Хэрвээ та 25 нас хүрсэн бол яг одооноос үүнийг хэрэгжүүлээрэй!

Нас ахихын хэрээр хүний бие арьсыг өнгөлөг, уян хатан байлгадаг "коллаген"-ийг бага ялгаруулж, арьс толигор байдлаа алдан унжиж суларахыг бид үрчлээс гэж нэрлэдэг. Эмэгтэй хүний нүд орчим 25 наснаас нь эхлэн бага багаар үрчлээтэж эхэлдэг бөгөөд тоохгүй өнгөрөөвөл, нас ахих тусам илүү гүн үрчлээ суух болно. Ингээд үрчлээтэй болохгүйн тулд арьсаа одооноос хэрхэн зөв арчлах тухай зөвлөгөөг танд хэлж өгье. 

Хэрвээ та 25 нас хүрсэн бол яг одооноос үүнийг хэрэгжүүлээрэй!
ДАТА ҮНЭГҮЙ БОЛЛОО!
Хаах
Сурталчилгаа

Үрчлээ үүсэхэд нөлөөлдөг гадны хүчин зүйлс:

Залуу хүмүүс ч гэсэн үрчлээтэй байж болдог. Энэ нь таны удамтай холбоотой эсвэл та нүүрээрээ хэт их хөдөлгөөн хийдгээс үүдэн өнгөц үрчлээ үүсэж болдог. Үүнийг ч мөн адил арчлахгүй бол нас ахихын хэрээр гүн үрчлээс үүсэх болно. Хөгшрөлтөөс гадна дараах үйлдлээс болж арьс үрчлээтдэг. Үүнд:

  • Нүүрний арьсаа идэвхитэй хөдөлгөдөг хүмүүс (нүдээрээ инээдэг бол нүд орчимд үүсдэг)
  • Нарны нөлөөлөл (Үргэлж гадаа наранд ажилладаг хүмүүс)
  • Эрүүл бус амьдралын хэв маяг (архи, тамхи хэрэглэх, нойр дутуу байх, буруу хооллолт)

Үрчлээ үүсэхэд нөлөөлдөг гадны хүчин зүйлс:

1 Арьс арчилгаа тогтмол хийх:

Өөрийн арьсны онцлогт нийцсэн гоо сайхны бүтээгдэхүүн сонгож, өдөр бүр нүүрний будаг болон бохирдлоо сайтар цэвэрлэж,  үүний дараа арьсаа чийгшүүлж байх нь чухал. Мөн нарнаас хамгаалах тосыг мартаж болохгүй. 7 хоногтоо 1 удаа маск тавьж хэвшээрэй. Ингэвэл таны арьс өнгөлөг, чийглэг байдлаа олон жил хадгалах болно. 

Арьс арчилгаа тогтмол хийх:

2 Массаж хийх:

Органик байгалийн гаралтай оливийн тос эсвэл усан үзмийн тосоор 7 хоногтоо 2-3 удаа массаж хийх хэрэгтэй. Ингэснээр арьсны цусны эргэлтийг сайжруулж арьс өнгөлөг, эрүүл, залуу байхад маш тустай. Ингэж масссажлахдаа нүүрний арьсаа аль болох дээш чигт илж, хамгийн нимгэн нүд болон амны эргэн тойрны хэсэгт бусад хэсгээс илүү массажлах хэрэгтэй. Учир нь энэ хэсгийн арьс хамгийн нимгэн, нүүрний идэвхитэй хөдөлгөөнтэй хэсэгт байрладаг учир хамгийн амархан үрчлээтдэг. 

Үүнийхээ дараа залуужуулах маск тавиарай. Маскаа бэлтгэхдээ 50-60 гр хатаасан сарнайн дэлбээн дээр 1 халбага цэвэр ус, 1 халбага оливийн тос хийгээд сайтар халаана. Гэхдээ буцалгаж болохгүй. Дараа нь бүлээн байхад нь нүүрэндээ тавьж 20-30 минут болоод бүлээн усаар бигнүүрдэж цэвэрлээрэй. 

Массаж хийх:

3 Наснаасаа өмнө хөгшрөхгүйн тулд ...

Сайн арьс арчилгаанаас гадна эрүүл амьдралын хэв маягыг мөрдөх хэрэгтэй. 30 нас өнгөрөхөд бидний арьс залуу үеийнх шигээ хорыг шингээж, өөрийгөө нөхөн сэргээж чадахаа больдог. Тиймээс архи, тамхинаас татгалзаж, эрүүл хооллон, нарны тос тогтмол хэрэглэх нь зүйтэй. Үүнээс гадна унтдаг дэрээ тохируулан, нүүрний хувирал бага хийх нь наснаасаа эрт хөгшрөхөөс сэргийлдэг. 

Наснаасаа өмнө хөгшрөхгүйн тулд ...

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()