Та ямар эхнэр вэ? /зурхай/

Эхнэр хүн гэдэг эр нөхрийнхөө ар талыг сайтар хариуцаж, хайр халамжаар дутаалгүй байхаас гадна үр хүүхдээ зөв зүйтэй хүмүүжүүлэх үүрэгтэй байдаг. Харин ямар ордны бүсгүйчүүд хүний сайн хань, хүүхдийн сайн ээж байж чаддаг бол? Ингээд та бүхэндээ сонирхолтой зурхайг хүргэж, өөрийгөө болон өрөөлийг сайн эхнэр байж чаддаг эсэхийг мэдэх боломжийг олгож байна. 

Та ямар эхнэр вэ? /зурхай/
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

1 Хонь

Xүчтэй зан чанартай, гуйвшгүй хүсэл мөрөөдөлтэй нэгэн. Романтик бөгөөд ямар ч нөхцөлд урьдчилан таамаглах боломжгүй бүсгүй юм. Тэд сониучирхаж эсвэл өөрчлөлтийг эрэхдээ шинэ хайр дурлалтай учирдаг. Гэрлэсэн үедээ үүнтэй адил шалтгаанаар нууц амрагтай болдог. Эмэгтэй Хонь феминист байж болно, эрэгтэй хүнийг үзэн ядагч байж болно, гэвч хэзээ ч хоёр нүүр гаргадаггүй. Түүнд хэтэрхий их ажил үүрэг бас хүсэл бий. Хонь бүсгүй Хонь залуутай гэрлэх нь түгээмэл үзэгдэл. Хонь бүсгүй Арслан, Нумтай гэрлэж болно. Тэдний харилцааны нэг дутагдалтай тал нь: хурдан ноцож хурдан унтардаг. Мэдээж хэрэв сүйт залуу түүний эхнийх биш бол энэ гэрлэлт амжилттай байх болно. Хонь бүсгүй Ихэр, Хумх, Жинлүүртэй гэрлэвэл хэл амаа амархан ололцоно. Эр нөхөр нь түүний найз, хамтрагч, хос нь байх болно. Хонь эмэгтэй хайрлах үедээ сайн ээж, үнэнч эхнэр байж чаддаг. Учир нь тэд нөхөр, гэр бүл, гэрлэлт гээд бүх зүйлээ үргэлж хамгийн сайнаар төсөөлдөг. Энэ эмэгтэй өөрийнхөө, нөхрийнхөө, хүүхдийнхээ, гэр бүлийнхээ төлөө бат зогсож чаддаг. Тэрээр гэрийн эзэгтэй, гэрийн гэрэл гэгээг хамгаалагч юм.

Хонь

2 Үхэр

Хартай, нөхөртэйгөө өөрийн өмч мэт харьцдаг. Араар тавилтыг уучилдаггүй, дүрэм журмыг ягштал биелүүлдэг нэгэн. Тэд маш зөрүүд. Эмэгтэй Үхрүүд амьдралын огцом эргэлтээс айдаг. Тэд итгэл найдвартай, бүх амьдралаа зориулах залууг л хайдаг. Тэд эрчүүдийн дан ганц амлалтууд, ирээдүйн сайн сайхны төлөөх үйлс бүрт хууртагдахгүй гэдгийг сана. Үхэр эмэгтэй гайхалтай найз, сайн гэрийн эзэгтэй, үнэнч эхнэр, хариуцлагатай ээж байж чаддаг.

Энэ авьяас төрөхөд нь л түүнд заяагдсан юм. Мөн тэрээр хэрхэн хуримтлуулж, хадгалах, хамгаалах, тайтгаруулах мөн нөхөртөө урам зориг өгөхийг мэддэг. Тэдэнд эршүүд, найдвартай, зоригтой эрчүүд таалагддаг. Тэрээр яг л гэр бүлийн амьдрал, хайр дурлалын төлөө төрсөн мэт хүмүүс юм. Эмэгтэй үхэр гэрт тав тухыг авчирна. Үхрийг Арслан, Хонь, Ихрүүдтэй гэрлээд хэрэггүй гэдгийг түрүүлээд хэлчихье. Учир нь гэр бүл салалтын статистик судалгаагаар харамсалтай нь дэндүү их салалт бүртгэгдсэн байдаг. Хумхтай гэрлэвэл хамгийн тохиромжтой. Өөр жишээ ч бий. Үхэр эмэгтэй өөртэйгөө адил ордны эрэгтэйтэй гайхалтай зохицдог.

Үхэр

3 Ихэр

Тэд эмэгтэй зүрхтэй ч эрэгтэй ухаантай. Эрэгтэй логикийг сайн ойлгодог. Тэдэнд бүхнийг үгээр ойлгуулж болно. Гэвч тэдний хоёрдмол зан чанар нь бие биетэйгээ сөргөлдөн үр дүнд нь тэднийг ихээр бухимдуулдаг. Эмэгтэй ихрүүд хүйсийн харилцаа болон гэрлэлтийн харилцаанд хөнгөн ханддаг. Ихэр эмэгтэй хамгийн тохиромжтой хүнээ олтлоо маш олон төрлийн эрчүүдтэй харилцаж үзэхэд бэлэн байдаг. Тэд хүмүүстэй хэл амаа амархан ололцдог, хөгжилтэй, амьдралын идэвхтэй, хурц ухаантай, адал явдалд дуртай. Тиймээс ихрийн ордныхон нөхөртөө эхнэр байхаас гадна нууц амраг, эзэгтэй, сайн найз, удирдагч нь байж чаддаг. Тэд өөрийн хүчээр хүссэн зорилгодоо хүрэхийг илүүд үздэг. Ихэр бүсгүйчүүд аз жаргалынхаа төлөө юутай ч тэмцэлдэхэд бэлэн байдаг. Тэд чихээрээ дурладаг. Шинэ содон зүйлээс хоцрохыг хүсдэггүй. Тэднийг ер бусын, хачирхалтай үйлдлүүд мөн анхаарал халамж татдаг. 

Эмэгтэй Ихэр адил ордны хүнтэйгээ амархан ойлголцдог. Тэд Хоньтой хурдан хос болцгоодог ба хамтдаа хөгжилтэй байх болно. Ихэр, Матар хоёрын харилцаа аяндаа хөгжиж бие биенийхээ сул талыг нээж чаддаг. Ийм хосуудын бизнесийн харилцаа амжилттай байдаг. Усны элементтэй холбоотой ордны залуутай гэрлээд хэрэггүй гэдгийг сануулмаар байна. Энэ нь ухааны логик болон логикгүй мэдрэмж хоёрын тэнцвэргүй байдлыг үүсгэж үл ойлголцол болон гомдлоор л дуусдаг юм.

Ихэр

4 Мэлхий

Нуухыг оролддог ч тэд нарийн мэдрэмжтэй мэдрэг хүмүүс. Гэрлэлтийн тухай сайн мэддэг бөгөөд гэр бүлийн амьдралын төлөө төрсөн гэж хэлж болно. Төрөл бүрийн нийгмийн дүрийг өөр дээрээ авч чадах ч хэзээ ч хувийн амьдрал болон гэр бүлийн сайн сайхныг золиослохгүй. Нөхрөө маш анхааралтай сонгодог. Эмэгтэй Мэлхий ихэвчлэн толгойгоороо боддог, баримт дээр тулгуурладаг, нарийн зүйл дээр анхаарал хандуулдаггүй эрчүүдэд нууцлаг санагддаг. Эмэгтэй мэлхий гэрлэлт, гэр бүл, эд хөрөнгө, орон байрны асуудал зэрэг амьдралд гарах бодит байдалд туршлагатай ханддаг. Мэлхий өөрийн эмэгтэй гариг болох Сарны нөлөөнд захирагддаг. Сар тэдний чухал зан чанарыг өгдөг. Тэд амар амгалан, эв нэгдэл, гэр бүлийн уламжлал, үнэт зүйлсийг дэмжигчид юм. Тэд хатуу ширүүн байдлыг – хайр халамжтай, оюун ухааныг – мэдрэмжтэй хослуулж чаддаг. Сайн, халамжтай ээж, итгэлтэй эхнэр юм. Тэдний хувьд гэр бүл, гэр орон ихэвчлэн эхний байранд зогсдог. Эмэгтэй Мэлхий амьдралаас болон хамтрагчаасаа юу хүсэж байгаагаа сайн мэддэг. Мэлхийн ордны бүсгүй найдаж болохоор, түүнийг хамгаалж чадахаар нэгнийг сонгодог. Тиймээс тэд хүчирхэг эрчүүдийг сонгох нь элбэг. Ихэр, Жинлүүр, Хумх тэдний сэтгэл хөдөлгөм амьдралыг ойлгож чаддаггүй. Харин Хонь, Арслан, Нум тэдний алхамыг тайлбарлаж чаддаггүй.

Мэлхий

5 Арслан

Эмэгтэй Арслан хайр, секс, гэрлэлтийн ялгааг маш сайн ойлгодог. Эрэгтэй хүнтэй харилцаа хурдан тогтоодог ба тэр даруйдаа залуудаа өндөр шаардлага тавьж эхэлдэг. Арслан бүсгүй эрэгтэйн цус, мэдрэлийг гэмтээн байж тулалдан эхний байранд ордог. Хүссэндээ хүрээд Эмэгтэй Арслан тайвширдаг. Тэдний дайчин чанарыг үл харгалзан бид түүнийг сайн сайхныхаа төлөө тасралтгүй тулалдаж чадахгүйг мэднэ. Эмэгтэй Арслан зугаа цэнгэл, эд баялаг, өндөр албан тушаал болон хүмүүсийг удирдах дуртай. Бусдын анхаарлын төвд эсвэл удирдах албан тушаалд байх нь их таалагддаг. Тэрээр прагматик, реалист, эрч хүчтэй, ихэрхүү зантай. Эмэгтэй Арслан өөрийгөө, гэр бүлээ, амьдралаа хамгаалж чадна. Хүүхэдтэй болох бодолтой бол Арслангууд хүүхэдтэй хэрхэн харилцаж байгаа нь баталгаа болж өгдөг. Дотоод эрч хүч, хүсэл тэмүүллээ Арслан зөвхөн гэр бүлдээ зарцуулж чаддаггүй учир гэртээ байхаас илүү ажил төрөл, спорт гээд гэрээс гадуур хаана ч идэвхтэй байдаг.
Тэрээр ихэвчлэн нөхрөө атгадаг ба гэр бүлийн бүх ажлаа гартаа авдаг. Дүрмийн дагуу бол ингэж л аз жаргалгүй гэр бүл үүсдэг юм шүү дээ. Эмэгтэй Арслан нэг бол хүчтэй, эрх мэдэлтэй, эд баялагтай залууг сонгодог нөгөө бол удирдахад амархан нэгнийг сонгодог. Тэд зүрх сэтгэлийн дуудлага эсвэл олон аашнаасаа болж гэр бүл зохиодоггүй. Тэд хувийн ашиг сонирхол, тав тухаас гадна харилцаа холбоо амархан тогтоодог. Өөрийгөө хүндлэх чанар нь түүнийг ямар ч нөхцөл байдлаас гарахад тусалдаг. Хэрэв ийм эмэгтэй агуу дотоод үзэл санаатай бол ямар ч нийгмийг чимж чадна.

Арслан

6 Охин

Шулуун зантай. Энэхүү үлгэр дуурайлал болсон эзэгтэй хөдөлмөрч, хямгач, хичээнгүй нэгэн бөгөөд бусдад үргэлж туслахад бэлэн байдаг. Бодит байдал тэдэнд дэмий зүйл хийж цаг үрэх хэрэггүй гэдгийг ойлгуулдаг. Эмэгтэй Охин алдар нэр карьер хөөхөөр хошуурдаггүй бөгөөд гэр бүл болон аз жаргалын төлөө нийгмийн харилцаагаа тасалж чадна. Тэд хүүхэдтэй болохыг тэгж их хүсдэггүй ч хүүхэдтэй болвол хамаг бүхнээ зориулдаг.
Эмэгтэй Охин нэг бол хэтэрхий нямбай нэг бол хэтэрхий замбараагүй байдаг. Тэд ихэвчлэн гэр орноо гайхалтай цэгцтэй байлгадаг ба гэр доторх дүрэм журмын дагуу амьдардаг хүмүүс юм. Эмэгтэй Охин даруу төлөв зантай, заримдаа шийдэмгий бус байдаг. Хайр дурлалаа нарийн төлөвлөдөг ч ажил хэргээ урсгалаар нь явуулдаг. Тэд сэтгэл санааны нарийн зохион байгуулалттай учир болгоомжгүй үгээр амархан гомдоож болно.
Охин зүрхэндээ итгэдэг шиг ухаандаа итгэдэг. Тиймээс бусдыг өөрөөсөө илүү ойлгож чаддаг. Улмаар түүний хүсэл болон бодит байдлын дунд зөрчил үүсдэг ба сэтгэл зүйн асуудлаасаа салахын тулд тэрээр үргэлж завгүй байж, бусдыг халамжилж, хариуцлага үүрч байдаг. Эмэгтэй Охин даруухан, ичимхий, гэвч үүнийгээ ихэвчлэн мартчихдаг. Охин өөрийн шаардлага болон төсөөлөлд нийцсэн хүнийг л нөхрөө болгодог. Тийм учраас л эрчүүдэд сэтгэл дундуур байдаг.

Охин

7 Жинлүүр

Түргэн, эелдэг, ширүүн, хатуужилтай, дайчин чанартай. Тэд ихэвчлэн үзэсгэлэнтэй, гоолиг биетэй, сэтгэл татам хүмүүс байдаг. Тэдэнд их зан болон бага сэтгэл хөдлөл толгой дараалан заяагдсан байдаг. Тэд өөрийгөө өндрөөр үнэлдэг ба хялбар амьдралаар амьдрахыг илүүд үздэг. Тэд тав тухтай ярилцаж суух дуртай. Жинлүүр биеийн болон сэтгэлийн ачааллыг даах чадваргүй. Ирээдүйн нөхөр нь үүнийг мэдэж байх хэрэгтэй ба хайрт бүсгүйгээ гэнэтийн өөрчлөлт, бэрхшээлээс хамгаалж байгаарай.
Тэрээр үнэхээр гоо үзэсгэлэнтэй боловч танд хүйтэн хөндий нэгэн шиг санагдаж магадгүй. Энэ нь түүнийг цасан хатантай адил харагдуулдаг. Тэдний гоо үзэсгэлэн хүн бүрт таалагддаг. Түүний эргэн тойронд үргэлж эрчүүд эргэлдэж байдаг. Тэрээр нөхөрлөл, тав тухыг хайр дурлалтай андуурдаг. Тэд багаасаа л амьдралд эрт хөл тавьдаг. Нөхрөө өөрөө сонгодог ба нэг бус удаа гэрлэдэг аж.

Жинлүүр

8 Хилэнц

Мэдрэмжтэй, нууцлаг, даруухан, уян хатан, энхрий бүсгүйтэй учирлаа гэж бүү хуурт. Медаль бүр хоёр талтай байдаг. Таны сайхан хүүхэлдэй өөрийгөө хамгаалж чаддаг нэгэн. Тэд хүчтэй зан чанартай, зөөлөн сэтгэлтэй, тодорхой зорилготой. Өөрийг нь гомдоохыг зөвшөөрөхгүй. Тэрээр хувийн амьдралдаа сэтгэл хөдлөл ихтэй, романтик ч гэлээ энэ түүний ажил мэргэжилд огтхон ч саад болдоггүй.
Эмэгтэй Хилэнц эмэгтэйлэг зан чанарынхаа хажуугаар тэвчээртэй чадвараа харуулж чадна. Тэрээр өөрийн эрч хүчээ гэрийн ажилд зарцуулах дуртай. Ийм төрлийн эмэгтэйчүүд тусгай зөн совин, мэдрэх чадвартай байдаг. Хилэнц өөрийн сонголтоо зөнгөөрөө мэддэг. Тэрээр ирээдүйд хостойгоо ямар байхыг урьдчилж харсны дүнд залуугаа сонгодог. Тэд эрэгтэй хүнийг буруу таньдаггүй. Хилэнцүүд галзуурмаар хартай хүмүүс. Эмэгтэй Хилэнц эмэгтэй зан чанараараа өөрийн залуудаа амжилттай нөлөөлж чаддаг. Нэг нууцыг задруулахад тэр бол шулам. Хилэнц чөтгөртэй найзалж, баяраар шүүр унадаг. Тэд залуусыг өөртөө соронз мэт татдаг эсвэл эсрэгээрээ өөрөөсөө шууд л түлхэж чаддаг. Тэд яг л цус сорогч шиг. Гэхдээ төрөлхийн л цус сорогч учир түүнд буруу огт байхгүй. Үхлийн аюултай гоо үзэсгэлэн түүнд заяасан! Тэрээр хордуулаад тэгээд иддэг. Тэр яг л дурлалын шөнийг өнгөрүүлсний дараа нууц амрагаа иддэг аалз шиг. Хилэнцүүд Үхэр болон Матруудтай сайн зохицдог. Ийм хосууд гэр бүлээс гадна бяцхан бүтээлч баг болж чадна. Үхрийн ордны нөхөр түүний гол дүрийн баатар байж чадахгүй.

Хилэнц

9 Нум

Эмэгтэй Нум багадаа хүүхэлдэйгээр тоглохын оронд хөвгүүдтэй гүйлдэж, модонд авирч, хашаа давж, өвдгөө шалбалж, гэрлэх хүртлээ эршүүд байхыг илүүд үздэг. Тэд бусдаас түрүүлж үнсэлт, уруулын будагны амт, тамхины үнэрийг олж мэддэг. Эцэг эхийнхээ санааг зовоох гэж биш харин хамт олон эсвэл сониуч зангаасаа болдог.
Эмэгтэй Нум зугаа цэнгэл, баяр найр, зугаалга, бүжиг, хөдөлгөөнтэй спорт, хамт олонтой байх дуртай. Тэрээр эрэгтэй болж төрөөгүйдээ харамсдагаа нуудаггүй. Тэр бол морьт бүсгүй: морин дээр давхиж нум сумаараа харвадаг. 
Нумын ордны эмэгтэйн нөхөр болох аз завшаан түр бүр олдоод байхгүй шүү. Тэрээр нөхрөө өөрөө сонгохыг илүүд үздэг ба нөхрөө удирдах гээд байх хандлагатай байдаг. Нум эрт нөхөрт гарч, хурдан төрж гэр бүлийн амьдралыг ухаарч ойлгодог ч алдаандаа суралцахдаа муу. Тэрээр маш хялбархан, албадлагагүй гэрлэдэг. Жишээ нь, нөхөртэйгөө наран шарлагын газар эсвэл үдэшлэг дээр танилцаад л гэр бүлийн амьдралыг нэн даруй эхлүүлдэг. Секст тэрээр спорт, бодибиллдинг, аялал шиг ханддаг. Эмэгтэй нум хариуцлага хүлээхдээ маруухан. Түүний эцэг эх нь ихэвчлэн салсан байдаг. Түүний хувийн амьдрал гэнэтийн зүйлсээр дүүрэн байдаг. Баатарлаг эхийн дүрд ороход тэд бэлэн биш. Гэр бүлийн амьдрал нэг хэвийн байх нь түүнд хэцүү байдаг. 

Нум

10 Матар

Матар эмэгтэй бусад ордыг бодвол эрчүүдийн сэтгэлд хамгийн ихээр нийцдэг. Тэрээр ирээдүйн төлөвлөгөөтэй, зөн совинтой, болгоомжтой нэгэн. Матар эмэгтэй нөхөрт гарахдаа их уддаг. учир нь А. Удаан сонгодог. Түүний сэтгэлд нийцүүлэх хэцүү, нөхөр нь түүний мөрөөдлийг дэмждэг байх ёстой. Тэгвэл Матрын ордны бүсгүй нөхрөө амжилт гаргахад тусалж, түүний ажил амжилтыг өөрийн мэт хүлээн авч амьдарна. Эвсэл бүр өөрөө нөхрийнхөө өмнө хэрэгтэй зорилгыг нь тавьж өгөх болно. Б. Тэрээр амьдралдаа өөрийн гараар ямар нэг зүйлд хүрэхийг хүсдэг.
Гэвч гэр бүл, нөхөр нь түүний зорилгод саад болно гэж боддог. Матрын ордны эхнэр найдвартай, хөдөлмөрч, шударга, арвич хямгач. Түүний үзэл бодлыг харгалзан өдөр бүр дэмжиж байх шаардлагатай. Түүнийг эхнэр байх хугацаанд нөхөр нь цэвэр цэмцгэр, цатгалан, угаасан хувцастай, юуг яах гэж хийх ёстойгоо сайн мэдэж байдаг. 
Ээж хүний хувьд тэр хүүхдүүддээ өндөр шаардлага тавьдаг, хүүхдүүдээ ширүүн ханддаг, хүүхдүүдийнхээ боловсрол, хүмүүжил, ирээдүйд нь санаа тавьдаг. Хүүхдүүд нь хайр, энэрлээр дутаж болох ч сэтгэлзүйн байдал нь тэдний ирээдүйг утга учиртай, үр бүтээлтэй болгоход тусалдаг. 

Матар

11 Хумх

Түүнийг ойлгоход бэрх, тэр өөрийгөө ч ойлгодоггүй. Түүний үйлдлийг урьдчилан таамаглах боломжгүй, үг яриа нь ч таамаглахын аргагүй, тэд өвөрмөц сэтгэхүйтэй. Түүний сонгодог залуус ч их этгээд хүмүүс байдаг. Жишээ нь, мэс засалд орсон, ижил хүйстэн ч юм уу. Хумх эмэгтэй олон зүйлд нүдээ аниад өнгөрүүлж чадна гэхдээ түүний сонгосон хүн алдар нэртэй хүн байх ёстой.
Хумх эмэгтэй эр хүний ажлаас айдаггүй, асуудлаас зугтдаггүй. Тэд үргэлж байгаагаараа байдаг таамаглахын аргагүй хүмүүс. Жишээ нь, "Playboy”-ын модель Nicole Wood залуу охины чанарыг тодорхойлсон 3 нандин мөрөөдөлтэй. Карьераа босгох, заавал гэр бүл хүүхэдтэй болох мөн… сөнөөгч онгоцоор нисэх. Хумх эмэгтэй – бие даах чадвартай, нийтэч, өөдрөг. Энэ нь үргэлж залуусын сонирхлыг татдаг. Тэрээр үнэхээр хурц ухаантай. Үргэлж тусалж, уучилж, хүмүүсийг ойлгохыг хичээдэг. 
Тэд нөхөрсөг, үргэлж сайн сайхныг хүсэн ерөөдөг. Хумх эмэгтэй амархан дурладаг ба эрэгтэй хүний хувиа хичээсэн зангаас болж их зовдог. Нөхөрлөлийг дурлалтай андуурч урам нь их хугардаг. 

Хумх

12 Загас

Эмэгтэйлэг зан чанартай, гоо үзэсгэлэнгийн охин тэнгэр. Хэрэв тэр гадаад гоо үзэсгэлэнгээрээ татахгүй бол дотоод гоо үзэсгэлэнгээрээ татна. Жишээ нь, Орнелла Мути хэдэн жил дараалан Италийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйгээр тодорсон юм. Америкийн сексийн бэлгэ тэмдэг Элизабет Тейлор ч бас үнэн гэдгийг баталж байгаа юм.
Хилэнц эмэгтэйчүүдтэй адил Загаснууд хамгийн шилдэг жүжигчид. Тэс ихэвчлэн хүнийг сайн сонсдог, хүнийг ятгаж чаддаг, уян хатан оюун санаатай, гүн сэтгэл хөдлөлтэй байдаг. Эмэгтэй Загас баримт нотолгооноос илүү өөрийн зүрх сэтгэл, ухамсарт оюун ухаандаа итгэдэг. Тэд ер бусын, сэтгэл татам. Бусдыг амархан итгүүлэх болон дуурайх чадвар нь нийгмийн олон үүрэг гүйцэтгэхэд тусалдаг. Тэд дурламтгай, хайртай хүнийхээ төлөө золиос гаргачихаад байдаг. 
Эмэгтэй Загас итгэл, найдвар, хайраар амьдардаг гэвч өдөр тутмын амьдралд энэ нь мэдэгддэггүй. Загас халамжтай, үргэлж уучлахад бэлэн байдаг. Тэд хүмүүсийг үргэлж сэтгэлээр нь дэмждэг. Ямар ч эр хүн ийм эмэгтэйн хажууд өөрийгөө эр хүн гэдгээ мэдрэх болно. 

Загас

Эх сурвалж: https://www.facebook.com/minimalistmommy/

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()