Хэвлийн харвин яагаад эрүүл мэндэд тустай байдаг вэ?

Хэвлий хэсэгтээ ямар ч өөхгүй, хавтгай гэдэстэй байхыг хүсдэг охид олон. Ийм гэдэстэй бүсгүйчүүд задгай хувцас өмсөхөд сайхан харагддаг. Гэхдээ эрдэмтдийн хэлснээр, ямар ч өөхгүй хавтгай гэдэс нь, жингийн илүүдэлтэй адил биед аюултай бөгөөд харин бага зэрэг өөхлөлттэй гэдэстэй байх нь эрүүл мэндэд тустай гэнэ. 

Хэвлийн харвин яагаад эрүүл мэндэд тустай байдаг вэ?
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 Хэвлий хэсгийн өөх

Хэвлий хэсгийн өөхийг, дотоод болон гадаад хэмээн 2 ангилдаг. Дотоод өөх гэдэг нь арьс болон булчингийн цаана байгаа элэг, нарийн бүдүүн гэдэс болон бусад эрхтний гадуур бүрхэж байгаа өөхийг хэлнэ. Харин гадна өөх гэдэг нь гэдэс булчин болон арьсны завсарт байгаа өөхийг хэлдэг. Энэ өөх нь ашигтай өөхөнд тооцогддог. Хүн гаднаасаа адил хэмжээтэй харагдсан ч, энэ өөхлөлтөөс хамаарч эрүүл мэндийн хувьд тэнгэр газар шиг ялгаатай байдаг. 

Хэвлий хэсгийн өөх

2 Дотор өөх ямар сөрөг нөлөөтэй вэ?

Дасгал хөдөлгөөнөөр хичээллэдэггүй, амттан их иддэг, буруу хооллодог хүмүүс дотор өөхтэй болсон байдаг. Энэ үед чихрийн шижин, дотоод шүүрлийн булчирхай маш ихээр өвчилдөг. Мөн сарын тэмдэг тогтворгүй ирэх, өвдөлттэй байх зэрэг сөрөг нөлөө ажиглагддаг. Харин гадаад өөхтэй бүсгүйчүүдийн гормоны тэнцвэр хэвийн байж, жирэмсэн болох зэрэгт ямар нэг асуудал үүсдэггүй байна. Тиймээс гэдсэндээ бага зэрэг өөхтэй бүсгүйчүүд огтхон ч бие галбираасаа санаа зовох хэрэггүй гэж мэргэжилтнүүд зөвлөжээ. 

Дотор өөх ямар сөрөг нөлөөтэй вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()