Ухаалаг гар утасны бидний мэдэхгүй 9 тохиргоо

Бид хэдийгээр ухаалаг утас барьдаг ч, түүнийхээ ид шидийг бүрэн гаргаж чаддаггүй. Үүний наад захын жишээ бол бид хэрэглэж буй утасныхаа хэдхэн үйлдлийг л ашиглаж мэддэг явдал юм. Үнэндээ бид утсаа бүрэн ашиглаж чадвал, амьдралд хэрэгтэй маш олон зүйлс байдаг билээ. Ингээд энэ мэдээллээрээ ухаалаг утасны таны ашиглаж байгаагүй 9 үйлдлийг хэлэхээр бэлтгэлээ. 

Ухаалаг гар утасны бидний мэдэхгүй 9 тохиргоо
Хаах
Сурталчилгаа

1 Алдсан утсаа мэдэгдэх

Бид утсан дээрээ хэрэгтэй зураг, дугаарууд гээд үргэлж хэрэг болох мэдээллээ хадгалдаг. Гэхдээ утсаа алдсан бол эргээд олох боломжгүй гэсэн үг биш. Та Түгжих дэлгэцэн дээр "энэ бол алдсан утас" гэдгийг нь өөрийн дугаартай хамт харагдуулж болдог. Энэ үйлдэл нь зөвхөн "iPhone" утсан дээр л хэрэгжих боломжтой байсан бол, сүүлийн үеийн андройд үйлдлийн системтэй бүхий л утсан дээр шийдэж өгсөн байна. Ингэхийн тулд та "Settings" цэсний "Screen lock and passwords" хэсгээс "Signature on the lock screen" тохиргоог сонгон, энэ үйлдлээ идэвхжүүлнэ. Ингээд та утсаа алдсаныхаа дараа утасныхаа сериал дугаарыг мэдэж байвал, өөрийн дугаарыг алдсан гэсэн хэсэгт арилахааргүй гаргаж болдог. Магадгүй та утсаа буцаагаад олж чадах ч юм билүү. 

Алдсан утсаа мэдэгдэх

2 "Тэгш ус" хэмжигч болон ашиглах

Сүүлийн үеийн ухаалаг утсанд өнцөг, болон хурд хэмжигч суурилуулсан байдаг. Зориулалтын аппликейшнийг татаж аваад ханын зураг болон бусад зүйлсээ тэгш байрлуулсан эсэхээ шалгаж болно. Гэрт тань хэмжигч байхгүй үед танд хэрэг болж болох юм шүү. 

"Тэгш ус" хэмжигч болон ашиглах

3 Хэт ягаан туяа мэдрэгч

Таньд гар чийдэнтэй ухаалаг утас, скоч, цэнхэр өнгийн тодруулагч байхад л та хэт ягаан туяа мэдрэгчтэй болж болно. Утасныхаа гэрлийг бохирдуулахаас сэргийлж нэг давхар будаггүй скоч наагаад, дээрээс нь ахин нэг давхар скоч наагаад түүн дээрээ цэнхэр тодруулагчаараа жигд будна. Арилахаас сэргийлж ахин нэг давхар скоч наагаад хэрэглэхэд бэлэн болно. Ингээд чухал бичиг баримтны баталгаажуулалтыг шалгаж болох хэт  ягаан туяа мэдрэгчтэй болно

Хэт ягаан туяа мэдрэгч

4 "DVR" буюу дижитал видео бичигч

Мэдээж зургийн аппарат нь илүү хялбар ч, заримдаа утсаараа бичлэг хийх шаардлага гардаг. Сүүлийн үед хийгдэж байгаа аппликейшнуудын тусламжтай та утсаараа бичлэг хийж болно. Энэ арга нь та ганцаараа гадаад оронд  явахдаа аялалын тэмдэглэл хийх, түрээсийн машин хэрэглэх зэрэг үед сайн туслагч болж чадах учир туршаад үзээрэй. 

"DVR" буюу дижитал видео бичигч

5 Утсаа баталгаатай олж болох нууц арга

Үүнийг хийхийн тулд та зориулалтын аппликейшн татах хэрэгтэй. Ийм төрлийн аппликейшнууд сүүлийн үед маш ихээр бүтээгдэж байгаа юм. Эдгээр нь та утсаа алдсан бол таны утасруу өөр хүний царай харагдахад нууцаар зургийг нь авч эсвэл бичлэг хийж, мэдээллийн санруугаа явуулдаг. Та аппликейшнийхаа мэдээллийн санруу орж хэн таны утсыг авсныг баттай мэдэж болно. 

Утсаа баталгаатай олж болох нууц арга

6 Багтаамж дуусахаас айх хэрэггүй

Заримдаа яг хэрэгтэй үед утасны багтаамж дүүрч, сайхан мөчийг балладаг. Үүнээс сэргийлэхийн тулд та "cloud" буюу үүлэн технологийн тусламжтай мэдээлэл хадгалдаг "Dropbox" гэх мэт аппликейшнийг ашиглаарай. Ингэснээр утсан дахь мэдээллээ хүссэн газраасаа үзэж болно. Мөн таны утасны багтаамж дүүрэхвий гэхээс санаагаа зовоох хэрэггүй болно. 

Багтаамж дуусахаас айх хэрэггүй

7 Статистик мэдээлэл

Ухаалаг утас, бидний юу хийж байсныг судалгаа болгон хадгалсаар байдаг. Та сүүлийн үед өөрийн утсан дээрээ ямар аппликейшн их ашигласанаа мэдэхийг хүсвэл "iOS" үйлдлийн системтэй утсанд "Settings" - "Battery" цэсийг сонгож харж болно. Харин Андройд үйлдлийн систем нэмэлт аппликейшн шаарддаг учир, татаж аваад өөрийнхөө юу хийснийг хянаж болно.  

Статистик мэдээлэл

8 Андройд үйлдлийн системийн нууц "Цэс"

Нууц цэсрүү орохын тулд "Settings"-"About phone" хэсэгрүү орж "Assembly number" эсвэл "Build number" гэсэн тоон дээр 7 удаа хурдан дарна. Энэ үед таны утаснаас хариу дохио үзүүлж, "та одоо хөгжүүлэгчийн түвшний цэсрүү орлоо" гэсэн мэдээлэл харуулна. Энэ цэсний тусламжтай утасны хэвийн ажиллагаа, системийн гажиг гээд энгийн цэсэнд байдаггүй мэдээллүүд рүү нэвтэрч болно. 

Андройд үйлдлийн системийн нууц "Цэс"

9 Хяналтын камер

Та утсандаа дуу мэдрэгч аппликейшн суулгаад хялбархан гэгч нь хяналтын камертай болж болно. Харахыг хүссэн хэсэгрүүгээ утасныхаа аппликейшнийг асаан хөдөлгөөнгүй байрлуулж тавина. Ямар нэг дуу илрэхэд аппликейшн тань автоматаар зургийг нь авч таньруу явуулах болно. 

Хяналтын камер

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()