Шоронд болдог итгэмээргүй зүйлс

Шорон бол "хаалттай нийгэм". Шоронд юу болдог тухай зөвхөн тэнд байсан хүмүүс л мэдэрдэг. Сэтгэлийн дарамт, зарим муу нөлөөллөөс болж хүмүүсийн уг чанар илэрч, хачирхалтай зүйлс олон болдог байна. Мөн хайр дурлал, заналхийлэл, инээдэг шог яриа зэрэг нь ихэвчлэн арай өөр байдаг. Энэ талаарх сонирхолтой мэдээллийг хүлээн авна уу. 

Шоронд болдог итгэмээргүй зүйлс
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Хүн амины хэрэгтэнд дурласан бүсгүй

Шоронгийн оёдолчноор ажилладаг Жоес Митчелл (Joyce Mitchell) гэх бүсгүй, Ричард Матт (Richard Matt) хэмээх хүн амины хэрэгтэн залууг хотын саатуулах газраас оргуулсан хэргээр шийтгүүлжээ. Ганцаараа олон жил амьдарсан бүсгүй, амьдралын хэцүү дарамт, ганцаардлаасаа болоод түүний мэхэнд орж, хайртай болсон бөгөөд түүнд оргоход нь туслан, зэвсэг нууцаар аваачиж өгсөн байна. Мэдээж хайртай болсон залуу нь  түүнийг орхиж явсан бөгөөд бүсгүй одоо тэнсэнгийн хугацаагаа өнгөрүүлж байна. 

Хүн амины хэрэгтэнд дурласан бүсгүй

2 Хоригдолтойгоо учир ургуулсан бүсгүй

Энэ бүсгүйг Ханна Стьюарт (Hannah Stewart) гэдэг. Тэрээр өөрийн харгалздаг байсан Андрел Лидхам (Andrelle Leedham) хэмээх залууд дурлаж, түүгээр дамжуулан шорон дотор дамын наймаа хийдэг байсан нь илэрчээ. Тэд удаан хугацааг нууцаар хамтдаа өнгөрүүлж дотно харилцаанд орж байсан нь мэдэгдсэн байна. Үүнээс гадна бүсгүй гар утас, хар тамхи, архи зэргийг түүгээр дамжуулан үнэтэй зардаг байжээ. Бүсгүй шоронд ажилладаг учир найз залуугүй удаан явсан бөгөөд түүний хайртай болсон залуу нь дур булаам нэгэн байсан гэнэ. Гэвч харамсалтай нь хоригдол залуу түүнийг ашиглаж байсныг нь илчлэн, бүсгүй өөрөө шоронгийн хаалга татсан байна. 

Хоригдолтойгоо учир ургуулсан бүсгүй

3 Онигоо сайн ярьдаг хүчирхийлэгч

Шоронд ороогүй ч бидэнтэй өдөр бүр тааралддаг энгийн хөгжилтэй залууг цуврал алуурчин байна гэж хэн ч төсөөлөөгүй аж. Түүнийг Фред Вэст (Fred West) гэдэг бөгөөд өөрийнхөө охиныг хүчиндээд, цэментэн дор булсан ноцтой гэмт хэрэгтэн ажээ. Үүнээсээ гадна маш олон хүчингийн хэрэг хийсэн байсан нь илчлэгдсэн байна. Тэр шоронд орсныхоо дараа ч инээмсэглэж, шог яриа ярьж явдаг байсан гэнэ. Шоронд хүчирхийлэгчдийг хамгийн муу ялтнууд хэмээн үнэлж, хэн ч тэдэнтэй харьцахыг хүсдэггүй ч энэ залуу маш инээдтэй онигоо ярьдаг учир зарим харгалзагчид хүртэл түүний онигоонд инээчихээд дараа нь төрсөн охиноо хүчиндсэн гэдгийг нь бодохоор үнэхээр их уур нь хүрдэг байсан тухайгаа хэлсэн байна. 

Онигоо сайн ярьдаг хүчирхийлэгч

4 Хайрын түүх

Тэдний хайрын түүхийг "Cosmopolitan" сэтгүүл нийтэлснээр, тэд олны танил болсон юм. Роберт шоронд орохынхоо өмнө эмчийн үзлэгт орж анхны харцаар Жэне гэх сувилагч бүсгүйд хайртай болсон байна. Тэрээр ярилцлагандаа "Би шүдээ үзүүлэхээр ороход маш дур булаам бүсгүй зогсож байсан. Тэнд миний найзууд, гэр бүлийн гишүүд маань ч байсан. Түүнийг надруу тонгойход, бид хоёрын харц мөргөлдөж, сэтгэл минь маш их хөдөлсөн. Тэндээс гарсныхаа дараа би найзууддаа хэзээ нэгэн өдөр энэ  бүсгүй минийх болно гэж хэлсэн" гэжээ. Харин Жэне түүнийг сэтгэлээ илчлэхэд нь огтхон ч итгэдэггүй байсан бөгөөд тэр ямар нэг зорилготой гэж бодон түүнтэй үргэлж албаны ёсоор ханддаг байсан гэнэ. Гэхдээ тэд одоо гэрлэлтээ батлуулан хамтдаа амьдарч байгаа аж. 

Хайрын түүх

5 Шоронгийн харгалзагчдын амь үргэлж эрсдэлд байдаг

Шоронгийн харгалзагч бол маш өндөр эрсдэлтэй ажил юм. Та өглөө бүр гэрээсээ гараад, гэмт хэрэгтнүүдийн дунд тэднийг болохгүй үйлдэл хийхвий гэж сонор алдалгүй зогсох хэрэгтэй болдог. Нэгэн харгалзагчын хэлснээр: "Би нэг удаа салхилах цаг дууссаныг сануулахад тэд ахиад 5 минут байхыг асуусан. Би тэднийг орохыг шаардахад тэнд байсан 7 ширхэг булиа залуус бүгд надруу муухай харж, гараа зангидаж байсан. Яаралтай тусламж дуудсан тэр үедээ би амиа алдах ч боломжтой гэдгээ ухаарч, удалгүй ажлаасаа гарсан" гэжээ. 

Шоронгийн харгалзагчдын амь үргэлж эрсдэлд байдаг

6 Хар тамхи хууль бусаар дамжуулсан

Никол Бартли (Nicole Bartley) гэх энэ бүсгүй харгалзаж байсан хоригдолдоо сэтгэлтэй болж, түүнд хууль бусаар хар тамхи өгсөн хэргээр шүүхийн хариуцлага хүлээсэн байна. Шүүхд өгсөн гомдлын өргөдөлдөө тэрээр "Би тэр үед түүнд үнэхээр сэтгэлтэй байсан учир юу хийж байгаагаа ойлгоогүй. Харин тэр намайг тэнэг амьтан шиг л ашиглаж байсан" гэжээ. Бүсгүй ажлаасаа халагдан, их хэмжээний мөнгөөр торгуулсан юм. Харин түүнтэй уулздаг байсан хоригдол хуулийн дагуу ямар ч хариуцлага хүлээгээгүй байна. 

Хар тамхи хууль бусаар дамжуулсан

7 Харгалзагчид гадуур явахдаа ч заналхийлэлд өртдөг

Харгалзагчид ажлаа тараад гэртээ харьсан ч, тайван байж чадахаа больдог гэнэ. Учир нь түүний хардаг байсан хоригдол нэг л өдөр суллагдана эсвэл түүний хамсаатнууд араас нь мөшгихвий гэхээс айсандаа тэр шүү дээ. Нэгэн харгалзагчийн хэлснээр "Би эхнэртэйгээ зарим нэг нууц үг ашиглаж харилцдаг. Гэртээ орохдоо хаалгаа өөрөөр тогших, гадуур хамт явж байхад эвгүй хүмүүс тааралдвал "оймсоо олох хэрэгтэй байна" гэж хэлээд салж, зайтай алхдаг" гэжээ. 

Харгалзагчид гадуур явахдаа ч заналхийлэлд өртдөг

8 Сохлохыг завдсан...

Энэ түүхийг нэгэн залуу ярьсан бөгөөд түүний аав нь шоронгийн харгалзагч байжээ. "Аав өмнө нь ямар ажил хийдэг байснаа надад огт хэлж байгаагүй. Би ээжээсээ бүхнийг олж мэдсэн. Тэр нэг удаа бүх өрөөнүүдээ түгжээд, шалгаж явтал түүнрүү нэг хүн час халуун шингэн цацсан. Хэн нэгэн нь хоригдолд халаах хэрэгсэл өгч түүгээрээ өөрийнхөө шээсийг буцалгаж цацсан юм билээ. Тэр золтой л хараагаа алдчихаагүй. Удалгүй ажлаасаа гарч, одоо энгийн цэнхэр захтнуудын хийдэг ажлыг л хийж байна" гэжээ. 

Сохлохыг завдсан...

9 Савангийн дуурь

Ёланда Диккинсон (Yolanda Dickinson) гэх харгалзагч бүсгүйд ч бас өөрийн түүх байгаа гэнэ. Шоронд найз залуугүй, хижээл насны бүсгүйчүүд ихэвчлэн ажилладаг бөгөөд тэд сексийн хүслээ хангалгүй удсан байдаг учир хоригдлуудтай учир ургуулж, тэднийг өөрөөр харж эхэлдэг гэнэ. Ёландагын хэлснээр "Би тухайн үед, өөрийгөө хэн нэгэнд ашиглуулах байх гэж айдаг байсан учир тэдэнтэй дотно харилцаанд ордоггүй байсан. Харин бусад эмэгтэйчүүдэд тийм зүйл хийхэд нь тусалж байсан удаа бий. Нэгэн шинэ хоригдол ирэхэд миний энэ бодол өөрчлөгдсөн юм. Тэр нэг алуурчныг "цааш нь харуулсан", өөртөө итгэлтэй дур булаам залуу байсан. Түүний алсан залуу нь их олон залуусын дургүйг хүргэдэг байсан учир шоронд түүнийг их хүндэлдэг байсан. Энэ үеэс л миний бодол өөрчлөгдсөн" гэжээ. Ийм маягаар тэр олон бүсгүйг хоригдлуудтай зуучилсан гэжээ. 

Савангийн дуурь

10 Алуурчинд дурласан бүсгүй

Зурагт байгаа бүсгүй энэ жил 31 настай, шоронгийн харгалзагч. Тэрээр өөр шоронгоос хамт хоригдож байсан хүнээ үхтэл нь цохьсон хэргээр шилжүүлэгдэж ирсэн, "Нэг цохилтын алуурчин" хочит Киран Ловридж (Kieran Loveridge) гэх залууд сэтгэл алдарсан байна. Түүний тухай фэйсбүүкээс уншсан нэгэн эмэгтэй "Ингэтлээ ганцаардах ямар ч шаардлагагүй шүү дээ. Бурхан минь тэд та нарыг зүгээр л ашиглаж байна" гэж бичсэн нь үнэнийг цөөхөн үгээр хэлээд өгчих шиг л болсон шүү. 

Алуурчинд дурласан бүсгүй

11 5 сар алхаж чадаагүй залуу

Шоронд гардаг хамгийн аймшигтай хэргүүд үргэлж л харгалзагчтай холбоотой байдаг. "Хоригдлын бие гэмтэж, эмчийн өрөө рүү оруулахаар явж байгаад газарт унасан эмийг нь авахад сувилагчид туслаж байхад нь Ван Паттений (Van Patten)-ий нуруун дээр хоригдол үсрэн гарч, нурууных нь болон хүзүүнийх нь хэдэн ясыг хугалжээ. Үүний дараа тэрээр 5 сар гаруй алхаж чадаагүй байна." Үүний дараа өгсөн ярилцлагандаа тэрээр "Өглөө ажилдаа гарахдаа орой нь алхаж чадахгүй болоод ирнэ гэдэг үнэхээр аймшигтай" гэжээ. 

5 сар алхаж чадаагүй залуу

12 Хоёр харгалзагч 1 хоригдолд дурласан байжээ

Эдгээр хоёр бүсгүй нь Орегоны шоронд хамтран ажиллагчид байсан байна. Тэдний ажилладаг шоронд, хувийн өмчрүү халдсан хэргээр шоронд орсон, 20 настай Жан-Ли Дэлгадо-Галбан (Jang-Li Delgado-Galban) гэх залуу орж ирсний дараа бүх зүйл өөрчлөгджээ. Тэд хоёулаа түүнтэй, бэлгийн харилцаанд орж хариуд нь түүнд хэрэгтэй зүйлсийг нь өгч, асуусан бүхнийг нь биелүүлдэг байсан гэнэ. Арай ахмад нь орон нутгийн цагдаагийн эхнэр байсан ажээ. Гэрлэсэн эмэгтэй хувцасны өрөөнд секс хийж байгаа бичлэг алдагдаж, тэд хоёул ийнхүү шүүхийн хариуцлага хүлээсэн байна. 

Хоёр харгалзагч 1 хоригдолд дурласан байжээ

13 Харгалзагчдын зан ааш өөрчлөгддөг

Энэ ажилд орсноос хойш хамгийн удаандаа 6 сарын дотор харгалзагчид маш их өөрчлөгдөж, танихын аргагүй ууртай, бүдүүлэг, зожиг зантай болдог гэнэ. Нэгэн харгалзагч хэлэхдээ: "Би эхнэртэйгээ ресторанд хооллохоор явсан юм. Би хажуугийн хүнээсээ суудлаа солихыг гуйсан. Учир нь би тэнд суувал хаалгыг харж чадах байсан юм. Ингэж хэлснийхээ дараа л би өөрийгөө ямар аймшигтай өөрчлөгдсөнийг мэдсэн." гэжээ. Тэд ажил дээрээ сэтгэл хөдлөл гаргах боломжгүй байдаг учир, энгийн үедээ ч ууртай, мэдрэмжгүй болдог гэнэ. 

Харгалзагчдын зан ааш өөрчлөгддөг

14 Шоронгийн хүчингийн хэрэг

Харгалзагчид зарим тохиолдолд хоригдлуудыг хүчирхийлдэг гэнэ. Энэ сэдэв ихэвчлэн "хөшигний цаана" чимээгүй үлддэг. Флоридагийн засан хүмүүжүүлэх газарт энэ хэрэг хамгийн их гардаг бөгөөд эмэгтэй харгалзагчид хүртэл эрэгтэй хүмүүсийг хүсээгүй сексийн харилцаанд оруулдаг байна. 

Шоронгийн хүчингийн хэрэг

15 Харгалзагчид үргэлж хар дардаг

Хүн амины хэрэгтэй хүмүүсийг зарим тохиолдолд цаазаар авдаг. Үүнээс болоод мөн хэрэгтнүүдийн заналхийлэл, ажлын дарамт зэргээс болоод харгалзагчид үргэлж хар дарж зүүдэлдэг гэнэ. 

Харгалзагчид үргэлж хар дардаг

7
таалагдаж байна

25
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()