Өвчин намдаах эмийг давхарлаж уувал, бидний биед юу болох вэ?

Өвчин намдаах эм буюу ибупрофен, напроксен гэх мэт эмүүд айл бүрийн эмийн санд бэлэн байж байдаг билээ. Учир нь биеийн аль нэг хэсэг өвдөх үед хүмүүс хамгийн түрүүнд л өвчин намдаах эмийг хэрэглэдэг шүү дээ. Хэдийгээр өвчнийг хурдан намдаадаг ч гэсэн энэ нь зөв сонголт мөн эсэхэд та эргэлзэж байв уу?

Өвчин намдаах эмийг давхарлаж уувал, бидний биед юу болох вэ?
ДАТА ҮНЭГҮЙ БОЛЛОО!
Хаах
Сурталчилгаа

Судалгаанаас үзвэл дэлхий даяар жил бүр 2,9 тэрбум доллар зөвхөн өвчин намдаах эм худалдан авахад зарцуулагддаг буюу өвчин намдаах эмийн хэрэглээ төдий чинээ өндөр байгаа гэсэн үг юм. Ялангуяа хүмүүс эмчийн зааваргүйгээр, тэр тусмаа жирэмсэн эмэгтэйчүүд дур мэдэн хэрэглэж байгаа нь маш аюултай юм. Бид танд энэхүү нийтлэлээрээ өвчин намдаах эмийн хор уршгийн талаар тайлбарлах болно.

 

1 Бөөрний өвчин

Өвчин намдаах эм ялангуяа ибупрофен ихээр хэрэглэдэг хүмүүс бөөрний өвчин тусах магадлал өндөртэй байдаг байна. Ялангуяа чихрийн шижинтэй болон цусны даралт өндөртэй хүмүүс өвчин намдаах эмийг хамаагүй хэрэглэх нь аюултай. Өвчин намдаах эмийн элдэв гаж нөлөө нь бөөрөнд маш муугаар нөлөөлдөг.

Бөөрний өвчин

2 Сэтгэл хөдлөлийг үгүй болгодог

Өвчин намдаах эмийг байнга ууснаар сэтгэл хөдлөл үгүй болдог хэмээх дүгнэлтэд АНУ-ын Охайо мужийн их сургуулийн судлаачид хүрчээ. Түүнчлэн та сэтгэл гутралд орсны улмаас эмэн эмчилгээ хийлгэж байгаа тохиололд өвчин намдаах эмийг хэрэглэж болохгүй байна. Учир нь сэтгэл гутралыг эмчлэх эмтэй өвчин намдаах эм нь харшилдаг тул биед сөрөг нөлөө үзүүлдэг байна. Нэгэн жишээ татахад, сэтгэл гутралд орсон нэгэн эмэгтэй эмчийн бичиж өгсөн эмний хажуугаар ибупрофенийг 30 хоногийн турш хамтад нь хэрэглэснээр их хэмжээний дотуур цус алдаж, тархинд нь гэмтэл учирчээ.

Сэтгэл хөдлөлийг үгүй болгодог

3 Цус шингэлэх

Ибупрофен, напроксен, аспирин гэх мэт эмнүүд нь цус шингэлэх нөлөөтэй байдаг ажээ. Энэ нь хэвийн үед хор уршиг учруулахгүй ч, цус шингэлэх эм давхар хэрэглэж байгаа тохиолдолд их хэмжээгээр цус алдахад хүргэдэг байна. Зарим тохиололд үхэлд хүргэх ч эрсдэлтэй аж. Харин та цус шингэлэх эм хэрэглэж  байгаа үедээ толгой, үе мөчний өвдөлтийг багасгахын тулд Тилонел хэмээх эмийг хэрэглэж болно.

Цус шингэлэх

4 Элэгний үйл ажиллагаанд муугаар нөлөөлнө

Эмчийн зааваргүйгээр өвчин намдаах эмийг замбараагүй хэрэглэх нь биеийн хорыг цэвэршүүлэх үүрэгтэй эрхтэн болох элгийг өвчлүүлж болно. Ялангуяа аспирин болон ацетаминофен нь элгэнд маш муу нөлөө үзүүлдэг байна. Түүнчлэн элэгний вирустай болон цирозтой хүмүүс өвчин намдаах эмийг хамаагүй хэрэглэж болдоггүй ажээ.

Элэгний үйл ажиллагаанд муугаар нөлөөлнө

5 Ходоод гэмтээдэг

Ибупрофен, напроксен зэрэг өвчин намдаах эмнүүд нь элгийг тийм их гэмтээдэггүй ч ходоодонд сөрөг нөлөөтэй гэнэ. Аспирин ч мөн адил ходоодонд муу нөлөөтэй гэнэ. Эдгээр эмнүүд нь ходоод болон нарийн бүдүүн гэдэсний өнгөрийг гэмтээснээр ходоодны хүчил ходоодоо дотроос нь гэмтээх боломжыг бүрдүүлдэг. Хэрэв удаан хугацаагаар өвчин намдаагч эм хэрэглэбэл ходоод шархалж, гэдэс дотор шархлах аюултай.

Ходоод гэмтээдэг

6 Зүрхний шигдээс тусах магадлалыг нэмэгдүүлдэг

2017 онд “Европын эрүүл мэндийн сэтгүүл”-ээс гаргасан судалгаагаар бүх төрлийн өвчин намдаагч тэр дундаа Ибупрофен эмийг тогтмол хэрэглэдэг хүмүүс, зүрхний шигдээсээр өвчлөх магадлал 31%-иар илүү байдаг гэжээ.

Зүрхний шигдээс тусах магадлалыг нэмэгдүүлдэг

7 Эмгүйгээр өвчин намдаах аргууд

Хамгийн түгээмэл худалдаалагддаг өвчин намдаагчдын аюулыг мэдсэн учир та бүхэн өвдөх бүртээ хамаагүй эм хэрэглэж болохгүй гэдгийг ойлгосон байх. Тиймээс танд дээрх сөрөг нөлөөгүйгээр өвчин намдаах аргуудыг хэлж өгье.

  • Шагай мултрах болон толгой өвдөх, хавдсан хэсгүүдийн өвчинг намдаахдаа даавуунд мөс боож өвчтэй хэсэгтээ 4-5 минут тавьж өвчнийг нь намдааж болдог.
  • Хуян хөөрөх болон шөрмөс татах үед халуун жин тавьбал өвдөлт хурдан намддаг.
  • Өдөр тутамдаа энгийн дасгал хөдөлгөөнийг дор хаяж 30 минут хийж заншвал хуян хөөрөх, шөрмөс татах, нуруу өвдөх зэрэг зовиураас сэргийлж болно.
  • Урт удаан, эрүүл амьдрахын тулд иог болон дасгал хөдөлгөөн, биеийн тамираар тогтмол хичээллэж байгаарай.
  • Байгалиасаа өвчин намдаагч бодис агуулдаг хүнснүүд бйдаг. Эдгээр нь синнамон, турмерик (turmeric), сармис, цагаан гаа, сонгино, хан боргоцой, интоор зэрэг юм.

Эмгүйгээр өвчин намдаах аргууд

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()