Хөлөөрөө биеийнхээ ямар эрхтэн өвчилсөн эсэхийг мэдэж аваарай!

Урт өдрийн дараа гэртээ ирээд амрахад хөл тань хавдаж, өвдөлт мэдрэгддэг үү? Та үүнийг жирийн нэг асуудал хэмээн зүгээр орхиж болохгүй. Учир нь хүний хөлөнд маш олон төрлийн мэдрэлийн судлууд байдаг тул хөл өвдөх нь маш ноцтой шалтгаантай ч байж болох юм. Та энэхүү нийтлэлээс хөлөндөө илэрч байгаа шинж тэмдгээр, биед тань ямар асуудлууд үүссэн байж болзошгүйг мэдэж аваарай.

Хөлөөрөө биеийнхээ ямар эрхтэн өвчилсөн эсэхийг мэдэж аваарай!
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Бөөрний асуудал

Хэрвээ бөөрний ажиллагаа муудвал, биеэс илүүдэл шингэнийг гадагшлуулахад хүндрэл учрах болно. Бөөрний үйл ажиллагаа муудсаны хамгийн түгээмэл шинж тэмудэг бол "нүд хавдах" юм.

Бөөрний асуудал

2 Венийн судасны өргөсөл

Венийн судсан дахь цусны урсгал чөлөөтэй урсахад саад учирч, судасны аль нэг хэсэг тогтонги байдалд орохыг венийн судасны өргөсөл гэнэ. Венийн буюу хураагуур судас нь биеэр тархсан цусыг буцааж дээш гаргах буюу зүрхэнд аваачих үүрэгтэй байдаг бол судсанд тогтонги байдал үүссэнээр цусны эргэлт удааширч, хөл хавагнах, чинэрэх, өвдөх, загатнах, шөрмөс татах шинж тэмдэг илэрдэг.

Венийн судасны өргөсөл

3 Зүрхний дутагдал

Зүрхний төрөл бүрийн гажиг, хэм алдагдал, цусны даралт ихсэх гэх мэт өвчлөлүүдийн үед зүрхний архаг дутагдал үүсдэг бөгөөд хөл хавагнах шинж тэмдгээр илэрч болно.

Зүрхний дутагдал

4 Венийн бөглөрөл / Тромбоз

Тромбозийн хамгийн нийтлэг тохиолддог эмгэг бол "хөлийн судасны бүдүүрэл" бөгөөд энэ үед голдуу нэг хөлийн судас бүдүүрч, нүдэнд ил харагдан, овойж ирдэг. Энэ үед бүлэн үүсэн нэг хөл хавдаж, хавагнах бөгөөд ховор тохиолдолд л хоёр хөл хоёулаа хавагнадаг.

Венийн бөглөрөл / Тромбоз

5 Элэгний асуудал

Элэгний өвчлөлийн эхний үед хөл хавагнах шинж тэмдэг илэрдэг. Элэгний хэвийн үйл ажиллагаа алдагдсан үед хөл, гар хавагнаж, судаснууд нь арьсан дээр улайж харагддаг.

Элэгний асуудал

6 Бамбай булчирхайн үрэвсэл

Бамбай булчирхайн дааврын тэнцвэр алдагдсан үед нүүр, гар, хөл хавагнах шинж тэмдэг илэрнэ.

Бамбай булчирхайн үрэвсэл

7 Артерийн судасны хатуурал

Артерийн буюу тараагуур судасны хатуурлын үед хөлөнд их цус хуримтлагдсанаас хөл цайж, цонхийн, өвддөг байна. Өвчний эхэн үед ноцтой өвдөлт мэдрэгддэггүй тул хүмүүс эмнэлэгт үзүүлдэггүй байна. Харин артерийн судасны хатуурал нь яваандаа ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй тул та үүнийг тоохгүй орхиж хэрхэвч болохгүй.

Артерийн судасны хатуурал

8 Чихрийн шижин

Чихрийн шижин өвчний үед цусан дахь сахарын агууламж нэмэгдсэнээр бие сульдах, ядрах, шээмхэй, цангамхай болох, улмаар хүндэрсэн тохиолдолд хөл, гар хавагнаж аажмаар мэдээгүй болох аюултай байдаг ажээ.

Чихрийн шижин

9 Жирэмслэлт

Жирэмслэлт бол өвчин биш ээ, харин хөл хавагнах нэгэн нийтлэг шалтгаануудын нэг мөнөөс мөн. Жирэмсний хаван нь жирэмсний хожуу үед тохиолддог. Учир нь жирэмсэн эхийн умай томрох тусам доод хөндийн вен болон ташааны вен лүү даралт үүсгэсний улмаас хөлийн венийн судасны урсгал удааширч хөл хавагнаж эхэлдэг.

Жирэмслэлт

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()