Энэ сард хамгийн азтай байх 6 орд

2017 оны 8 сард Нар болон Буд гараг маш тааламжтай байрлалд орох бөгөөд зурхайчдын үзсэнээр, энэ сар зарим ордуудын хувьд санхүүгийн амжилт, аз жаргал, хөгжил цэцэглэлтээр дүүрэн байх ажээ. Гарагууд ийм байрлалд орсноор дараах 6 ордод онцгой сайн нөлөө үзүүлэх болно! Тиймээс уншигч та өөрийнхөө төрсөн орд байгаа эсэхийг шалгаж үзээрэй.

Энэ сард хамгийн азтай байх 6 орд
Хаах
Сурталчилгаа

1 Хонь

Хонины ордыхны энэ сард хийсэн ажил бүтээл нь амжилтаар дүүрэн байх болно. Зурхайчид энэ ордны хүмүүсийг 8 сард аялж зугаалан, амрахад тохиромжтой гэж үзэж байна. Түүнчлэн сарын эхний хагаст заавал хийх ёстой чухал ажлуудаа амжуулаарай. Хонины ордныхны хувьд 8-р сар маш романтик үргэлжлэх ажээ.
Хонины ордныхны хувьд 8-р сарын хамгийн сайн өдрүүд нь: 11, 20, 21, 26, 27, 31 юм.

Хонь

2 Мэлхий

Мэлхийн ордыхон энэ сард маш азтай байх болно. Нар, сар болон сугар гараг тэднийг ивээн тэтгэх юм. Энэ сард өөрийгөө хөгжүүлэх болон мөнгөө ямар нэгэн хэрэгтэй зүйлд зарцуулахад онцгой анхаарах хэрэгтэй. Түүнчлэн мөнгөө өсгөх аливаа шинэ алхамыг эхлэхэд 8 сар маш тохиромжтой байх болно.
Сарын сайн өдрүүд нь: 9, 10, 12, 14, 15, 17, 18, 19, 24.

Мэлхий

3 Арслан

Арслангийн ордынхон 8-р сард урам зоригоор дүүрэн байх болно. Өмнө нь шийдэж чадаагүй байсан асуудлууд шийдэгдэх бөгөөд хүмүүст итгэл хүлээлгэхдээ эргэлзэх хэрэггүй. Түүнчлэн аялал зугаалгаар явж, амран, биеэ тэнхрүүлэхэд анхаарууштай. Азгүйтэл хэмээх зүйл энэ сард арслангийн ордынхныг бараг л дайрахгүй.
Сарын сайн өдрүүд нь: 1, 4, 5, 6, 20, 24, 26, 27, 28.

Арслан

4 Нум

Энэ сард маш их аз тохионо. Найз нөхөд болон хамт ажиллагсадтайгаа харьцаагаа сайжруулахад ээлтэй байх бөгөөд таны санаачилсан ямар ч ажлууд амжилтаар дүүрэн байх болно. Бизнесээ өргөжүүлэх, бүтээлч ажил эхлүүлэх, шинэ харилцаа тогтоох боломж өндөр байна.
Сарын сайн өдрүүд нь: 4, 5, 6, 10, 11, 16, 20, 31.

Нум

5 Матар

Ажил төрөл, хувийн харилцаанд гайхалтай амжилт, ахиц дэвшил гарах болно. Энэ сард аль болох тайван байж хүч чадлаа цэнэглэхийг хичээгээрэй. Түүнчлэн өөрийнхөө хүч чадлыг мэдэрч, хүлээн зөвшөөрснөөр ирээдүйн амжилт, нэр хүндэд бэлэн болох болно.
Сарын сайн өдрүүд нь: 1, 4, 5, 6, 10, 20, 21, 26, 27, 28, 30.

Матар

6 Хумх

Томоохон аз тохионо. Дур булаам байдал, уян зөөлөн сэтгэл хөдлөлүүд мэдэгдэхүйц нэмэгдэх болно. Энэ сард ажил болон бусад эх үүсвэрээс их хэмжээний мөнгө орж ирэх магадлалтай.
Сарын сайн өдрүүд нь: 10, 18, 21, 23, 28, 31.

Хумх

Бусад ордуудын хувьд гутрах хэрэггүй. Зуны сүүлийн сард сайтар амарч, сэтгэл санаагаа өөдрөг байлган, мартагдашгүй дурсамжийг бүтээгээрэй!

 

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()