Хямд зардлаар гэрээ хэрхэн тохижуулах вэ?

Гэр орон бол хүний тайван, аз жаргалтай, амар амгалан байх хамгийн чухал орчин билээ. Харин та гэрийнхээ нэгэн хэвийн хэв маягаас залхаж байна уу? Гэр оронд тань бага зэрэг шинэчлэлт хэрэгтэй мэт санагдаж эхэлсэн бол та бидний бэлтгэсэн мэдээнд анхаарлаа хандуулна уу.

Хямд зардлаар гэрээ хэрхэн тохижуулах вэ?
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

1 Ширээгээ гоёмсог болгох

Танд гэрэлтүүлэгч нунтаг (glow powder), цутгамал резин (casting resin) хоёр байхад тавилгаа шинээр солих шаадлагагүй.

2 Өөрийн гараар орны түшлэг хийх

Гялалзсан шигтгээн толгойтой хадаасыг ашиглан унтлагын өрөөгөө гайхалтай аргар чимэглэх боломжтой. Үүнийг хийхэд танд модон хавтан, даавуу, шигтгээтэй хадаас болон шигтгээ хадагч машин байхад л хангалттай.

3 Ор хийх

Дэлгүүрээр хичнээн хэссэн ч сэтгэлд тань нийцсэн ор олдохгүй байвал, өөрийн гараар хийгээд  үзээрэй.

4 6 өнцөгт тавиур

Өрөөнийхөө хэв маягийг өөрчлөхөөр шийдсэн бол энгийн нэг мод ашиглан, өөрийн гараар тавиур хийж болох юм. 6 өнцөгт тавиур нь хийхэд хялбархан төдийгүй өрөөний хэв маягийг эрс өөрчлөх болно.

6 өнцөгт тавиур

5 Зурагтын тавиур

Зурагтын тавиураа шинэчлэхийг хүсч байвал эхний зурагт үзүүлсэн шиг хуучин тавиурын зарим нэг шургуулгыг хасч, хөндлөвч моднуудыг нь аваад, цагаан өнгөөр будахад л хангалттай.

Зурагтын тавиур

6 Угаалгын өрөөний жааз

Жирийн нэг өлгүүрийн гадуур хананыхаа өнгөтэй зохицсон жаазыг хийж өгснөөр, илүү тансаг харагдах болно.

Угаалгын өрөөний жааз

7 Хөргөгчөө чимэглэх

Хөргөгчнийхөө өнгийг өөрчилж, гал тогооны өрөөндөө шинэлэг байдлыг бий болохыг хүсч байвал танд алтлаг өнгөтэй металь шүршигч байхад л хангалттай. Үүнийг хийхийн тулд шүршигч хүргэхийг хүсэхгүй байгаа газартаа цаас юм уу, уут нааж, үлдсэн хэсгийг нь жигд шүршээрэй.

Хөргөгчөө чимэглэх

8 Дэр

Буйдан дээрээ гоёмсог өнгөтэй дэрнүүдийг байрлуулснаар илүү загварлаг, мөн тухтай байх болно. Иймэрхүү дэрнүүдийг та дэлгүүрээс худалдан авч, эсвэл өөрийн гараар оёж, хатгамал хийн чимэглэж болох юм.

Дэр

9 Шилэн савыг ханын чимэглэл болгон ашиглах

Ханаа ингэж чимэглэхийн тулд эхлээд модон хавтан бэлдэж, шилэн савныхаа хүзүүгээр төмөр оруулга хийн, модтойгоо тогтоогоод ханандаа өлгөөрэй.

Шилэн савыг ханын чимэглэл болгон ашиглах

10 Гэрлийн бүрхүүлээ өөрчлөх бүтээлч санаа

Гэрлийн бүрхүүлнийхээ дотор талд өөрийн дуртай зураг, эсвэл газрын зургийг нааж тогтоовол, маш шинэлэг харагдах болно.

Гэрлийн бүрхүүлээ өөрчлөх бүтээлч санаа

11 Ханаа өнгөлөг болгох

Ханаа гайхалтай зургаар чимэглэхийн тулд танд энгийн зургийн хэрэгслүүд байхад л хангалттай.

12 Өрөөнийхөө тохижилтыг шинэчлэх

Хэрвээ та өөрийн өрөөгөө том гэж үзэж байвал хөшиг тогтоогч болон хөшиг ашиглан өрөөгөө  2 хувааж болох юм.

Өрөөнийхөө тохижилтыг шинэчлэх

13 Загварлаг сандал

Жирийн нэг сандлыг алтлаг өнгөтэй метал шүршигч будаг болон үслэг бүрээс ашиглан тансаг харагдуулах боломжтой.

Загварлаг сандал

14 Өнгөлөг хана

Хэрвээ танай гэрийн хана цулгуй өнгөтэй бол дараахь аргыг ашиглан ханааа чимэглээрэй.

 

Танд амжилт хүсье!

 

16
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()