Дэлхийг хавтгай гэдгийг нотлох 15 баримт

Өнөө үед шашин шүтлэгээс гадна шинжлэх ухаан хэмээх зүйл  бидний үзэл хадлага, үйл хөдлөлд чухал нөлөө үзүүлэх болсон. Харин шинжлэх ухаан, шашин хоёрын ялгааг та юу гэж бодож байна вэ? Энэ нь маш энгийн, Шинжлэх ухаан бол тодорхой баримт, нотолгоон дээр суурилж, хүний итгэлийг олдог зүйл шүү дээ. Дэлхийн ихэнх хүмүүс өөрийн амьдарч буй гарагийг бөөрөнхий хэмээн итгэдэг байхад зарим нэг хүмүүс “эсэргүү онол”-оор дэлхийг хавтгай хэмээх ойлголтыг баталсаар л байна.

Дэлхийг хавтгай гэдгийг нотлох 15 баримт
ХАЛУУХАН ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Газрын зураг

Дэлхийг хавтгай хэмээх онолыг нотлох хамгийн эхний баримт бол "Глисоны газрын зураг" юм. Энэхүү газрын зураг нь хэмжээсээрээ жирийн газрын зурагнаас нэг их зөрдөггүй бөгөөд хойд туйлын хэмжээ арай том байгааг эс тооцвол бараг л үнэн ажээ.

Газрын зураг

2 Тэнгэр огторгуй

Хавтгай дэлхийн онолоор тэнгэр огторгуй хэмээх ойлголт нь Библитэй адилхан ажээ. Өөрөөр хэлбэл тэнгэр нь ус, огторгуй хоёрыг тусгаарлаж байдаг том дээвэртэй төстэй зүйл аж. Хавтгай дэлхийн онолчид ерөнхийдөө Библийг барьж, түүнийг нотлох замаар онолоо бий болгосон байна.

Тэнгэр огторгуй

3 Мөсөн хана

Бас нэгэн нотолгоо бол өмнөд туйл дахь аварга том мөсөн хананууд юм. Хавтгай дэлхийн онолчид аварга том мөсөн ханануудын цаана өөр ертөнц оршин байдаг гэж итгэдэг. Нөгөөтэйгүүр дэлхий хавтгай учраас хил хязгаар, төгсгөл нь мөсөн хананууд юм хэмээн баталдаг байна.

Мөсөн хана

4 Антарктикийн гэрээ

Антарктикийн олон улсын гэрээг 1959 оны 12 сарын 1-нд дэлхийн 12 улс соёрхон баталсан бөгөөд одоогийн байдлаар 53 улс нэгдсэн байна. Уг гэрээгээр Антарктикийн бүсийг судалгаа шинжилгээ хийхийг хүссэн бүхэнд нээлттэй болгосон төдийгүй Антарктикийг хэн ч эзэмшихгүй байх тухай тохиролцжээ. Харин хавтгай дэлхийн онолд итгэгчдийн хувьд энэ гэрээг эдгээрээс гадна өөр зорилготойгоор байгуулсан байна. Энэ нь дэлхийн засгийн газрууд дэлхий ертөнцийг хавтгай бөгөөд хязгаартаа мөсөн ханаар хийгдсэн хаалттай гэдгийг нуух гэсэн оролдлого аж.

Антарктикийн гэрээ

5 Сансрын нисгэгч

Хавтгай дэлхийн онолчдын хамгийн ихээр үгүйсгэдэг зүйл бол НАСА юм. Тэд НАСА-ийн хийж байгаа бүх мэдээлэллүүдийг худал гэж үздэг. Мөн сансрын нисгэгчдийн авахуулсан зураг, бичлэгийг бүгдийг нь усан доор хийсэн хэмээн итгэдэг аж.

Сансрын нисгэгч

6 Аварга модны хожуул

Тэд уулнуудыг жинхэнэ уул биш гэж үздэг байна. Уул хэрхэн бүтдэгийг тайлбарлахын тулд эхлээд дэлхийн цөмд байдаг халуун лаав болон тектоникийн хөдөлгөөний талаар тайлбарлах хэрэгтэй байх. Харин хавтгай дэлхийн онолчид уулыг аварга модны хожуул хэмээн итгэдэг аж. Тэгвэл тэдгээр аварга моднуудыг хэн тайрсан болж таарах вэ? Зарим нь эрт цагт амьдарч байсан аварга биетүүд, эсвэл бурхан, харь гарагийнхан гэх мэтээр тайлбарладаг.

Аварга модны хожуул

7 Тэнгэрийн хаяа

Хэн нэгэн зурагчны авсан зурган дээр үндэслэж тэнгэрийн хаяа болон газрыг параллель хэмээн нотолдог байна. Тэнгэрийн хаяаг тэгшхэн хэмээн үзэх нь дэлхийг хавтгай гэдгийг нотлох гол үндэс нь ажээ.

Тэнгэрийн хаяа

8 Татах хүчний хууль

Хүмүүс дэлхийг хавтгай гэдгийг нотлохын тулд зөв гэдгээр нь бус харин буруу гэдгийг нь нотолж чадахгүйд нь үндэслэдэг. Энэ нь яг л “It’s Always Sunny in Philadelphia” киноны хэсэгтэй адилхан юм. Уг кинон дээр Чарли ямар нэгэн юмыг шатаахад тэр нь дээш хөөрч, оддыг бий болгодог хэмээн ярихад Мак, “Энэ тийм ч үнэмшилтэй сонсогдохгүй байна, гэхдээ би чиний буруу гэдгийг нотолж чадахгүй учраас үгүйсгэхгүй” гэж хэлдэг байна.
Хэрвээ дэлхий хавтгай байсан бол бид газрын гадаргуу дээр яаж тогтоод байна вэ? Дэлхий тэнхлэгээ эргэдэг нь үнэн юм чинь бид сансар руу шидигдчихгүй гэж үү? Хэмээн та бодож байж магадгүй юм. Харин тэд үүний хариултыг татах хүч буюу “хар хүч”-ээр тайлбарладаг аж.

Татах хүчний хууль

9 Нарнаас алслагдах зай

Хавтгай дэлхийн онолчдын нотолдогоор нар, сар, однууд нь дэлхийгээс тийм ч хол оршдоггүй ажээ. Нар сар хоёр нь дэлхийгээс 914 метр, харин однууд нь тэдгээрээс 304 метрийн цаана оршдог аж. Үүгээр ч барахгүй тэд нарыг 52 км-ийн радиустай тул биднийг шатаачихдаггүй гэж үздэг байна.

Нарнаас алслагдах зай

10 Нар дэлхийг тойрч эргэдэг

Нар, сар, од нь дэлхийтэй ойрхон бөгөөд дэлхийг ертөнцийн төв хэмээн үздэг байна. Өөрөөр хэлбэл, тэд нар бус дэлхий төвтэй онолыг дэмждэг юм.

Нар дэлхийг тойрч эргэдэг

11 Саран дээр хэн ч газардаагүй

Зөвхөн хавтгай дэлхийн онолд итгэгчид төдийгүй маш олон хүмүүс саран дээр хүн газардаагүй гэдэгт итгэдэг. Үүний нотолгоо бол саран дээр газардсан хүнийг авсан зурагчин, зурган дээр харагдах салхины хөдөлгөөн, хөлийн мөр гэх мэтчилэн үргэлжилнэ.

Саран дээр хэн ч газардаагүй

12 Бусад гарагууд

Тэдний хамгийн анхааралтай судлах ёстой сэдэв бол яах аргагүй бусад гарагууд билээ. Тэдний зарим нь бусад гарагууд гэж байхгүй, энэ бол худал зүйл хэмээн боддог. Харин зарим нь бусад гарагууд гэж байдаг төдийгүй тэднийг ч бас хавтгай хэмээн итгэдэг. Гараг бүхэн өөрийн гэсэн нар, дээвэр буюу тэнгэр, бас одтой.

Бусад гарагууд

13 Хиймэл дагуулууд

Дэлхийг хавтгай гэдэгт итгэхийн тул хүн төрөлхтөн хэзээ ч сансарт гарч байгаагүй гэдэгт эхлээд итгэх хэрэгтэй. Тиймээс сансарт хэн ч гараагүй учраас хиймэл дагуул ч гэж байх ёсгүй юм. Харин ихэнх хүмүүсийн хувьд хиймэл дагуул нь бидний өдөр тутамд хэрэглэдэг зурагт, гар утас, радио, интернет ажиллах гол нөхцөл шүү дээ. Хавтгай дэлхийн онолчид өнөөг хүртэл эдгээрийг хэрхэн ажилладагийг хиймэл дагуулгүйгээр ажилладагийг нотлохыг оролдож байгаа.

Хиймэл дагуулууд

14 НАСА-ийн худал баримтууд

Тэд НАСА-ийн хүмүүст дэлгэж буй бүх зургийг эвлүүлсэн, хуурамч зураг гэж үздэг. Өөрөөр хэлбэл НАСА бол дэлхийн ард түмэнд дэлхийг бөөрөнхий хэмээн итгүүлэх гэсэн Засгийн газруудын оролдлого аж.

НАСА-ийн худал баримтууд

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()