Бид яагаад давсны хэрэглээгээ багасгах хэрэгтэй вэ?

Гурван цагаан хорын нэг хэмээдэг давсыг хэтрүүлэн хэрэглэх нь эрүүл мэндэд маш олон сөрөг нөлөөтэй. Хүн натрийн хэрэгцээгээ хангахын тулд өдөрт багахан хэмжээний давсыг хэрэглэх ёстой байдаг. Учир нь натри нь бие дэх хүчил шүлтийн орчныг тэнцвэржүүлэх, эд эсүүдийг шим тэжээлээр хангах гэх мэт ач холбогдолтой элемент юм. Хүний нэг өдрийн дасны хэрэглээ нь 5 гр буюу 1 цайны халбага байхад хангалттай. Харин үүнээс хэтрүүлэн хэрэглэвэл, бие махбодод ямар асуудлууд үүсч болох талаар энэхүү нийтлэлээс олж мэдээрэй.

Бид яагаад давсны хэрэглээгээ багасгах хэрэгтэй вэ?
Хаах
Сурталчилгаа

1 Бөөрийг гэмтээнэ

Бие дэх шингэний тэнцвэрийг хадгалахын тулд өдөрт маш бага хэмжээний натри хэрэглэхэд л хангалттай. Харин хэтрүүлэн хэрэглэвэл бөөрний судасны хатуурал, нарийсал, бөөрний архаг дутагдал, ус, эрдсийн солилцооны алдагдлыг үүсгэж улмаас бөөр чулуужих өвчин үүсгэдэг байна. Ер нь бөөрний өвчлөлүүд, чихрийн шижин, зүрх судасны өвчнүүдээр өвчлөх гол шалтгаан нь хэт их давсны хэрэглээ байх нь элбэг. Харин хүн 2 долоо хоног л давс огт хэрэглэхгүй байхад бөөрөнд гайхалтай эерэг өөрчлөлтүүд бий болдгийг судлаачид тогтоожээ.

Бөөрийг гэмтээнэ

2 Цусны даралт ихэсгэнэ

Давсны хэмжээг зохицуулах, илүү давсыг биеэс гадагшлуулах ажиллагааг бөөр буюу бөөрөн дэх маш нарийн судсуудаар зохицуулагддаг. Эдгээр судас нь үсний нэг хялгасаас ч нарийн тул үргэлж их хэмжээний давс хэрэглэвэл эдгээр судсанд хэт ачаалал өгч, үүргээ гүйцэтгэж чадахгүй болсноор зүрх судасны өвчний үндэс суурь болдог байна.
2009 онд хийгдсэн нэгэн судалгаагаар давсны хэрэглээгээ хязгаарлах буюу хэт их натрийн хэрэглээг багасгах нь цусны даралт ихэсдэг, зүрх судасны өвчтэй хүмүүст маш сайнаар нөлөөлсөн байна. Түүнчлэн хүн 4 болон түүнээс дээш долоо хоног огт давс хэрэглэхгүй байвал цусны даралт ихсэх зовиураас бүрэн ангижирдаг ажээ. Гэвч давс огт хэрэглэхгүй байх нь ч бас сөрөг үр дагавартай байж болох талаар МакМастерийн их сургуулийн судлаачид судалжээ. Давсанд агуулагдах натри нь хүнд тодорхой хэмжээгээр зайлшгүй хэрэгтэй байдаг тул удаан хугацаанд давснаас татгалзах хэрэггүй хэмээх зөвлөмжийг өгсөн байна.

Цусны даралт ихэсгэнэ

3 Ходоодны хорт хавдар тусах эрсдлийг нэмэгдүүлнэ

Дэлхийн хавдар судлалын нийгэмлэг болон Америкийн хавдар судлалын хүрээлэнгээс давс, давсалсан бүтээгдэхүүн нь ходоодны хавдар үүсгэх гол хүчин зүйл болж байгаа хэмээн нотолж байна. Учир нь их хэмжээний давс нь ходоодны хеликобактерт сайнаар нөлөөлж, үйл ажиллагааг нь дэмжсэнээр ходоодны шарх, хорт хавдрыг бий болгодог ажээ.

Ходоодны хорт хавдар тусах эрсдлийг нэмэгдүүлнэ

4 Ясны сийрэгжилт

Давс их хэрэглэснээр ясан дахь кальци багасаж, ясны сийрэгжилт үүсгэдэг.  Учир нь ясыг эрүүл байлгахад нөлөөлөг хамгийн гол элемент бол кальци юм. Ялангуяа эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үед ясандаа гэмтэл авах эрсдлийг нэмэгдүүлэх нь бий.

Ясны сийрэгжилт

5 Астма

Астмаар өвчлөхөд нөлөөлдөг гол хүчин зүйлүүдийн  нэг бол буруу хооллолт юм. Түүнчлэн астмаар өвчилсөн хүмүүс зүрх судасны, бөөрний болон ясны өвчин тусах магадлал өндөр байдаг аж. 2010 онд хийгдсэн нэгэн судалгаагаар астматай өвчнүүдэд нэг долоо хоногийн турш огт давс хэрэглүүлэхгүй байхад зовиур нь илт багасаж байжээ.

Астма

6 Хаван үүсгэнэ

Давс их хэрэглэх нь бөөрөнд ачаалал үүсгэснээр, шээс хаагдах болон хавагнахад хүргэдэг байна. Түүнчлэн натри их хэрэглэх нь электролитийн тэнцвэргүй байдлыг үүсгэснээр бас нэгэн хавагнах шалтгааныг үүсгэдэг. Хаван нь биеийн аль ч хэсэгт тохиолдож болох боловч гар, хөл илүү өртдөг байна.

Хаван үүсгэнэ

7 Таргалалт

Шимт бодис буюу амин дэм, эрдэс бодис багатай хэрнээ илчлэг ихтэй, давстай бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэх нь таргалалт бий болох гол шалтгаан юм. Ялангуяа Монгол улсын хүн амын дунд таргалалт их байгаа нь давсны хэт их хэрэглээ буюу өдөрт дунджаар 7,8-9 гр давс хэрэглэдэгтэй холбоотой ажээ.

Таргалалт

Гурван цагаан хорыг тэвчих аваас өвчнөөс ангижирч чадна!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()