар нягтлаарай.

Купон

14 Зочид буудал дахь хулгай

Зочид буудлууд дотроо камертай, үйлчлүүлэгчдийн өрөөний түлхүүрийг чандлан хадгалдаг ч, хулгайн хэрэг гарах тохиолдол цөөнгүй байдаг. Тиймээс та гадуур гарахдаа буудлынхаа өрөөнд үнэ цэнэтэй зүйлсээ үлдээхээс зайлсхийгээрэй.

Зочид буудал дахь хулгай

Та аяллаар явахаасаа өмнө эдгээр зөвлөгөөнүүдийг бодолцож үзэн, өөрийнхөө гайхалтай аяллыг бусниулахаас сэргийлээрэй!

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()